Зохиогч: Эрхэм админ

АТГ-аас зарласан “Нүүрсний хулгайч”-дын нэг хэмээн цоллуулсан хүн бол МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргаж, албан тушаалаасаа түтгэлзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар “нүүрсний хулгай” хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ…

Read More

УИХ-ын гишүүн П.Анужин мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “АН-ын эрх бүхий албан тушаалтан И.Мөнхжаргал, “П.Анужин нүүрсний хулгайч” хэмээх мэдээллийг хийж зохион байгуулалтайгаар ор үндэсгүй гүтгэжээ. Аливаа сэдэв бүхэнд миний нэр төрийг хавчуулан доромжилж, гутаах үйлдэл хирээс хэтэрч, энэ удаад ч энэ үйлдэл давтагдлаа. Улс орноо цөлмөн дээрэмдсэн увайгүй, шуналт, бузар үйлдэлд гэмгүй хүнийг хамруулж, олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн явуургүй үйлдэлдээ холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Эрх мэдлээ ашиглаж, хууль бусаар хэмжээгүй баяжсан гэмт үйлдлүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ мэдэгдье! Хүний нэр төрд халдан гүтгэсэн дээрх үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Read More

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Шинь Шинь” ХХК-тай холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцсон байна. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны 9 сараас одоог хүртэл хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл /As/, хартугалга /Pb/, цайр /Zn/ гэсэн хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч хаягдсан. Улмаар газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Миний бие их жанжин Сүхбаатарын талбайд иргэдтэйгээ хамт жагсаж, улс төр, уул уурхай, шүүх, хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь барьцаалсан МАНАН бүлэглэлд ҮГҮЙ гэж хэлж, авлигад барьцаалагдсан 30 жилийг цэгцэлж, шударга ёс тогтсон шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч, тууштай тэмцэхээ илэрхийлж байсан билээ. Ард түмэнтэйгээ хамт төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханы Төмөрлөг, Хөтөлийн Цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү…

Read More

БСШУ-ы сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маргааш буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд амарна. С урагчид нийт зургаан долоо хоног амрах юм. Нэгдүгээр улирлын амралт нэгдүгээр сарын 27-ныг дуустал үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-нд эхлэх юм.

Read More

Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Колумб улсад үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад дөрвөн эмэгтэй туйванч хүч сорьж буй. Өнөөдөр ДАШТ-д өрсөлдөж буй Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 87 кг-ын жинд түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ. Дэлхийн аварга тэрбээр хоёр дахь оролтоороо 143 кг-ыг түлхэн медалийн болзол хангасан юм. М.Анхцэцэг ДАШТ-ээс 2017, 2019 онд хүрэл медаль хүртэн, 2021 онд түрүүлсэн юм. Ингэснээр ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ.

Read More

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Тийм ч учраас өвчин тусахгүй байх хамгийн сайн арга зам бол урьдчилан сэргийлэх явдал юм. Ялангуяа жил бүрийн 12 дугаар сард дэгдэлт нь идэвхэждэг томуу, томуу төст өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга замыг анагаахын шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ. Тэр нь дархлаа тогтоогч вакцин юм. Тиймээс томуугийн вакцин л томууг “томоожуулж” чадна. ТОМУУГИЙН ВАКЦИНДАА ХАМРАГДААРАЙ. Ингэснээр, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг саармагжуулах ач холбогдолтой юм. Вакцин бол дархлаажуулалтыг идэвхжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны ололт нээлтийн нэг юм. Үүнийг хүмүүс эрүүл мэнд, амь насыг хамгаалах боломж гэж хүлээн авах хэрэгтэй. ХҮҮХЭД, ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД,…

Read More

Хэд хоногийн өмнө Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар хийсэн шууд дамжуулалтын үеэр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай зүй бус харьцаж буй бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор тэрбээр албан ёсоор уучлал хүсчээ. Тэрбээр “Монгол эр хүн хүнийг хайрлах, уучлах, ухаарах сэтгэлтэй зүрхтэй, ичих булчирхайтай байх ёстой гэж Аав минь захидаг. Би уг нь Н.Анхбаярыг аав нь ажлаа өгсөн гээд тоохгүй орхисон байлаа. Гэтэл Анхбаяр талбай ормоор байна, уур хүрч байна, Мөнх-Эрдэнэ муу тролл гэх мэтээр лайв хийхээр нь “Тролл нь ирлээ цуг талбай оръё” гээд ГХЯ дээр очсон юм. Гэтэл Н.Анхбаяр намайг “Чи хятадын шоронд…

Read More

Өөр ямар ч сайтад байдаггүй “Харьцуулалт” буланг манай сайт та бүхэнд хүргээд удаж байгаа билээ. “Харьцуулалт” булангаараа нэг уран бүтээлийг уран бүтээлчид өөр өөрсдийнхөөрөө хэрхэн амьдруулсанг нэг дороос үзэх боломжыг олгодог бөгөөд тухайн дууны мэдээллийг бид хүргэдэг. Энэ удаад бид “Хайртай цастай” дууг онцлож байна. Хөнгөн будрах цасан ширхгийг ажиглан, сайхан дуу сонсох хэчнээн таатай. Яг л энэ үед н.Хансүндэрийн шүлэг, н.Анхбаярын хөгжим “Хайртай цастай” дуу эгшиглэдэг. Уг дууг “Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнээс урлагийн гараагаа эхэлсэн Бобо буюу Б.Мөнхтогтох дуулж олонд хүргэсэн. Түүнийг “Поп дуучин Бобо” гэдгээр нь хүмүүс андахгүй ээ. https://youtu.be/AVTVAnaMgJQ  ​Дуучид дуугаа сольж дуулах хэв…

Read More

Дууг дахин амьдруулах, хуучны дууг сэргээн дуулна гэдэг хүн бүрт заяагаад байдаггүй авъяас. The Voice of Mongolia шоунд оролцож олны хараанд өртсөн дуучин бол Б.Идэрбат юм. Тэрээр өөрийн гэсэн уран бүтээл гэхээсээ илүү хит болсон дуунуудыг коверлож дуулсаар ирсэн. “Нүд чинь хайр харуулна”, “Чи нормоор байна уу”, “Чандмань эрдэнэ” зэрэг дуунуудыг тэр коверлон дуулж өөрийн ур чадвараа харуулаад амжсан. Багаасаа охидын краш байсан тэрээр П.Ангирмаатай амьдралаа эхлүүлж охинтой болсон. Тэрээр өөрийн анхны уран бүтээл гэж болох “2000s” дууны клипний зураг авалтын үеэр гэрлэх санал тавьжээ. https://www.youtube.com/watch?v=T8T9T4JNcfo

Read More