Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

    07/25/2026

    Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

    07/25/2026

    Продюсер Б.Ангирмаа манай дуранд

    07/25/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Хүүхэд зодож алсан байж болзошгүй цагдаагийн хэрэг шийдэгдэхгүй НАЙМАН ЖИЛ боллоо
Гэмт хэрэг

Хүүхэд зодож алсан байж болзошгүй цагдаагийн хэрэг шийдэгдэхгүй НАЙМАН ЖИЛ боллоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/24/2023Шинэчилсэн:01/24/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Одоогоос найман жилийн өмнө буюу 2015 оны 12-р сарын 23-нд гар утасны хулгайн хэрэгт холбогдсон 16 настай Ц.Г гэх хүүг Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагч, дэслэгч /тухайн үед дэслэгч цолтой байсан/ Б.Бямбасүрэн гэгч Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт зодож хөнөөсөн байж болзошгүй байдал тогтоогдсон байна.

Б.Бямбасүрэн

Улмаар эрүүгийн хэрэг нээж, шалгасаар өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдээгүй юм. Учир нь уг хэрэг гарах үед хүүхэд зодож хөнөөсөн байж болзошгүй цагдаагийн алба хаагчийн аав Б.Батбаяр нь Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албанд ажиллаж байсан.

Б.Бямбасүрэн аав Б.Батбаяр

Улмаар хүүхэд нь хүн хөнөөхөд аав нь талийгаачид задлан шинжилгээ хийсэн шинжээч эмчийн дарга нь байсан болохоор хэргийг булиантуулсан байж болзошгүй байна.

Найман жилийн өмнө гарсан хэрэг өдгөө Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа юм. Урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн буюу ял оноох шүүх хурал нь болоогүй л байна.

Хүүхэд зодож, хөнөөсөн байж болзошгүй энэ хэрэгт яллагдагчаар татагдсан цагдаагийн алба хаагч, ахмад Б.Бямбасүрэнгийн хувьд өмнө нь хүчингийн гэмт хэрэгт холбогдож байсан түүхтэй.

Б.Бямбасүрэн аавын хамт

Мөн Б.Бямбасүрэн нь хүн амины хэрэг нь шийдэгдээгүй байхад буюу цагдаагийн албанд ажиллаж байхдаа хахуулийн хэрэгт холбогдсон бөгөөд хахуулийн хэрэг нь хүн амины хэрэгтэй нь хамт дэнслэгдэхээр шүүхийн шатанд удаашраад байгаа юм.

Түүнд эрүүгийн хуулийн

10.1-1 Хүнийг алах – Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.1-1 Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах – Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4-4 Нийтийн албан тушаалтан хахууль авах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.

Хүн амь, хүчин, хахуулийн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч талийгаачийн оршуулгын зардлыг өгөөгүй бөгөөд саяхныг хүртэл цагдаагийн албанд ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдаагийн албанд ажиллаж байсан Б.Бямбасүрэнд холбогдох хэргийг хэрхэн шийдсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Талийгаачийг хуучин соёлын төвийн байранд гавлаж, орхисон байжээ

07/25/2026

Төв аймгийн Борнуур суманд эрүүлжүүлэгдэж байсан иргэн амиа хоролжээ

07/25/2026

Продюсер Б.Ангирмаа манай дуранд

07/25/2026

Улсын аварга О.Хангай манай дуранд

07/25/2026

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.