ЕБС-ийн сурагчид энэ долоо хоногийн Баасан гарагт буюу 2022/12/16-ны өдөр хичээллээд амарна. -ЕБС-ийн сурагчид энэ долоо хоногийн Баасан гарагт хичээллээд амарна. Улсын хэмжээнд сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2023 оны нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжлэх бол нэгдүгээр сарын 30-ны Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ. -БШУЯ-наас мэдээлснээр энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 854 сургуульд 746,653 хүүхэд сурдаг. Үүнээс нэгдүгээр ангид 77,752 хүүхэд элсэн орсон бол 33,459 нь төгсөх буюу 12 дугаар ангийн сурагчид байна.
Зохиогч: Эрхэм админ
Монголын улс төрд “тэргүүн охин” нэрээрээ алдаршсан бүсгүй бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуун. Тэгвэл тэрбээр сошиалд өрнөж буй Нийгэм харанхуй байна хаштагт нэгдэж буйгаа цахим хуудаснаа онцолжээ. Уг нь нэр бүхий улс төрчид Б.Намууны аав Х.Баттулгыг нүүрсний хулгайн хамгийн том хулгайч хэмээн зарласан. Гэвч хууль хүчний байгууллага, шүүхийнхэн Х.Баттулгад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаад иргэдэд гайхшрал төрүүлж байгаа.
“Universe best songs” шоуны шилдэг оролцогч, Анухайгийн фитнесс шоуны оролцогч, рок попын дуучин Х.Акабота өөрийн эршүүд байдал, шударга шулуун зан, хошин мэдрэмжээрээ олонд танигдсан. Европт цайны газар үйлчлэгч байхаасаа өөрийнхөө амбицыг илүү өсгөж чадсан тэрбээр тунирхаж гомдлов. Учир нь түүний дагагчид дуучин бүсгүйг нийгэм эдийн засгаа мэдэрдэггүй, жагсаалд олныг уриалсангүй хэмээн шүүмжилжээ. Уг шүүмжлэлийн хариуд тэрбээр “Би жагсаал болж байгааг ч мэдээгүй шүү дээ, аймар дайрах юм аа. Сайн ч муу ч нүүрсусаа хаяад удаж байна, ядарч байна. Дандаа эерэг пост оруулж, төлбөртэй лайваас татгалздаг. Өөрийгөө үнэлдэггүй, ичдэг байж хүнээс талбай энтэр дээр жагс гэж шаардаж чадахгүй. Монголын нийгэмийн болохгүйг…
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Гоёо”-гийн нүүр царай болж явсан жүжигчин М.Намуунцэцэгийн 25 насны төрсөн өдөр тохиож байна. Түүний хувьд жүжигчний карьераа “Хар сувдны нууц” киноны “үнэг” Цоомоогийн дүрээр эхлүүлж, “Нийслэл хүүхэн” цувралд тоглосон. Мэргэжлийн хүрээнийхэн түүнийг хувирах чадвар сайтай тайзны ч, моодны ч модель гэж үнэлдэг бол олон нийт Пүүжээг хол хаях загвар өмсөгч хэмээн үнэлж байсан цаг саяхан. Өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаа түүнд аз жаргал ерөөе.
Телевизийн салбарт олонд танигдаж, улмаар олонд нөлөөлөх ажил хийж эхэлсэн хүн цөөнгүй. Тэдний төлөөллүүдийн нэг бол Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч Энхбаяр хэмээх энэ бүсгүй. Оюутан байхаасаа С1 телевизийн өглөөний хөтөлбөр, мэдээний нэвтрүүлэгч хийж эхэлсэн тэрбээр өдгөө Сангийн яамны хэвлэлийн албыг “баздаг”. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас гаргасан мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, хүргэх хариуцлагатай ажил хийдэг гэсэн үг. Түүнийг энэ удаагийн папараци дурандаа онцлон буулгалаа.
Монголын улс төр, эдийн засагт өөрийн нөлөөлөл, нүнжигээ гайхуулж явдаг эрхэм бол Сү.Батболд гишүүн. Өдгөө хүний өөрийн нийлсэн таван хүүхдийн аав тэрбээр бага хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглээд, юун улс төр, юун жагсаал цуглаан гэдгээ ажрахгүй явна. Сү.Батболдын хувьд төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг гэгддэг бөгөөд гадаад орнуудад өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, оффшор дансаараа олон улсын хэвлэлүүдийн хараанд өртөж байсан нэгэн.
Жагсаалын эхний өдөр өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо мөнгөөр худалдаж, мөнгөөр жагсдаг хүмүүст хандаж “Мөнгөөр жагсаж байгаа бол надаас нэмээд мөнгө ав. Тэр мөнгөөрөө өөрийнхөө үзэл бодлоороо бодиттой жагс” хэмээн цахим хуудаснаа бичиж явсан “Домог IZ” буюу Б.Ирээдүйг манай сайтын папараци дуран онцлон дурандлаа. Түүний хувьд залуу үеийнхэн дундаас өөрийн хөдөлмөрөөр тэрбумтан болсон гэдгээрээ алдартай. Худал хуурмаг, нүүрсний хулгайн эсрэг болж буй Төв талбайд тэрбээр өчигдөр дөрөв дэх өдрөө очиж, дуу хоолойгоо нэгтгэн, өөрийн цахим хуудаснаа шууд лайв хийж явна лээ.
Нүүрсний хулгайн асуудлаас болж залуус Сүхбаатарын талбайд тав дахь өдрөө цугларч буй. Тэдний зүгээс олны танил, инфлюсерүүдийг өөрийн дагагч нартаа шударга үнэнд уриалахыг хүсч илэрхийлэх болсон. Тэгвэл топ модель Д.Пүрэвсүрэн тэдний шаардлагад өөрийн цахим хуудсаараа хариулт өгчээ. Тэрбээр “Хүнд танигдахгүй пөөнийгөөд очсон. Заавал зургаа тавих албатай юу. Хүүхдүүдийг цэцэрлэг сургуулиас авах, хоол ундыг нь чи ирж хийж өгөх юм уу” хэмээн уурсчээ. Топ бүсгүйн хувьд өмнөх болон одоогийн нөхөр нь хоёулаа уул уурхайн бизнес эрхэлдэг.
Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан иргэд долоо дахь өдрөө төв талбай дээр жагсч байна. “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой есөн оффтейк гэрээг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газраас гаргасан юм.
Нийгэм эдийн засгийн асуудлын эсрэг төв талбайд иргэд 5 дахь өдрөө жагсахаар цугларч байна. Уг жагсаалд жүжигчин У.Цогтбаяр гол ройл гүйцэтгэн оролцож байгаа. Түүнд итгэлээ өгсөн залуус ч цөөнгүй. Энэ утгаараа өчигдөр жүжигчин Цогтоо реппер Big gee-гээс жагсаалд нэгдэхийг уриалж, “Сонгууль” нэртэй дуугаа дуулж өгөхийг хүссэн. Гэвч энэ бүхэнд Big Gee огт хариулт өгөөгүй. Тэгвэл өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудаснаа анх удаагаа үгээ хэлж “Уг жагсаалд итгэхгүй байна. Миний хүмүүсийг авч гараад жагссан. Би ганцаардаж байна” гэх зэргээр үг унагаж, жүжигчин Цогтоог доош хийсэн өнгө аятай байлаа. Уран бүтээлчдийн хувьд “Гангрестууд” кинонд хамтран ажиллаж, хуурай ах дүүсийн харилцаатай хэмээн зарлаж…