СЭМҮТ-ийн захирал асан Л.Насанцэнгэлийг АТГ-аас 2021 оны 08 сараас эхлэн шалгаж, өөрийн төрсөн дүүг хууль бусаар албан тушаалд томилон, улсад 1,426,546 /Нэг сая дөрвөн зуун хорин зургаан мянга таван зуун дөчин зургаан/ төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд шүүхэд шилжүүлжээ. Хэргийг тодруулбал Л. Насанцэнгэлийн төрсөн дүү болох Л. Н нь 2006 оноос туслах сувилагчаар 11 жил, сэтгэц нийгмийн сэргээн засах ажилтанаар 5 жил нийт СЭМҮТ-д 16 жил ажиллаж байгаа бөгөөд дүүгээ сэргээн засах ажилтанаар 2017 оны 03 сарын 15-ны өдрийн Б/28 тушаалаар өөрчлөн ажиллуулсан гэдэг үндэслэлээр шалгаж байсан юм. Монгол улс сэтгэцийн тусламж үйлчилгээг тусгайлсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн дагуу…
Зохиогч: Эрхэм админ
Нүүрсний хулгайч нарын нэрийг зарлахгүй байгаатай холбогдуулан залуус өнгөрсөн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд жагсаал хийж байгаа. Уг жагсаалд нэр бүхий зарим олны танил хүмүүс дуу хоолойгоо нэгтгэж байгаа билээ. Харин өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчидтэй хамтарч ажиллаж байсан олны танил, инфлюсерүүд таг чиг байгаа нь олны дургүйцлийг төрүүлж UNFOLLOW хийцгээж байна. Тэгвэл жагсаалж очихгүй байгаагаа зарим олны танил хүмүүс ийнхүү тайлбарлаж байна. Жүжигчин М.Баярмагнай МУГЖ М.Баярмагнайгийн хувьд жагсаалын 4 дэх өдрөө оролцсон. Өмнөх өдрүүддийн жагсаалд ирж чадаагүй шалтгаанаа “Идшээ хийж яваад ирж чадсангүй” хэмээн тайлбар хэлж байв. Дуучин П.Идэржавхлан Дуучин залуугийн хувьд урьд шөнөжин сошиалаар улс төржиж,…
Өнөөдөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаярыг 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө баривчилсан гэдэг мэдээлэл гараад байсан. Тэгвэл Т.Мөнхбаяр нь өөрийн цахим хуудсандаа “Уг нь хөдөө мөрөөрөө л байгаа юмсан” гэдэг мэдээллийг өнөөдөр өглөө 10 цаг 31 минутад оруулсан байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар 2019 онд хятадуудаас их хэмжээний алтан эдлэл байж болзошгүй зүйл бэлгэнд авч буй зураг цахим хуудаснаа цацагдаж байв. Тухайн үед хэн ч тэднээс тайлбар, мэдээлэл шаардаж байгаагүй, хэвлэлийн шар хуудаснаа дарагдан, мартагдаж өнөөг хүрчээ. Харин нүүрсний хулгайн асуудал дэлгэгдэхтэй зэрэгцэн уг гэрэл зураг дахин сошиалд цацагдлаа. Иргэдийн зүгээс эдгээр гэрэл зурагт гарсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нараас тайлбар шаардаж байна. Гэрэл зургийн он жилүүдэд С.Амарсайхан Улаанбаатар хотын дарга байсан бөгөөд дүүжин тээвэр нэрээр их хэмжээний мөнгийг салхинд хийсгэснийг иргэд олон нийт мартаагүй. Харин өнөөгийн ЗГХЭГ-ын дарга болсон Д.Амарбаясгалан тухайн үед зөвхөн…
Засгийн газрын гишүүд дундаас сайн муу араншингаараа олны анхаарлыг татдаг хүн бол ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар. Цаг төрийн үймээн дэгдсэн энэ өдрүүдэд хамгийн завгүй амьдарч байгаа түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа. Наанаас нь ард түмэн жагсагчид түүнийг шамдуулж, цаанаас нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, эрх баригчид түүнийг өдөөж байгаа нь нууц биш. Энэ бүхэнд хэм хэмжээг тэнцүүлэх гэж гүйж яваа түүнийг “Нүүрсний хулгайч”-ийг барина гэдэгт иргэд итгэсээр…
УИХ-ын Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаар Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг сонгожээ. Тодруулбал нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг энэ сарын 21-ний өдрийн 10 цаг, тус сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болсон байна. Сонсголын хүрээнд – “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; -2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын…
Мансууруулах бодис бусдад борлуулсан хэрэгт холбогдсон Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполынхон Испаниас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ. Түүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцлээ. Эл эмэгтэйд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд цагаатгасан юм. Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус…
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Оюутны хөгжил, удирдлагын газрын аргазүйчээр ажиллаж байсан Л.Төмөрсүхэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлснийг тус газрын хяналтын прокурор хянаж эхэлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан аж. Тэрбээр АШУҮИС-ийн хүний их эмчийн ангид А.М-г элсүүлэхийн тулд ээжээс нь нийт таван сая төгрөгийн хахууль 2020 оны наадмын үеэр авсан хэрэгт холбогдсон байна. Л.Төмөрсүх уг мөнгөө хоёр өдөр дараалан эхнэрийнхээ дансыг ашиглан авсан хэрэгт буруутгагдаж буйг эх сурвалжууд бидэнд мэдээллээ.
Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3,678,800 төгрөгийг…
Туршилтаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.У-г огцруулах санал гаргаж, уг саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас Ц.У-г огцруулах захирамж гаргажээ. Нэхэмжлэгч Ц.У нь “…шүүхээс гэм буруутай талаар тогтоогоогүй, хууль журам зөрчөөгүй байхад огцруулах санал гаргасан” гэж, хариуцагчаас “Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Хурлын төлөөлөгчдийн олонх санал гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн” гэж тус тус маргасан. 👨⚖️Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд “… захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд төрийн ардчилсан зарчмын дагуу олонхоор шийдвэрлэсэн,…