Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг баздаг бүсгүйчүүдийн нэг бол А.Урангоо. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрбээр твиттер хуудаснаа “Хатан хаан” өргөмжлөл хүртэж байв. Энэ ч утгаараа өөрийгөө олонд танилуулж чадсан тэрбээр Үл Хөдлөх Хөрөнгийн зуучлагчдын Нэгдсэн Дээвэр” холбооны ТУЗ-н сонгуульд нэр дэвших болсоноо зарлажээ. Тэрбээр “Бидний ажиллаж амьдрарч бгаа нийгэмд бидний хөгжүүлж буй салбарт мэддэг мэддэггүй туршлагатай туршлагагүй олон хүмүүс албан тушаалын төлөө зүтгэхэд өөрийгөө голсоор чимээгүй дэмжээд суудаг байлаа. Хэдэн өдөр дараалсан жагсаал цуглаан, гэнэтийн татвар нэмж бгаа асуудлуудаас авахуулаад үл хөдлөх хөрөнгө өмч хоорондын харилцаа гээд та бид анзаардаггүй ч улсын хэмжээнд хамгийн өндөр татварыг бүрдүүлдэг чухал салбаруудын нэг. Миний…
Зохиогч: Эрхэм админ
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД: Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707,776 иргэн иргэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдаад байна. хамрагдсанаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь авч үзвэл 50,1 хувь нь Улаанбаатар хотоос бол 49,9 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. 0-17 насны хүүхдүүдийн хамрагдалт нийт илрүүлэлтийн 69 хувь, 18-аас дээш насны иргэд нийт илрүүлгийн 31 хувийг эзэлж байна. Нийслэлээс Баянгол дүүргийн нийт иргэдийн 38,6 хувь, Баянзүрх дүүргийн иргэдийн 24 хувь, Налайх дүүргийн иргэдийн 30,8, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн 12,6, Сүхбаатар дүүргийн иргэдийн 27,6, Хан-Уул…
Өнөөдрийн чуулганаар хэд, хэдэн хуулийн төслийг эцэслэн батлахаар гишүүдээс санал хураав.. Санал хураалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрүүгийн хуулийг чангатгах ялын бодлогыг ард түмэн шаардаад байна. Үүнийг шийдье. Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нараа Авлигатай тэмцэх багц хуулийг яаралтай боловсруулж, үдээс хойш ажлын хэсгийг байгуулаарай. Ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлье. Тодруулан хэлэх юм бол, Эрүүгийн хуульд, энэ хуулийн 22.1-т өөрчлөлт оруулж, нэг л төгрөгийн хулгай хийсэн бол ялын бодлогыг чангатгаж, хөрөнгийг нь хураадаг ч юм уу. Авлига хэрээс хэтэрсэн учраас ард иргэд ингээд байна шүү дээ. Гадаад дотоод байдал эмзэг байгаа үед улс төрийн тогтвортой байдал…
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо. Уг ажлын хүрээнд орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн 51 хувьд бүрэн эрхт төлөөлөгч томилох шийдвэрийг өнөөдрийн /2022.12.09/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байна. Тэрбээр тус компанид хэрэгжсэн есөн төсөлтэй холбоотой гэрээг ил болгож АТГ-т шилжүүлэх үүрэг хүлээж байгаа аж.
Нүүрсний хулгайг ил болгохыг шаардсан иргэдийн жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаар цаг үеийн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаас гарсан шийдвэрийг 11:00 цагт танилцуулах аж. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Засгийн газрын хуралдаанаар оффтейк есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргахаар болжээ. Уг есөн гэрээний хоёр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбоотой гэнэ.
Баасан гарагийн УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор хуваарьт тавигдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Хэдүүлээ ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд байна даа. Жаахан сэрж, сэдэж жаахан юм хийхгүй юм. Гадаа үнийн өсөлт, ахуй амьжиргааны доройтлоос болоод иргэд бухимдан жагсаж байна. Бид дүлий дүмбэ царайлаад малын арьс шир яриад байж байх юм уу. Ярих ёстой л доо. Гэхдээ өнөөдөр ярих асуудал мөн үү. Ер нь УИХ-ын дайчин, давшингуй, шуурхай байдал дутагдаад байна. Арьс ширний асуудлаа түр хойшлуулчих. Өнөөдрийн УИХ-ын хурлыг арай өөрөөр…
Чөлөөт бөхийн тамирчид дэлхийн цомын тэмцээнд оролцохгүй болох шахсан эцсийн мөчид эмэгтэй бүтэн багаараа, эрэгтэй 70-80 хувь оролцохоор болжээ. Замын зардалгүй, улсын төсөв байхгүй чөлөөт бөхийн тамирчдад “ Парис олимпын аварга” ТББ-н захирал Э.Батбаяр тусалсан байна. Тэрбээр үүнээс өмнө Осло 2021 ДАШТ-д 20.000 ам.долларыг хувиасаа гаргаж чөлөөт бөхийн багийг дэмжиж байсан юм. Мөн “Даян бөхийн дэвжээ”-ний тэргүүн Д.Давга “Air express” ХХК захирал Отгонсүрэн Халзай, “Air ticket” ХХК-н захирал Р.Хажидмаа нарын хүмүүс тусламж дэмжлэг үзүүлжээ. Дэлхийн цомд оролцох М.Лхагвагэрэл, Т.Тулга, Д.Отгонжаргал, Б.Болортуяа, Г.Отгонжаргал, Э.Даваанасан, З.Занабазар, Б.Эрдэнэсувд нарын тамирчид, дасгалжуулагч Б.Баттулгын хамт АНУ руу ниссэн байна.
Сүүлийн хэдэн өдөр Төв талбайн ачаалал ихтэй байгаа. Иргэдийн хувьд аль болох ногоон гэрэл, цагаан шугамаар гарцыг гарч хэвшсэн. Гэтэл явган зорчид Төв шуудангийн гарц дээр ногоон гэрэл хүлээж 32 орчим минут хүлээн зогсох боллоо. Дүрмээрээ 2 минут 20 секунд болоод гэрэл асах ёстой байдаг гэнэ. Гарцан дээр зогссон явган хүний түгжрэл ч бас боломж, цаг хугацааг аймшигтай хулгайлж байгааг ТЦГ-ын албаныхан ойлгож асуудлаа шийдэж өгнө үү. Явган зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүйн тулд гарц дээр “хөлдөж үхэх” ёстой гэж үү
Хөөрхөн Дөлгөөн гэдгээрээ олонд танигдсан жүжигчин О.Дөлгөөн цахим хуудаснаа албан есоор тайлбар хийж уучлал хүсчээ. Тэрбээр” Өөрийгөө өмөөрч байгаа пост биш шүү! Маш олон хүн намайг яагаад энэ асуудалд холбогдож буруутан болоод байгаадаа тайлбар хийхийг үнэхээр хүсэж байгаа бололтой…. Хэрвээ тийм бол энэ доор би болсон бүх явдлыг болон яагаад талбайн жагсаалд очихгүй таг чиг байснаа үнэнээр бичиж оруулъя! Та харин гүйцэт уншихыг хичээгээрэй… Тиймээ би сонгуульт ажилд оролцсон. Сонгуулийн үеэр маш олон хүмүүс тэр дундаа урлагийн гэлтгүй энгийн хүмүүс, оюутан залуус ч нэр дэвшигчийн арын албанд оролцож баг болоод цагийн ажил хийдгийг та нар мэдэх байх… Оюутан байхдаа ч…
Нүүрсний хулгайн асуудал өнөөдөр нийгэмд эрчээ авч, хүн бүр анхаарлаа хандуулж байна. Яг энэ цаг үед хамгийн түрүүнд тус хулгайд хардагдсан хүмүүс бол УИХ-ын гишүүн АН-ын төлөөлөл “Ажнай” Ж.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар. Тэгвэл өнөөдөр болсон чуулганы үеэр “Ажнай” Ж.Бат-Эрдэнэ ангийнхандаа үг хаяж гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Эрх баригчид аливаа хэрэг шүүхээр батлагдаагүй байхад хэний ч нэрийг зарлаж болохгүй гэж ярьдаг мөртлөө сөрөг хүчний А.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг зарладаг. Дээрэлхээд байна уу эсвэл хуулиа зөрчөөд байна уу гэдгийг хувь хүнийхээ хувь бодолцоорой гэж хэлмээр байна. ЭТТ компанийн оффтейк гэрээ зэрэг олон асуудалд улс төрийн эр зориг гаргаж, нээлттэй хэлэлцэж байж жагсагч…