Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох үзмэрч, засалч Л.Нямаа Лусын буулттай өдөр ийн зөвлөж байна. Үзмэрч засалч Л.Нямаа цахим хуудаснаа “Өнөөдөр Лусын буулттай өдөр. Мөнгө дууддаг, хүсэл биелүүлдэг алтан өндөг гаргадаг АЛТАН ӨНДӨГТЭЙ могойг харсан хүн бүр,,,БАЯЖДАГ,,,гэнэлээ харсан даруйдаа шэйр хийж эд баялагаа дуудаарай” гэлээ.
Зохиогч: Эрхэм админ
Иргэд хүйтэн жаварт хайрагдан жагсаж байхад, ЗГ-ын хэвлэлийн албаны дарга Т.Ганзул өөрийнхөө хөөрхөн сайхныг гайхан суув. Төрийн ордны гадаа шударга ёс нэхсэн жагсагчид хүйтэн жаварт хайрагдан үзэл бодлоо илэрхийлсэн хоёр хоног өнгөрөв. Гэтэл ийм цаг үед Засгийн Газрын Хэвлэл, Мэдээлэл, Олон нийттэй Харилцах Газрын дарга Т.Ганзул юу ч болоогүй юм шиг, өрөөндөө ганцаархнаа суугаад өөрийнхөө хөөрхөн сайхныг гайхан стори хийн жаргаж суужээ. Т.Ганзулын хувьд “Монголын телевизүүдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр талийгаач Э.Энхбат, Н.Түвшинбаяр нарыг зодолдох үед хамт байсан гэх мэдээлэл байдаг. Гэвч хариуцлага үүрэлцэхийн оронд Төрийн ордонд эрх мэдэл хүртэн суух болсон. Ямартаа ч, эмэгтэй хүний нинжин сэтгэлгүй…
Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 04-ын өдрөөс эхлэн иргэд тайван жагсаж буй. Тэгвэл бизнесмэн улс төрч Цэрэнпунцаг эрхмийн амь шигээ хайрладаг ууган охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки жагсаж буй иргэдийг “завтай ямаа” гэв. Тэрээр сошиал хуудаснаа “Завтай ямаа хүмүүс жагсаал хийгээл, Залуу хүмүүс бид хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэрээ бататгах гээд зөндөө хийх зүйлс байна даа”гэжээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо цахимаар хаалттай хуралдаж байна. Тэгвэл тэднээс 30 гаруй гишүүн ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХЫГ дэмжсэн гэх мэдээлэл байна. Чуулганаас гарсан шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж онц байдал зарлах эсэхээ шийднэ.
Эрх баригчдаас шударга үнэнийг шаардсан, нүүрсний хулгайн хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл Төрийн тусгай хамгаалалтын албаныхан хүч нэмэгдүүлж буй талаар бид мэдээллэсэн. Чуулган эхэлсний дараагаар цагдаагийн нэмэлт хамгаалалтаа буулгаж, Батлан хамгаалахын болон Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудыг дайчилгаанд хамруулжээ. Тэд Төрийн ордны зүүн талын нурсан хашааны хэсгийг хамгаалж байна.
Яг одоо Төрийн ордны гадна талд Төрийн тусгай албаныхан цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй хамтарч хүч нэмэгдүүлж эхэлжээ. Учир нь Хотын дарга Д.Сумъяабазарын захирамж дор 21 цаг хүртэл жагсагчдыг албадан тараахаар болоод байгаа юм. Иймд иргэд олон нийтийг сонор сэрэмжтэй байж, хууль эрхзүйн дагуу цагдаагийн албан хаагчдын шаардлагыг биелүүлэхийг Хууль зүйн дэд сайд П.Сайнзориг мэдээлэл хийхдээ хэлсэн. Манай сайтын сурвалжлах баг яг одоо Сүхбаатарын талбайн эргэн тойрны байдлыг гэрэл зургаар уншигч танаа сонирхуулж байна.
Төв талбайд өрнөж буй иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл тэдгээр жагсагчдад халуун хоол, цайгаар дэмжлэг үзүүлсэн Ketomo рестораны үйл ажиллагааг зогсоох, албан мэдэгдэл эрх баригчдаас иржээ. Энэ талаар тус рестораны эзэн Жасмин өөрийн цахим хуудаснаа онцолсон байна. Тэрбээр “Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг ресторан паб лоунжийг хаах албан мэдэгдэл ирсэн газар байна уу? Хаагаад алдах орлого хэн нөхөж олгох уу? Энэ сонин шийдвэрүүдээ болиочээ !!!Зүгээр ажлаа хийж амьдралаа залгуулмаар байна шүү” гэжээ. Ямартаа ч, эрх мэдэлтнүүдийн эсрэг дуугарч жагссан даарч, цангасан иргэдэд сайхан сэтгэл гаргасныхаа төлөө Жасмин бүсгүй ийнхүү бизнесээ “булаалгаж” буй бололтой.
Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн байдалтай холбогдуулан авах арга хэмжээний талаар мэдээллийг яг одоо хийж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, уриалга гаргаж байгаагаа мэдэгдлээ. Уг уриалгат бусдын өдөөн хатгалагт өртөхгүй байх, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхийг онцолжээ. Мөн уг жагсаал цуглаан бүртгүүлээгүй эхэлсэн тул Нийслэлийн засаг захирамжийг зөрчсөн гэж үзэж буй бөгөөд 21 цаг хүртэл албадан тараахаа дэд сайд П.Сайнзориг санууллаа. Хэрэв тарахгүй бол дараа дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэв. Иргэдийг сонор сэрэмжтэй байж, хууль ёсны дагуу жагсаалаа тараахыг тэрбээр уриаллаа.
Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш буюу энэ сарын 06-ний өдөр товлогдоод байсан. Тэгвэл уг барилдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Ардчилсан намаас цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн барилдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа Монголын Үндэсний бөхийн холбоонд мэдэгдсэн байна.
МАН-ын Бага хурлаа маргааш буюу арванхоёрдугаар сарын 06-нд, 10:00 цагаас хийхээр товлоод байсан. Эл товыг Удирдах зөвлөл нь бүтэн сарын өмнө гаргасан билээ. Гэхдээ нүүрсний хулгайн эздэд хариуцлага нэхсэн жагсагчдын нөхцөл байдал эгзэгтэй байдалд шилжээд буй. Жагсагчдын галыг намжаагаагүй байж эрх баригчид маргааш /2022.12.05/ намын Бага хурлаа хийх нь зөв үү, үгүй юу гэдэг асуудал тулгараад байв. Тэгвэл үүнтэй холбогдуулан эрх баригч, МАН-ынхан маргаашийн Бага хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэжээ.