Зохиогч: Эрхэм админ

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаан дуусаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгсний дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЭЦА-ны дарга, хурандаа Т.Сүхболд, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тухайлбал, хурандаа Т.Сүхболд “Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хувьцааны 51 хувь нь орон нутгийнх, 19.69 нь “Ажнай корпорац”, 16.31 нь “Шандас импекс”, 12 хувийг бусад байгууллага эзэмшдэг. Тус компаниас нүүрс худалдан авсан аж ахуйн нэгжүүд мөнгө нэмж, экспортод гаргадаг болох нь батлагдсан. 2013-2017 онд 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл 32 230 удаагийн давтамжтай хоосон гарсныг аудитын байгууллагаас тогтоосон. Үүнээс манай улсын 19, БНХАУ-ын 27 аж ахуйн…

Read More

Сошиалд “твиттерийн хатан хаан” хэмээн олонд танигдсан А.Урангоо нүүрсний хулгайн эсрэг жагсаалд өөрийн цахим хуудсаараа дуу хоолойгоо илэрхийлж, үзэл бодлоо онцолжээ. Тэрбээр “Засаг нь нүүрсчидээ илрүүлэх гээд Нүүрсчид нь засагтаа хамаг бурууг өгч унагах гэсэн үйл явдал дунд ард түмэн бид шаардах тэмцэлээ зогсоож болохгүй. Системгүй буруу бодлогын үр дүнд үүссэн нүүрсний хулгайд засаг буруутай юу гэвэл буруутай! Толгой нь ажилдаг арай дөнгүүр сэтгэхүйтэй бизнесийнхэн тэр сиймхийг ашигласан уу гэвэл ашигласан. Бид буцаад нөгөө мундаг бизнессийн акулуудаа, Монголын толгой бизнесийн эздүүдээ хулгайчид гэдгийг мэднэ. Хөрөнгийн үндсэн эзэд үже өөрсдийн золиосны хүмүүсээ бэлдсэн бгаа. Улс төрийн хулгайн хэрэг ХЭЗЭЭЧ НЭГ ХҮНИЙ…

Read More

2022 оны 12-р сарын 12-13 өдрүүдэд “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа болон Эрүүл мэндийн яамны харьяа лавлагаа, төрөлжсөн төв эмнэлэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, нийслэлийн есөн дүүргийн эмч мэргэжилтнүүд болон БСШУЯ, ХНХЯ-ны төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг цахимаар мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал   хандуулж, олон салбарын хамтарсан цогц тусламж, үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг ГЛОБАЛ…

Read More

Хошин урлагийнхан дундаас улс төрийн сонгуулийн сурталчилгаанд байнга шахуу явдаг хүн хэд хэд бий. Тэдний нэг нь Х-Түц хамтлагийн гишүүн, МУГЖ И.Одончимэг. Нэгэн цагт сонгуулиар экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэнгэрт гартал магтаж байсан тэрбээр нэг л мэдэхэд МАН-ын талд туг намируулан, гэр бүлийн хүний хамт зогсож байсан. Харин өдгөө тэрбээр хайртай Монгол орныхоо “ах” намын нөлөө бүхий эрхмүүдийн нэг болох Хотын дарга Д.Сумъяабазарын эсрэг үг олж, онилох болсон байна. Тэрбээр “Сумъяабазараа, хотын иргэд чинь хөлдөж үхлээ. Нүүрсэнд холбогдоогүй л юм бол иргэдээ хайрла” хэмээн сургамжилжээ.

Read More

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар нарын хамтдаа онгоцны буудал дээр явж байгаа гэрэл зураг цахим хуудаснаа цацагдаж олны анхаарлыг татаж, багагүй таамаг төрүүлсэн. Тэгвэл тэд хамтдаа яваагүй, Туркийн нисэх онгоцны буудал дээр тааралдаад хоорондоо үг солилцоод алхаж байхад хэн нэгэн тус зургийг цахим хуудаснаа тавьсан болохыг өөрсдөө хэлж байна. Үнэхээр нисэх онгоцны буудал дээр тааралдсан уу, хамтдаа явсан уу гэдэг нь хэн хэнийх нь мэдэгдлээс тодорхой болох биз. Ямартаа ч, дэлхийн өнцөг булан бүрд монголчууд тааралдаж, болзохыг алийг тэр гэхэв дээ.

Read More

 ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эдгээр эмийг эхний ээлжинд “Новартис” компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангууд ч мөн олгох боломжтой болсон. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 31 эмийн сантай нэмэлтээр гэрээ байгуулснаар хот, хөдөөгийн нийт 220 гаруй эмийн сангаас Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. Эмийн жагсаалттай доорх линкээр орж танилцана…

Read More

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болсон байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭТТ-той холбоотой нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байна. Эрдэнэс Тавантолгой компани анх үүсгэн байгуулагдсанаас хойш хийсэн нүүрс худалдан авахтай холбоотой бүх гэрээг ил болгож байна. Мөн тус компанитай холбоотой худалдан авалтын бүх гэрээг олон нийтэд ил болгож байна гэв.Дэлхийн топ аудитын компаниудаас шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн иж бүрэн хяналт, аудит оруулна” гэв

Read More

Өнгөрсөн өдрүүдэд Ч.Ундрам гишүүний гэр бүлийн асуудлыг тойрсон хэл ам сошиалд эрчээ авч иргэдийг талцуулахад хүргэсэн. Тэгвэл эхнэрээ видео бичлэгээр сүрдүүлж шантаажилж байсан гэгдэх Б.Наранцацрал гэгч эрийн талаарх үнэн төрхийг дэлгэв үү гэх бодол төрүүлэхүйц мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Хамтын амьдралаа эхлүүлээд 15 жилийг үдсэн гэх тэдний гэр бүлийн маргаан, асуудал зөвхөн Ч.Ундрам гишүүнээс үүдэлтэй биш гэнэ шүү. Өдгөө ард түмнээс “ариухан” нэр зүүгээд байгаа Б.Наранцацралтаас үүдэлтэй гэдгийг тэдний ойрын эх сурвалжууд хэлсэн байна. Б.Наранцацралт хүүхэд асрагч бүсгүйтэйгээ дотно харилцаа үүсгэж, хэд хэдэн удаа гишүүн эхнэртээ гардуулсан гэх яриа ойр тойрны хүмүүсээс нь гарсан байх юм. Улмаар Ч.Ундрам тэдний…

Read More

Чөлөөт бөхийн 2022 оны Дэлхийн цомын тэмцээн АНУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өрсөлдлөө. Монголын эмэгтэй баг хэсэгтээ Японы бөхчүүдийг ялсан бол Украины багт 3:7-гоор дийлджээ. Улмаар тэд хагас шигшээд тэмцээн зохион байгуулагч АНУ-ын багийг 7:3-аар ялснаар хүрэл медаль хүртлээ. Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомд өмнө нь 2013 онд мөнгө, 2015, 2017, 2018 онд хүрэл медаль хүртэж байв.

Read More

Ус,сүү,айраг, жимс бүх төрлийн шингэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх зориулалттай амт чанарт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй зэвэрдэггүй ган савыг хүссэн хэмжээ загварын дагуу үйлдвэрлэнэ. Утас: 7611 5333 Эх сурвалж: Иргэн Гансүх

Read More