Сошиал орон зайд анх өөрийнхөө турсан туршлагаараа танигдаж байсан иргэн Б.Цэцэг буюу “Дух” Цэцэг өдгөө улс төр, нийгмийн асуудалд хошуу байтугай хуруугаа дүрж яваа нэгэн. Өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-ын 16-р хуралдаанаар “Сэлбэ гол” төслөөрөө 3,1 тэрбумыг батлуулж чадаагүй тэрбээр ихээхэн хорсолтой яваа бололтой. Өөрийн фэйсбүүкийн 216 мянган дагагчиддаа хандаж “Хэзээ ч үр шимийг нь хүртэж чадахгүй татвараа төлөхгүй байхад л асуудал аяндаа цэгцэрнэ… ЖДҮ, Хөгжлийн банк, Таван толгой, Оюу толгой, Төмөр зам гэх зэрэг айхтар том хулгайтайгаа монголын төр хэзээ ч хариуцлага тооцож чадаагүй цаашдаа ч чадахгүй. Харин одоо тэд их, бага идсэнийхээ зодооныг хийцгээж байна. Хооронд нь сайн…
Зохиогч: Эрхэм админ
Нийгэм эдийн засгийн байдалд бухимдсан иргэд өчигдөр эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн. Тэгвэл тус жагсаалыг эсэргүүцэж байгаа албан тушаалтнууд цөөнгүй байгаа бололтой. Тухайлбал, Улаанбаатар Эрдэм их сургуулийн захиргаанаас мэдэгдэл гаргаж, үндэслэлгүй жагсаал цуглаанд оюутнуудаа оролцуулахгүй байх талаар хатуу сануулжээ. Захиргааны шийдвэрийг дагаж тус сургуулийн багш нар оюутнууддаа “Жагсаалд оролцсон оюутны гэрчилгээг олгохгүй, жагсаалтай өдөр хичээл тасалсан оюутныг сургуулиас хөөнө” хэмээсэн аж.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Тэс петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас гал гарч нэг ажилтан амиа алдсан бол хоёр ажилтныг хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлж байв. Тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулах үйл ажиллагаа явагдсан байна. Энэ үеэр сав руу унасан байх магадлалтай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаанд онцгой байдлын, цагдаа, эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” компанийн ажилтнууд ажиллаж 49 настай, эрэгтэй, 43 настай, эмэгтэйн цогцсыг гарган Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун агуулах нөөцийн саванд үлдсэн АИ-92 бензинийг соруулах ажиллагааг гал…
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар Шүүхийн сахилгын хорооны шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл, Н.Баярмаа нарт холбогдох сахилгын хэргийг лхагва гарагт хянан хэлэлцэхээр болжээ. Бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэрэгт холбогдож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь хэлэлцсэн “Ургах говь” ХХК-ийн захирал О.Энхжаргал эл гурван шүүгчийн эсрэг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан аж. Сахилгын хорооныхон өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд дээрх гурван шүүгчид хаалттай сануулах сахилгын шийтгэл оноосон байдаг. Уг хорооны шийдвэр, магадлалыг шүүгч С.Батгэрэл эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан юм байна. Үүнээс өмнө О.Энхжаргал шүүгч Л.Галбадарын…
Цаст Алтайн нэгэн хүн уул нурж. Монголын уран зохиолд томоохон гарз учирлаа. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнг хүмүүс Мягаа ах, Шар Мийгаа гэж хайрлан дуудна. Хаа явсан газраа эерэг энерги түгээж явдаг энэ эрхэм саяхан “Болор цом-40” наадамд шүлгээ дуудаж зогссон. Хорвоод хэн ч мөнх бус гэдгийг батлах гэсэн шиг эрхэм хүмүүн бурхны орныг зорьжээ. Тэртээ 1980-аад оны үед манай яруу найрагт “Гал” хэмээх нэгэн бүлгэм мэндэлсэн гэдэг бөгөөд тэд зөвхөн урлаг, уран зохиол, гоо зүйн үзэл санаагаараа нэгдсэн залуус байсны нэг нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн буюу. Яруу найрагч Дагвадоржийн Цогт, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн,…
“Авъяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Д.Бердибекийг Монголчууд андахгүй болсон. Тэрбээр “Монголын хөгжмийн урлагт өөрийн гэсэн өнгө аясаа илэрхийлэх, чадварлаг дуучин, хөгжмийн зохиолч, продюсер болох хүсэл мөрөөдөлтэй” хэмээн шоуны тайзнаас итгэл дүүрэн хэлж байсан. Тэр ч хүсэл мөрөөдлөө биелүүлж, уран бүтээлээ туурвисаар яваа билээ. Дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран уран бүтээл туурвиж эвлэгхэн дуучнаас гадна ирээдүйтэй хөгжмийн зохиолч гэдгээ баталсан. Тэдний “Бидэн хамтдаа”, “Хайр хаанаас ирнэ вэ”, “Хаалгыг минь тогшоорой” зэрэг дуунууд нь олны талархалыг хүлээсэн. Анхны дабл цомгоо гаргаж, уран бүтээлийн тоглолтоороо UB PALACE-г дүүргэж ард түмэндээ хүндлэгдсэн түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Дуунд дуртай монгол түмнийхээ өмнөөс авъяаслаг…
“Плейбой” сэтгүүлд Монголд хэдэн дугаар гаргаж сайхан бүсгүйчүүд тэргүүн нүүрийг нь чимж байлаа. тэдний нэг бол Н.Энхмаа юм. Жүжигчин Алтанхуягтай нэр холбогдож явсан тэрээр энгийн залууг нөхрөөрөө сонгож амьдралаа эхлүүлсэн. Гурван хүүхдийн ээж болсон ч биеэ сайхан авч явж, энд тэндхийн зураг авалтанд оролцож залуучуудын хүсэмжит бүсгүй хэвээрээ л байгаа билээ. Саяхан өөрийн нэрийн цэцгийн дэлгүүрээ нээсэн тэрээр нөхрийн хөрөнгөнд ханан зүгээр суусангүй зогсолтгүй хөдөлмөрлөсөөр л явна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлтэй холбоотой асуудал цахим орчинд цацагдаад байна. Түүний нөхөр Б.Наранцацралт УИХ-ын гишүүн Ч.Ундрамын согтуу байгаа бичлэгийг олон нийтэд дэлгэж, мөн гэр бүлдээ үүсээд буй асуудлыг дэлгэрэнгүй бичсэн байдаг. Харин уг асуудалд УИХ-ын гишүүн Ч.Ундрам дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “15 жил ханилсан хань, 2 хүүхдийн маань эцэг худал түүх зохиож, гэр бүлийн хүрээнд гарсан асуудлыг олон нийтэд цацсан байгааг олж үзээд хэлэх үг олдохгүй байна. Юун түрүүнд зөвхөн манай гэр бүлд төрснөөс өөр буруугүй 2 хүүхдээсээ уучлал хүсмээр байна. Ээж нь та нарыгаа бүх зүйлээс хамгаалж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсдэг. Гэвч чадсангүй. Уучлаарай. Төрүүлж өсгөж,…
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын талаар таагүй мэдээллийг түүний нөхөр өнөөдөр цахим хуудаснаа дэлгэж, олныг шуугиулаад байгаа билээ. Тэгвэл манай сайт түүнийг Пума зочид буудлаас өөрийн нууц амраг гэгдээд буй Д.Заяабаатартайгаа хамт гарч яваа бичлэгийг олонд дэлгэж байна. Тэд энэ уулзалтаараа МУИС-ын захирал Б.Очирхуягийг хөөн зайлуулж оронд нь Д. Заяабаатарыг томилохоор хуйвалдаан хийсэн гэх мэдээлэл байна. Энэ уулзалтад МУИС-ын Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Ч.Лодойравсал хамт байсан гэнэ. Ч.Лодойравсалын хувьд Д.Заяабаатарын үеэл гэгддэг. Өөрөөр хэлбэл, талийгаач Чоймаа агсан нь Д.Заяабаатарын авга ах нь байжээ. Ах дүү, “амраг”-ын холбоо сүлбээтэй эрхмүүд МУИС-ыг самрах уу? Аврах уу…
УИХ гишүүн Ч.Ундрам гэр бүлийн хүнээсээ салж байгаа бөгөөд түүний таагүй бичлэгийг нөхөр нь цахим орчинд дэлгэлээ. Б.Наранцацралт: УИХ-ын гишүүн Ч.Ундрамын үнэн дүр төрх Б.Наранцацралт би 2008 онд Ч.Ундрамтай гэр бүл зохиож, 14 жил ханилахдаа охин, хүү хоёртой болж, элэг бүтэн, жирийн сайхан амьдарч байсан нь саяхан. Харамсалтай нь “гэр бүл цуцлуулах” асуудал өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэх гэж байна. Уг нь би энэ бүхнийг УИХ-ын гишүүний нэр хүндийг бодож, чимээгүй өнгөрье, хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг ярилцаж 50,50 хувьтай байя гэж санал тавиад 2022.04.05-ны өдөр гэрээсээ хөөгдсөн өдрөөс хойш тууштай, чимээгүйхэн хүлээж байсан. Учир нь чи хөдөө, гадаадад…