Загварынхан дундаа мэдлэг боловсролоороо онцгойрдог бүсгүй бол топ модель О.Уянга. Өдгөө 36 настай тэрбээр 7 хоногийн нэг өдрийг зөвхөн ээждээ зориулж, ээж охидын болзоо хийдэг гэнэ шүү. Учир нь түүнийг өнөөгийн амжилтад хүрэхэд ээж нь хамгийн ихээр дэмжиж, ар талд бат зогсдог байсан гэнэ.
Топ модель бүсгүйн хувьд ихэр охидын ээж бөгөөд охид нь он гараад 10 нас хүрнэ. Нөхөр нь өдгөө амжилттай яваа бизнесмэн юм.