Зохиогч: Эрхэм админ

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор сүрьеэгийн эмийн эмчилгээг 2-4.5 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.9 – 4.9 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.  2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 17.7 мянган тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 4.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/207

Read More

Өнөөгийн нийгэм, улс төрийн байдалд хүн бүр өөрсдийг үзэл бодлоо жагсаал цуглаан, онлайн орчинд илэрхийлсээр байгаа . Гэтэл зарим олны танил, олон дагагчидтай хүмүүс бүлх залгисан мэт чимээгүй орших болсон. Үүнтэй холбоотойгоор сошиалд тэдгээр нөлөөлөгчдийг unfollow хийх аян өрнөөд байгаа. Тэгвэл залуусын хамгийн их сонирхон үзэж сонсдог “Positive Mongolians” блогынхон unfollow хийх сургаар үг дуугарав. Тэд “Ард түмэн, залуучууд бидний тэсч тэсэрсэн хүчнээс эмээхгүй байх бололтой. Залуу хүмүүс та нараас илүү, мөнгөнөөс илүү зоригтой” хэмээжээ.

Read More

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа 100 дахь хоногийн мэдээллийг өгөх үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт гаалийн байцаагчийг дарамталж, вакцины татан авалтад нөлөөлсөн хэмээн мэдэгдэж байв. Уг асуудлын дараа С.Одонтуяа Ерөнхий сайдтай нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахаа мэдэгдэж байсан ч, гал намжсан. Тэр цагаас хойш нам гүм орших болсон С.Одонтуяа гишүүнийг бид энэ удаагийн папараци дурандаа онцлон буулгалаа. Тэрбээр АН-аас УИХ-д суугаа цорын ганц эмэгтэй гишүүн юм.

Read More

Дэлхийн хүн ам 8 тэрбум болсон 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Австрали улсын Канберра хотод Монгол Улсын иргэн Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын гэр бүлд хүү мэндэлсэн хүү 8 тэрбум дахь иргэн болсныг хэвлэлүүд мэдээлсэн билээ. Залуу гэр бүл хүүдээ А.Мэргэн хэмээх нэр хайрлажээ. Дэлхийн найман тэрбум дахь иргэн А.Мэргэн хүү аав, ээж, эмээгийн хамт Австрали улс дахь Монголын Элчин сайдын яаманд очиж Элчин сайд Д.Даваасүрэнгээс төрсний гэрчилгээгээ авсан байна.

Read More

Монголын парламентэд хамгийн олон хүний итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг золиосолж, гэр бүлийн намаа МАН-д өргөн барьснаар УИХ-д суусан хүн бол Э.Батшугар. Хэвлэлд тэр бүр ам нээгээд байдаггүй тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол хэлээр цэгцтэй, “зөв” ярьж чаддаггүй гэдгээ ил болгож байсан. Харин 2021 онд гишүүн болсноосоо хойш хэлээ хазахаа больж, зөв цэгцтэй ярьж эхэлсэн. Ангидаа “нялх” гэгддэг түүнийг хэл заслын хичээлд суусан гэх яриа байдаг. Ямартаа ч, дультраа хэлээ засаж чадсан түүнд ОНЦ үнэлгээ өгье

Read More

Нэгэн цагт төрийн толгойд сууж, Ерөнхийлөгчийн тамгийг 8 жилийн турш барьсан хүн бол Н.Энхбаяр. Туг барьж, тугал хариулж явсан тэрбээр сүүлийн үед Төрийн ордон руу гүйдэлтэй болсныг манай сайт гэрэл зургаар баримтжуулж байна. Н.Энхбаярын хувьд Төрийн дээд албанаасаа буусны дараагаар нам байгуулж, багагүй гишүүдийг өөртөө “урвуулж” чадсан ч, хүүгээ УИХ-ын гишүүн болгох тохиролцоог экс намтайгаа хийж, эргэн ирэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, МАХН-ын олон арван мянган дэмжигчдийнхээ итгэл найдварыг өөрийнхөө төрсөн хүү Э.Батшугар гишүүний албиц карьеараар сольсон гэхэд болно.

Read More

АН-ын ээлжит бус XV Их хурал Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд өчигдөр /2022.12.06/ хаалттайгаа болсон. Намын Их хуралд УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Ерөнхий сайд асан М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс оролцов. Тодруулан хэлэх юм бол, саналын эрхтэй 938 төлөөлөгч оролцов. Их хурлын үеэр С.Эрдэнэ илтгэл тавьж, төлөөлөгчид утсаа оролдсон дүр зурагтай байсныг манай папараци дуран онцлон буулгажээ. Хурлын үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “2000 оны арванхоёрдугаар сарын 06-нд намууд нэгдэж, өнөөдрийн АН-ыг байгуулсан. Энэ өдөр түүхэн өдөр. АН өнөөдөр улс оронд ус агаар мэт хэрэгтэй улс төрийн хүчин болж. Хэдийгээр өнөөдөр АН-ыг хагаралтай харагдуулах үйл ажиллагаа хүчтэй явагдаж буй ч АН цул,…

Read More

“Улаан бал” нэвтрүүлэгт орсон УИХ-н гишүүн Ч.Ундрамын ярилцлага олон хүний дургүйцлийг хүргэв. Талийгч Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг цахим хуудаснаа “Ойрын үед олны анхааралд өртөөд буй УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр орой NTV TB-ийн Улаан Бал нэвтрүүлгээр оролцож ( уригдсан гэж ойлгосон) холбогдоод буй асуудлууд тэр дундаас уул уурхайн хулгай, хувийн амьдралаа олон нийтийн сүлжээгээр дэлгэж, ичгүүр сонжуургүй инээж ярьж, “ярвайж” уйлж жүжиглэж суухыг хараад үнэхээр дур гутлаа. Энэ эмэгтэй хууль батлах гэж суусан болохоос хулгай дээрмээ хаацайлж, хувийн амьдрал, ор хөнжлийн асуудлаа олонд гайхуулах мэт бардам, дээрэнгүй, “ давилуун” “ сэхүүн” авирлах нь хэрээс хэтэддсэн ёс зүйг уландаа гишгэсэн, бүдүүлэг…

Read More

Иргэд, олон нийтийн зүгээс улс төрчдөөс хариуцлага нэхэж буй жагсаалын үеэр урлаг, соёлн алдартнууд оролцоогүйд ихэд шүүмжилж, бухимдсан. Тэгвэл уран бүтээлч “Thunder” нийт урлагийн салбарынхны өмнөөс иргэдээс уучлал хүсжээ. Тэрбээр “Нэгдүгээрт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй авахуулсан зураг алдаа байжээ. 21 аймгаа тойрч, аялан тоглолт хийх гэж байхад ерөнхийлөгч хүлээн авч, амжилт хүсэхээр дуудсан. Уулзаад төгсгөлд нь зураг даруулсныг бидний эсрэг ашиглана гэж бодоогүй. Зургийг нь “Тоонот” анх өөрсдөө нийтэлсэн. Ерөнхийлөгч хүртэл амжилт хүслээ гэх утгаар цахим хуудастаа оруулсан. Тоглолтын зардлыг ивээн тэтгэгч байгууллагуудаас гаргуулсан юм. Хоёрдугаарт, Биднийг 13 сая төгрөг авсан гэсэн. Үүнийг баримттайгаар тайлбарлая. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар тоглолтыг…

Read More

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар: Нэгдүгээрт гадаад вальют улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэх явцад Эрдэнэс таван толгойтой холбоотой БЭТ ын танилцуулгыг сонсож нүүрсний хулгайтай холбоотой асуудлуудаар сонсгол хийж байна. 2.Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар Америкийн Нэгдсэн улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл 3. Хилийн боомтууд, төмөр замын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Read More