Зохиогч: Эрхэм админ

“Хайрын тэнгэр диваажин”, “Байна уу”, “Хайрлаж болох уу”, “Тэмүүлэн амьдарна” зэрэг уран бүтээлээ хамтын уран бүтээлээ эхэлсэн сонин хоршил бол жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар юм. Тэд хэд хоногийн өмнө өмнө өөрсдийн сошиал хаягт “Санаандгүй” дууны үгнээс оруулж байсанг гярхай үзэгчид анхаарч байсан билээ. Тэд ямартай ч уг дууг шинэчлэн дуулах гэж байгаагаа ийнхүү зарласан юм. Харин тэд Эстрадын домог, “Харш” хамтлагийн дуучин МУГЖ С.Баасандоржийн дуулсан Энхтүвшингийн үг, ая “Санаандгүй” дууг хамтран шинэчлэн дуулсанаа өөрийн сошиал хаягаар хүргэлээ. Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарласан Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын шинэ хамтрал хуучны дуу байжээ. https://youtu.be/40hTYyifS-g

Read More

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД Өглөө хичээлдээ явдаг хүүхдээ өлөн хоосон явуулж болохгүй Хамгийн нэгдүгээрт босонгуут нь бүлээн ус уулга. Ус ууж байгаа нь дотор эрхтэнг сэрээж байгаа СЭРҮҮЛЭГ юм. Дотор эрхтэн сэрлээ одоо харин хоосон ажиллуулж болохгүй. Илчлэг өгөх хүнс идүүл. Шар тостой зуурсан халтар арвай шар тосонд хайрсан бин сүүтэй каш шарсан өндөгтэй зүсэм хар талх гээд Өглөөний унд уугаагүй хүүхдийн анхаарал төвлөрөлт сул, эрч хүчгүй, ядруу байдаг. Хичээлээ ойлгодоггүй. Хичээлээ хиймээр, анхаармаар байвч ходоод нь хоосон тул хоол бодогддог Улмаар өглөөний унд уухгүй урт хугацаанд явбал цөсний хүүдийд шингэн удаан хуримтлагдаж, цөс өтгөрөлт явагддаг Энэ нь цаашлаад цөсний чулуу…

Read More

Монголдоо анх удаа дэлхийн дуурийн дуучдын хүрэх ёстой оргил, мөрөөдөл нь болсон Глиникийн олон улсын тэмцээнээс гранпри шагналыг бүсгүй бол МУГЖ С.Мөнгөнцэцэг. Монгол гэж бараг мэдэхүй, монгол дуучид дэлхийд танигдаж эхлээгүй байхад С.Мөнгөнцэцэг анхлан шанг нь татсан гавьяатай дуучин билээ. Тэрбээр энэ амжилтаараа монголын Сонгодог урлагийн түүхэнд “Алтан” үсгээр бичигдэж үлдэх гавьяаг, авьяас, хөдөлмөрөөрөө авчирсан юм. Түүний энэ шагнал нь Монголын Сонгодог урлаг дэлхийн хэмжээнд дүйж очсоныг баталсан гэхэд болно. Тэр бүр хэвлэлд гараад байдаггүй ч, салбартаа онцгойрдог түүнийг манай сайтын папараци дуран онцлон буулгалаа. Түүний гаргасан тэр л тод жимээр өнөөдөр дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин, “Марийнский” театрын гоцлол дуучин…

Read More

Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний ар дээр шил даран гарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг нь Сэлэнгийн “том” Төрөөг гэдэгтэй маргах хүн гардаггүй билээ. Цагтаа дуурийн театрын шилдэг баритон хэмээн нэрлэгдэж, алдарт Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн шилдэг 10 дуучны нэгээр шалгарч байсан түүх түүнд бий. Түүнийг хоолойны цараараа гайхуулж явах үед буюу 1990 оны сүүл үед урлагийг дэмжих нь байтугай айл өрхүүд хоолтой, хоолгүй хонохын зааг дээр, төр улс нь төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй ажил хаялт болж, сургууль, цэцэрлэгүүд халаалтаа өгч чадахгүй завсардаж байсныг мэдэх юм. “Сэлэнгийн” хэмээх тодотголтой Балжиннямын…

Read More

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилохоор заажээ. Энэ дагуу өнгөрсөн долоодугаар сард Шүүхүүдийн сул орон тоог нөхөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сонгон шалгаруулалт зарлаж, нийлбэр оноогоор тэргүүлсэн найман шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ ШЕЗ-өөс зарласан. Гэвч дээрх сонгон шалгаруулалт, ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгаруулалтад эрх мэдэлтнүүдийн “лобби” орж, өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэн, сонгосон гэдэг мэдээлэл олны анхаарал татсаар ирсэн юм. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өөрийн хүүгийн найз болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн…

Read More

Яруу найрагч, МУСГЗ П.Батсайхан, хөгжмийн зохиолч, МУУГЗ Д.Цэвээнравдан нарын бүтээл “Хунт нуур” дууг саяхан монголын ард түмэн бүгд мэднэ. 1989 онд бүтээгдэж Монгол улсын ардын жүжигчин С.Батсүх дуулж амьдруулсан. МУАЖ С.Батсүх “Хунт нуур” https://youtu.be/5YvRndTla-g Түүний дараа дуучин А.Түмэн-Өлзий дуулсан ба энэ нь анхны эмэгтэй хувилбар байлаа. Энэ жил “Хунгийн дуу”-ны жил гэлтэй сошиал нэг маргаан болж, олон дуучид шинэчлэн дуулж монголын ард түмний сонор, анхааралд дахин хүрэв. 2014 онд өөрийн кино концертод зориулан бүтээсэн “Хунт нуур” дууг доорх линкээр сонсоно уу. МУСТА А.Түмэн-Өлзий “Хунт нуур” https://www.youtube.com/watch?v=V3GJ5Fsi5Sc Олон хүн дуулахад дуугаа харамлан хайрласан дуучин А.Түмэн-Өлзий найман жилийн дараа “Хунт нуур” дуугаа…

Read More

“Хүний дархлал хомсдолын вирусийн халдвар, дархлалын олдмол хомсдолын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг өчигдөр Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХДХВ/ДОХ-той тэмцэхэд салбар, олон нийтийн хоорондын уядлаа холбоо чухал байна гэдгийг онцолсон юм. Тэрээр “ХДХВ/ДОХ-д анхаарал хандуулах дэлхийн өдрийг “Тэгш байдлыг хангая, хүн бүр оролцъё” уриан дор Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Эрүүл мэндийн салбар дангаараа ХДХВ/ДОХ-той тэмцээд үр дүнд төдийлөн хүрэхгүй. Харин бусад салбар, олон нийтийн оролцоог хангаж байж халдварт өвчнөөс бид сэргийлж чадна.  Орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд жил бүр халдварт өвчинтэй тэмцэхэд тодорхой хэмжээний төсвийг гаргах…

Read More

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн 46 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. 1995 оноос хойш хамтлагаараа танигдаж явсан тэрбээр 2000 оны дундуур ганцаараа дуулдаг байсан хэдий ч өдгөө уран бүтээлээс завсарлага авсан. Аавын үүргийг ухамсартай биелүүлж яваа тэрбээр анхны амьдралаасаа нэг охинтой, хоёр дахь амьдралаасаа гурван хүү, нэг охинтой. Нийт таван хүүхдийн эцэг болсон Ганаа дуулахаас гадна, муугүй жүжигчин, муугүй хөтлөгч гэдгээ хэдийнэ батласан билээ. Ямартаа ч, 40 насны тэн хагасыг туулаад байгаа дуучин залуудаа төрсөн өдрийн мэнд хүргэе.

Read More

Монголын анхны усны хувцасны “Алтжин” брэндийг үүсгэн байгуулж байсан хатагтай Б.Уянга өдгөө үндэсний дээл хувцасны загвараар брэндээ гаргах болсон байна. Түүний энэ жилийн өвлийн загвар нь хурганы арьсан дотортой, нөмгөн дээл ажээ. “Аqua” нэрээрээ алдаршсан түүний хувьд энэ жил 45 настай, хоёр хүүхдийн ганц бие ээжийн амьдралаар амьдардаг нэгэн. Гэвч үеийнхнээсээ 20 насаар залуу харагддаг нь багаасаа спортоор хичээллэдэг байсантай холбоотой гэнэ лээ. Энэ утгаараа усны фитнесийг монголд дэлгэрүүлж явсан тэрбээр нас хэвийхээ мэдэрч үндэсний дээл хувцсаараа мода дэлгэрүүлэх болсон байна.

Read More

“С1” телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн хөтлөгч Б.Гэрэлцэцэг байсан өдгөө урлаг болон сэтгүүлзүйн салбараас хөндийрч үл хөдлөхийн бизнес эрхэлдэг болжээ. Тэрбээр үл хөдлөх зуучын “Remax” сүлжээнд нэгдэж, бизнес хийхийн зэрэгцээ зөвлөгөө мэдээлэл өгдөг ажил хийдэг болжээ. Хөтлөгч гэдгээр олонд танигдсан Б. Гэрэлцэцэгийн хувьд жүжигчин мэргэжилтэй. Оюутан байхдаа хэд хэдэн кинонд тоглож байсны нэг нь “Ийм нэгэн дурлал” киноны эсрэг гол дүрийн баатар. Сонирхуулахад, хөтлөгч бүсгүй оюутан байхдаа өдгөө “Positive Mongolian’s” гэр бүлийн блогоор танигдсан хосын нэг Д.Түвшинбаяртай хайр сэтгэлийн холбоотой, дотно үерхдэг байсан гэнэ лээ. Тэдний харилцаа чамгүй удаан үргэлжилсэн ч, амьдралын эрхээр хоёр тийш болсон гэдэг. Хөтлөгч Б.Гэрэлцэцэг хэдийнэ хоёр…

Read More