Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ онд автомашинтайгаа цасанд суусан, боогдсоны улмаас иргэд хөлдөх, осгох эрсдэлтэй 50 гаруй дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага мэдээллийн дагуу аврагчид шуурхай ажиллаж 300 гаруй иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалсан байна. Харамсалтай нь энэ төрлийн дуудлага сүүлийн үед амралтын өдрүүдэд нэмэгдэж, бага насны хүүхдүүд хөлдөх осгох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа гэж тус газраас мэдээллээ. Тухайлбал, өчигдөр 19:21 цагт Багахангай дүүргийн 2 дугаар хороо Хангайн зөрлөгийн нүхэн гарцнаас баруун урд зүгт суудлын автомашин цасанд сууж бензингүй болсон гэх дуудлага бүртгэгдэж, Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход хоёр том хүн, хоёр хүүхэд автомашинтайгаа цасанд суусан,…
Зохиогч: Эрхэм админ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулж байсан “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож, Төвбанкнаас 2019 онд эрх хүлээн авагч томилсноос хойш нэлээд хэдэн жилийг ардаа орхив. Энэ хугацаанд хууль сахиулах байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлсээр. Харин тус банкнаас зээл авахын тулд барьцаалсан хөрөнгүүдийг үнэгүйдүүлж, Хөгжлийн банкны болон Нийгмийн даатгалын сангийнх байж болзошгүй мөнгөнөөс олон тэрбум төгрөгийн зээл авсан аж ахуйн нэгжийн удирдлага санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй байдлаар компаниа дампууруулах болсон. Үүний нэг тод жишээ нь Хөгжлийн банкнаас “Капитал” банкаар дамжуулан олгосон, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, түүний зөвлөх бөгөөд ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүй нарын “Азийн бамбар” гэх компанийн нэрээр авсан 12.6 тэрбум төгрөгийн…
Нүүрсний хулгайг тойрсон асуудлын улмаар дээр дооргүй “бужигнаантай” байгаа. Харин өчигдөр нэр бүхий сайт, телевизийн сэтгүүлчид хэлэлцүүлэг хийхээ мэдэгдэж, багагүй удсаны эцэст лайваар хүргэсэн. Гэтэл яриан дундуураа гэнэт тасарч, төсгөлгүй хэлэлцүүлэг болсон. Тэд энэ тухайгаа лайв хазердсан хэмээх шуумыг дэгдээгээд байгаа. Тэгвэл мэдээлэл технологиор мэргэшсэн “Домог IZ” буюу Б.Ирээдүй өөрийн цахим хуудаснаа тэдгээр сэтгүүлчдэд хандаж “Бүү попор” гээд үг хаяглажээ. Тэрбээр “Зариг-н Live дундаасаа таслагдсан, хакдуулсан гэдэг шуум явж байгаа юм байна. Ер нь Facebook-н Live-г дундаас нь таслаж чаддаг хүн байвал тэр хүн Монголд хэдэн улс төрчдийн бөгс долоогоод сууна гэж байхгүй л дээ. Юм л болвол попорч Live…
Төв талбайд өрнөж буй тайван жагсаал, цуглааны үеэр нэгэн эрэгтэй өөр дээрээ будаг шингэлэгч бодис (ацетон) асгаж галдахыг завдлаа. Азаар асаагуур нь асаагүй учраас иргэд, цагдаагийнхан үйлдлийг нь тэр даруйд таслан зогсоож чадсан юм. Тухайн иргэн нь 41 настай Г.Б гэх Баянзүрх дүүрэгт оршин суудаг эр бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн, согтолтын зэрэг өндөртэй байсныг цагдаагийнхан шалгаж тогтоосон байна. Тэрбээр биедээ хутгатай явсан бөгөөд өөр дээрээ шатамхай бодис асгахаасаа өмнө амиа хорлох гэж оролдон биеэ мэсээр гэмтээсэн байсан нь ч үзлэгээр тодорхой болсон аж. Нүүрсний хулгайг эсэргүүцэж Засгийн газарт шаардлага хүргүүлсэн жагсаал, цуглаан 12 дахь өдрөө үргэлжилж байна. Төр, засгийн зүгээс…
УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах эхний хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Хэлтсийн даргын амбаараас 30 сая доллар гарсан гэж байна. Ялын бодлогыг чатгатгах хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэе гэвэл УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг АТГ-ын олон нийтийн зөвлөлөөр хянуулдаг бол” гэсэн юм. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “30 сая ам.доллар олдсон гэдэг ташаа мэдээлэл. Холбогдох байгууллагаас лавлахад “Тийм зүйл байхгүй” гэдэг хариулт хэлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг урьд хожид байгаагүйгээр чангаруулж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт 20 жил хүртэлх ял оногдуулахаар оруулсан. Ингэхдээ хэрэг хялбаршуулсан журмаар шийддэг асуудлыг хааж байгаа. Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 гэдэг зүйл ангиудад…
Төв талбай ганган гэрлээрээ гоёж, охид бүсгүйчүүд гоёлын даашинзаа өмсөж цэцэг шиг гоёдог шинэ жилийн баярын уур амьсгал их хотод маань ноёлжээ. Дэлхийг донсолгосон цар тахлын гурван жилд хамт олноороо нэг танхимд ажиллаж ч чадахгүй хоригдож байсан монголчууд өнөө жил хамт олны шинэ жил, баярын хурлаа өргөн дэлгэр тэмдэглэж байх аж. Хэдийгээр өвчний тархалт бүрэн намжаагүй, гадаа улс төрийн уур амьсгал халуухан байгаа ч баярын хурлаа хийж, шинэ оны, шинэ жилийн баяраа тэмдэглэж буй олон зуун байгууллага байгаа учраас хамт олны баяраараа юу дагаж мөрдөх, хэрхэн сэтгэл хангалуун баярлаж болох талаар бяцхан зөвлөгөөг манай сайт бэлтгэлээ. 1.Хоолны чанар хамгийн чухал…
-Хөгжлийн банкны удирдлага хууль, журмаа зөрчиж байгааг хэн хянах вэ- “Нүүрсний” гэх хэргүүдтэй холбоотойгоор Хөгжлийнбанкнаас чанаргүй зээл авсан аж ахуйн нэгжүүд, тэднийхамаарал бүхий улстөрчид, зээлийн эргэн төлөлтийгсүүлийн үед мартах шахаж байна. АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт “Нүүрс-ний” гэх хэрэгт холбогдон шалгажэхэлсэн 17 улстөрчийн нэрийг зарлах үеэр Хөгжлийнбанкны зээлтэй холбоотой хэргийг лавласан сэтгүүлчийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны даргаМ.Даваатогтох “Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааг энэоны нэгдүгээр сарын 28-наас явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа өргөн цар хүрээнд хийгдсэн. Тодруулбал, нийт 94 хүн болон хуулийн этгээдийгяллагдагчаар татаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байна. Тэдний дунд УИХ-ын гишүүнээр одооажиллаж байгаа болон өмнө нь…
Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Уран хатгамалч МУСТА Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Уран хатгамалчин Б.Оюунчимэг нь дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү 8 бүтээлээ тэрээр 2010 оноос эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ. Уг үзэсгэлэн 2022 оны 12 дугаар сарын 1-ээс 30-ны хооронд олон нийтэд толилуулна.
Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутгаас нийслэлрүү зорчих иргэдийн тоог багасгах, чанартай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зорилгоор Улсын төсвийн нэг тэрбум 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ХСҮТ, ЭХЭМҮТ, 19 аймгийн нэгдсэн эмнэлэг болон Хан-Уул дүүрэг, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хамгийн сүүлийн үеийн Nipro NCU-18 загварын 28 ширхэг гемодиализийн аппаратыг хүлээлгэн өглөө. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр огт гемодиалезийн аппаратгүй байсан Говь-Сүмбэр аймаг аппараттай болсон бол зарим аймгуудын аппаратын тоог нэмэгдүүллээ. Бөөрний архаг дутагдал өвчний хүндэрсэн үед буюу…
Нэгэн цагт төрийн толгойд “Ерөнхий сайд”-ын сэнтийд заларч явсан Ж.Эрдэнэбат гишүүнийг энэ удаагийн папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон нэгэн юм. Гэвч 2020 оны сонгуульд нэр дэвшин, сурталчилгааны ажлаар тойрогтоо ажиллаж байх хугацаандаа баривчлагдсан түүхтэй. Түүнийг “аав”-ын аваачсан хэргийг эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт…