Нүүрсний хулгайн эсрэг жагсаал өдгөө наймдахь өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр залуус үзэл бодол дээрээ нэгдэж, тууштай өдөр шөнөгүй жагсаалд оролцож дуу хоолойгоо илэрхийлж байгаа ч “сайны хажуугаар саар гэгч”-ээр төлбөртэй жагсагчид багагүй байгаа гэх мэдээлэл байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр зарим албан байгууллагын дарга нар ажилчдаа жагсаалд хамруулж, “хоёр цаг жагсаалд оролцоход 150 мянган төгрөг өгье” гэх амлалтыг өгөөд байгаа сурагтай. Хэрэв уг яриа үнэн бол, нүүрсний “мафи”-ийнхан хуурамч жагсаал зохион байгуулж, Төрийн дээд шатны байгууллагуудыг “буулган” авах санаатай байгаа бололтой.
Зохиогч: Эрхэм админ
АТГ-аас нүүрсний хулгай хийдэг улс төрчдийг өчигдөр зарласан. Зарлагдсан 17 хүний 5 нь МАН-ын УИХ-д суудалтай гишүүн байв. Тэгвэл манай папараци дуранд нүүрний хулгайч цол гуншинтай болохоос хэдхэн цагийн өмнөх дүр төрхийг онцлон буулгасныг сонирхуулж байна. Тэдний хувьд АТГ-аар зарлуулахаасаа өмнө эрх бүхий албан тушаалтанд донгодуулж, сануулга авсан байсан гэлтэй, бараасан царайтай, бодлогоширсон харцтай байсныг онцлоё. Сонирхуулахад, нүүрсний хулгайч гэдэг нь илчлэгдсэн -УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үл хөдлөх хөрөнгө нийт 7,6 тэрбумыг хол давсан, 3.4 тэрбум төгрөгийн хадгаламжтай -УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Сэрсэн говь” ХХК, “Эрдэнэс МГЛ” ХХК,“Эрдэнэс тавантолгой” ХК-д хувь эзэмшдэг. – УИХ-ын гишүүн Б.Баттөмөр жилдээ 200 гаруй сая төгрөгийн орлоготой…
АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Өнөөдрийн байдлаар АТГ 2,3 их наяд төгрөгийг буцааж төлүүлсэн байна. АТГ бол урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Авлигын суурь шалтгааныг судалдаг. АТГ-аас Их Британи улсын Лондон хотод 4,3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байрыг хураагаад түрээсэлж байгаа” гэлээ. Мөрдөн хэлтэс шалгах хэлтсийн орлогч дарга Даваатогтох “АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс мөрдөн байцаалтын 7 хэрэг байгаа. Мөрдөн ажиллагааны явцад 47 обьектод нэгжлэг явуулж 15 хүнийг баривчилж, 10 хүнийг цагдан хоригдсон. АТГ дээр дэд ажлын хэсэг байгуулагдсан. 35 хүнийг яллагдагчаар татсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны…
Тээврийн прокурорын газраас 7 автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн М-д холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, М нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн…
Иргэн Г.Ган-Очир жүжигчин У.Цогтбаяртай лайваар ярилцахдаа “Д.Амарбаясгалан МАН-ын генсек байхдаа надтай утсаар ярьсан, их хэмжээний мөнгө амласан” гэж хэлсэн. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Иргэн Г.Ган-Очиртой огт уулзаж, утсаар холбогдож байгаагүй, огт танихгүй. Би 2016 оноос хойш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Г.Ган-Очир гэдэг хүн МАН-д ажиллаж байгаагүй. Иргэн Г.Ган-Очир намайг өөрийн туслах Лхагва хэмээх хүнээр дамжуулан НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ыг дарж өгнө гэж компаниудаас 175 тэрбум төгрөгийг хувьдаа авсан мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл түгээлээ. Гэвч надад Лхагва хэмээх туслах огт байгаагүй. Мөн Сангийн яамны мэдээллээр 2021 онд 1,1 сая хүнд 206 тэрбум төгрөгийн…
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна. Тэрбээр өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд хандан мэдэгдэл хийхдээ “Эрдэнэс Тавантолгой компанийн нүүрс тээврийн ажилд өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 25 мянга орчим тээврийн хэрэгсэл тээвэрлэлтийн харилцаанд оролцсон. Эдгээр машиныг өмчлөгчдийн мэдээллийг ил болгоно. “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа.. Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй учраас шалгаж байгаа хүмүүсийн тайлбар, мэдүүлгийг авч байна. Тиймээс хугацаа ороод байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Маргааш Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл…
2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тайлбарыг хийлээ. Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хаан банкны идэвхтэй хөрөнгө 13 их наяд төгрөг. Есөн их наядын гүйлгээ нэг харилцагч дээр гарах боломжгүй. Тэгэхээр иргэн Г.Ган-Очирын дансанд тийм их хэмжээний мөнгө байхгүй. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний…
ХААН Банк нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг чанд мөрдөн ажилладаг бөгөөд аливаа хууль бус үйл ажиллагааг дэмжин оролцдоггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Ган-Очирын оролцсон сошиал сувгуудаар тараагдсан лайв бичлэгийг үндэслэн дараах тайлбарыг хийж байна. Банк нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хууль, хяналтын байгууллагаас ирсэн мэдэгдэл, шийдвэрийн дагуу харилцагчийн банкан дахь дансны хөдөлгөөнд хязгаарлалт тогтоодог. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр, системийн боломжит оронгоор тооцож өндөр дүнгээр барилт хийсэн байсан. Хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд нь энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн…
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Уг шийдвэр 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Энэ нь ажлын нэг цагт 3,273 төгрөг 81 мөнгө ногдож байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130,000 төгрөгөөр нэмэгдэх нь. 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан дахин шинэчлэх аж. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 гуравдугаар улирлын байдлаар манай улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны 1.1 сая иргэн хөдөлмөр эрхэлж…
Сэлэнгэ аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрамын гэр бүлийн асуудал сошиалд олны анхаарлыг татаад байгаа. Гэр бүл салалтаар сошиалд шоу хийж, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг оролдож буй Ч.Ундрам гишүүний нөхрийг хүүхдүүдээ авахаар улайрах болсон гэх мэдээлэл байна. Учир нь шүүхийн практикаас харвал, иргэн Б.Наранцацралт хэрэв хүүхдүүдээ өөр дээрээ авахаар бол нийт хөрөнгийнхөө ¾ буюу 75 хувийг авах эрхтэй болох юм байна. Харин хүүхдүүд нь ээжтэйгээ үлдэх сонголт хийвэл, Б.Наранцацралт нийт хөрөнгийнхөө ¼ буюу 25 хувийг авах аж. Ийм учраас Б.Наранцацралт Ч.Ундрамыг хүүхдүүдээ өсгөх эрхгүй мэт нийгэмд “харлуулах” болсон байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар, гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг…