Зохиогч: Эрхэм админ

Хууль бусаар нүүрс хил гаргасан этгээдүүдийг нэрсийг зарлаж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж буй жагсагчид дөнгөж сая Төрийн ордон руу дайран гол хаалгаар нэвтрэн орлоо. Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын албаны 4 хүний толгойг хагалсан хэрэг гарлаа. Өмнөх жагсаалууд дээр ийм асуудал гарч байгаагүй бөгөөд анх удаа энэ төрлийн асуудал гарав. Мөн иргэд олноороо бие биенээ түлхсэнээс болж хоёр иргэн дарагдаж биеийн байдал муудсан тул Цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас яг одоо чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байна. Иймд иргэд…

Read More

Эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Төрийн ордон болон Төрийн тусгай хамгаалалтын бүс рүү хууль бусаар дайрч орвол дараах хуулийн арга хэмжээг авхуулна. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ: 23.1 дүгээр зүйл.Хууль сахиулагчийг эсэргүүцэх 1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОРДНЫ ТУХАЙ 7 дугаар зүйл.Төрийн ордны хамгаалалт 7.7.Иргэд, байгууллагын тодорхой үйлдлийн улмаас Төрийн ордонд байрладаг байгууллагын хэвийн…

Read More

Нүүрсний хулгайч нарыг илчилж, хариуцлага тооцохыг шаардсан жагсагчид талбайг дүүргээд байна. Жагсагчид Төрийн ордон руу дайрах оролдлогыг хоёр ч удаа хийлээ. Жагсаалын явцад эмх замбараагүй байдал үүсч иргэд эмх замбараагүй байдалд хүрээд байна. Тэгвэл хэдхэн минутын өмнө жагсагчаас Төрийн ордны арын хаалгаар хууль бусаар нэвтэрчээ. Энэ нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Төрийн ордныг Төрийн тусгай хамгаалалтынхан хамгаалдаг бөгөөд шаардлагатай гэж үзвэл цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэмэлт хүчээ болгон хамгаалдаг дүрэм журамтай ажээ.

Read More

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Засгийн газрын эсрэг, нүүрсний хулгайн асуудалтай тэмцэх жагсаал өчигдрөөс эхэлж, зарим иргэд Их тэнгэрийн ам руу явсан. Үлдсэн жагсагчид нь төв талбайг тойрч оройн 23:30 цаг хүртэл шаардлага тавьсан. Иргэдийн жагсаал ямар нэгэн шийдэлд хүрээгүй учир өнөөдөр /2022.12.5/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдрийн жагсаалын улмаас 4 хүн гэмтсэн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалаар мэдээллээ. Түүний хэлж буйгаар “Цагдаагийн албан хаагчид шаардлагаа тавиад ажиллаж байна. Эмх замбараагүй байдал үүсвэл хууль тогтоомжийн дагуу шаардлагатай арга хэмжээг авна. Иргэдийн жагсаал цуглаан бүртгэлгүй зохиогдож байна. Гэвч цагдаагийн байгууллага…

Read More

Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн дунд нүүрсний хулгайн асуудал хурцаар тавигдаж, эцэстээ тэмцлийн хэлбэрт шилжээд байна. “Нүүрсний хулгайч”-дыг ил зарлах, улсад учруулсан хохирлоо барагдуулахыг шаардсан иргэд хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд ийнхүү жагсаж байгаа юм. Одоогийн байдлаар дөрвөн хүний биеийн байдал жагсаал, цуглааны үед шахагдаснаас болж муудан эмнэлэгт хүргэгдлээ. Монгол Улсын хууль тогтоомжид жагсаал, цуглааны үед эмх замбараагүй байдал үүсвэл хуулийн дараагийн шатны арга хэмжээ болох албадан тараах, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл ашиглах тул иргэдийг жагсаал, цуглааныг сайн дураараа орхин, бүсээс гарч явахыг Цагдаагийн Ерөнхий газраас сануулсаар байна. Мөн жагсаал цуглааны үеэр архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бага насны хүүхэд…

Read More

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч ес, аравдугаар сард харилцан айлчлал хийж, санамж бичгээ шинэчилсэн билээ. Тэгвэл энэхүү айлчлалын хүрээнд БНСУ-ын цахим салбарын “Паблиш” группын Ерөнхийлөгч Сонни Квон, Бизнес хөгжил хариуцсан захирал Ким Жиху нарын төлөөлөл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр МСНЭ, Монголын сайтын холбоотой “Блокчэйн дээр суурилсан NFT технологи, Web 3.0 системийг Монголын сэтгүүлзүйд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Ингэснээр, Монголын сэтгүүлчдийн бүтээлийг NFT-гээр эдийн засгийн эргэлтэд оруулах, цаашлаад сэтгүүлзүйн чанартай, даацтай бүтээл буюу сурвалжилга, ярилцлага, гэрэл зураг зэрэг…

Read More

Засгийн газрын гишүүд нүүрсний хулгайн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас хүн засагладаггүй, хууль засагладаг байх зарчмыг барьж ажиллаж байгаа. Эхлээд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг хэлье. Энэ асуудлыг Засгийн газар гурван удаа ярьсан. Эрх мэдэлтэй хүмүүс, албан тушаалтнууд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байдаг. Ийм учраас эцэст нь “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн үед олон, олон зүйл тодорхой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч хэд, хэдэн бичгийг АТГ руу явуулсан байдаг. Нүүрстэй холбоотой хэрэгт гурван төрлийн зүйл яригддаг. Энэ талаар мэдээлэл нэхэж байгаа, жагсаж байгаа, ямар…

Read More

Олон сар жилүүдийг дамжин “Заяа” нэртэй охидын төдийгүй залуучуудын хамгийн дуртай дуу бол Цэцэг хамтлагийн дуучин Ч.Батболдын дуулсан “Заяа” дуу билээ. Б.Бадамдоржийн үг, ая уг дууг дуучин Э.Очирсайхан шинэчлэн коверлож дуулжээ. Өөрийн дуулсан дуугаа клипжүүлэн хүргэсэн нь олны талархлыг биш дургүйцлийг хүргэлээ. Соёлын тэргүүний ажилтан дуурийн дуучин Эрдэнээгийн Очирсайхан нь дэлхийн чансаа өндөр уралдаануудад Монголынхоо нэрийг чамгүй гаргаж буй залуу уран бүтээлч юм. Хүүхэд байхаасаа сонсож өссөн дуугаа дуулах чинхүү хүсэлдээ хөтлөгдсөн ч түүнд энэ нь өөрийн кареарыг нь унагаж, үзэгчдийг бухимдуулав. Дэлхийн чансааны олон тэмцээнд амжилттай оролцож явсан дуучин хуучны дууг дуулахдаа гаргасан нүүрний хувирал, клипний зохиол үзэгч түмэнд…

Read More

“Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулсан ба дэмжигч байгууллагаар Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” ажиллалаа. Зөвлөгөөнд Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам, Оюуны өмчийн газар, ЮНЕСКО–ийн Монголын Үндэсний комисс, Нийслэлийн ЗДТГ болон төрийн болон төрийн бус байгууллагууд, соёлын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Read More

Эдүгээ эрх мэдлээрээ манай улсын 02 гэгдэх хүн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Бэрх тосгондоо ихээхэн шинэчлэлт өөрчлөлт, хөгжүүлэлт хийснээрээ тэрбээр бусдаас “данхан толгойт” гэх хоч гуншин сонсох болсон нь нууц биш. Хэд хоногийн өмнө өнөөдөр өндрөө аваад байгаа нүүрсний хулгайн хэргийг олонд анх цухуйлгасан тэрбээр өдгөө олон нийтэд хүлээлт үүсгээд байна. Уг хэргийг анх зарласан шигээ, хулгайчдыг хэн хэн болохыг хэзээ зарлахыг хүлээсэн хүн олон. Мөн уг хэрэгт оролцсон хүмүүсийг хэрхэн шийтгэхийг ард олон түүнээс хүлээсээр байгаа юм. Түүнийг энэ удаагийн папараци дурандаа онцолж байна.

Read More