Монгол Улсын гавъяат жүжиг¬чин Д.Ганхуяг хэмээх түмэн таних энэ эрхмийн тухай элдвийг өгүүлэх нь илүүц. Харин түүнд цагаахнаар атаархаж болно. Их урлагийн тайзнаа арслан бар шиг дүүхэлзэн үзэгчдийн сэтгэлийг өөр дээрээ татаж чаддаг Ш.Дулмаа ахайтны сөөсгөр бор хүү гэдгээр эчнээ хүмүүс андахгүй. Түүнийг үзэгчид дуурийн дуучин гэхээсээ илүүтэй “Толбот хивс” киноны Чимгээгийн дүү, “Улаан дарцаг”-ийн Идэр, “Тунгалаг тамир”-ын Жаргал, “Тэмцэл” киноны ардын хоршооны Аюуш, “Мартагдашгүй намар”-ын Ганзориг гээд нэлээд олон кинонд тоглосноор нь мэднэ. Ижийнхээ нэрээр их урлагт хөл тавьсанаа нуудаггүй түүнийг манай папараци дуран онцолж байна. Сонирхуулахад, түүний хүү Г.Онон “Дэлхий” хамтлагийн гишүүн бөгөөд “Боолын гэрээ”, “Төрийн дайсан”, “Ларьдма”,…
Зохиогч: Эрхэм админ
“Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд вангийн хэсгийн хэлсэн үгэнд “Сумны чинь зэв, сэлэмний чинь ир болж явъя” гэдэг үг одоо ч залуусын хайр сэтгэлийн хэмжүүрт хэрэглэгддэг хэвээрээ. Тэгвэл үзэгчдийн сэтгэлд хүртэл Өнөболд вангийн дүрийг бүтээж чадсан Ардын жүжигчин А.Дашпэлжээг бид энэ удаагийг папараци дурандаа онцолж байна. ДБЭТ-ын Уран сайхны удирдаачаар багагүй жил ажилласан тэрбээр дэлгэцийн 20 гаруй бүтээлд тоглож, өөрийн авьяас билгээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн эрхмүүдийн нэг яахын аргагүй мөн. Түүний хувьд 1982 онд Болгарын Софи хотын Консерваторийг дуурийн дуучин гэдэг мэргэжлээр төгсөж ирээд, ДБЭТ-т гоцлол дуучин болж байсан түүхтэй. Өнөөг хүртэл театраараа овоглодог түүнд 2014 онд Ерөнхийлөгчийн зарилгаар…
Одоогоос хэдэн жилийн өмнө дууны урлагт өөрсдийн авьяас билэг, онгод мэдрэмжээр хөглөгдөн хүч түрэн орж ирж буй байсан хамлаг бол “CONSONANS”. Гэвч хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ удаан оршин тогтнолгүй өөр өөрсдийн зам мөрөө хөөсөн. Тэднээс дуучин Г.Дашчанрав өдгөө УДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллаж буй. Зөвхөн театрын уран бүтээлээс гадна хувийн уран бүтээлээ туурвих болсон түүнийг манай папараци дуран онцолж байна. Тэрбээр багаасаа дуулах дуртай байсан бөгөөд дунд ангид байхдаа ангийнхантайгаа нийлж хип хоп дуу дуулдаг байжээ. Харин 2006 оны зун аавтайгаа хамт Хөвсгөл аймаг руу явж байхдаа Ч.Бат-Эрдэнэ гавьяатын “Хайрын хишиг” дууг дуулж, өөрийнхөө дуучин болох зам мөрийг нээж байсан гэсэн шүү.
Өнгөрсөн баяр наадмаар ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Гомбо-Очир Төрд үнэлэгдэж МУГЖ цол авсанд олон хүн талараж “Нүдээ олсон шагнал” хэмээх сайшаал сонссон. Театраас өөр газар тэр бүр олны өмнө ил гараад байдаггүй тэрбээр “Эхнэрийн заавраар” шоунд ханьтайгаа оролцож гэр бүлтэйгээ ил гарсан билээ. Тенор хоолойны гайхамшгийн мэдрүүдэг Б.Гомбо-Очирыг урлагийнхан “дуурийн Гомбоо” гэж авгайлдаг аж. Буржгар үс, цээл хоолой, зохимжтой сахлаараа өөрийнхөө имиджийг бүрдүүлж “Би”-гээ олонд таниулж яваа түүнийг энэ удаад манай папараци дуран онцлон буулгалаа.
Монголын улс төрд өөрийн нөлөөлөл, зангарагаа үзүүлж чаддаг улс төрчдийн нэг бол Сү.Батболд. Түүнийг Ерөнхий сайд байх үед эхнэр Х.Отгонтуяа болон хүний өөрийн нийлсэн 5 хүүхэд нь хэвлэлийнхний анхааралд өртөж байсан. Тэгвэл хэдхэн сарын өмнө өөрсдийн гэр бүлийн бизнес гэгддэг Имарт их дэлгүүр, Чингис зочид буудлынхаа эргэн тойрны газрыг Чойжилсүрэн гишүүнд өндөр үнээр зарсан байдаг. Худалдааны гэрээнийх нь тамга хатаагүй байхад Чойжилсүрэн гишүүн байшин барилгуудыг сүндэрлүүлэх болсныг уншигч та анзаарсан буй за. Эргэн тойрныхоо газрыг аманд багтамгүй тооны дүнтэй тэнцэх мөнгөөр зарсан Сү.Батболдынхон өдгөө гэр бүлээрээ гадаадад аялж, таван одтой зочид буудалд тансаглан таахалзаж яваа аж. Тэдний гэрэл зургаас хүргэж…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Дэлхийн шилдэг таван дуучны нэг гэгддэг МУГЖ, дуучин Э.Амартүвшин МУГЖ, дуучин Г.Ариунбаатар нарын мэргэжлийн багшийг уншигч та таних уу. Тэд өдгөө өөр өөрсдийн замналаар дэлхийн нэр хүндтэй театруудад ажиллаж, авьяас хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа. Тэгвэл тэдний авьяасыг “алмаз” болгосон Монгол улсын гавьяат жүжигчин О.Ичинхорлоо багшийг нь энэ удаад бид папараци дурандаа онцолж байна. О.Ичинхорлоо гуайн хувьд СУИС-д 30 гаруй жил багшилж байгаа нэгэн бөгөөд өдгөө 78 настай тэрбээр шавь нараараа бахархал дүүрэн суудаг гэнэ лээ. Тэрбээр 1961-1966 онд Болгар Улсын Софи хотын Хөгжмийн Дээд Сургуулийн дуурийн дуулаачийн ангийг дуурийн дулаач мэргэжлээр онц сайн дунтэй төгсчээ. Үүний дараа Монгол Улсын…
Нэгэн цагт ДБЭТ-ийн урдаа барьдаг гоцлол дуучдын нэг явсан МУГЖ У.Далантай өдгөө төрийн алба хашаад завгүй гүйх болсон. Тэрбээр өдгөө Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн даргын үүргийг гүйцэтгэж яваа юм. Ховорхон авьяастай тэрбээр анх нийтийн дуугаар олонд танигдсан ч, дуурийн урлагт хүчин зүтгэх болсноор нийтийн дууны салбарт мөрөө тод үлдээсэн. Дуурийн аригаас гадна ардын болон богиныг дууг тун сайхан дуулдаг гэдгийг ч ойр дотныхон нь хэлдэг. Нэгэн цагт дуурийн дуугаар олон улсын тэмцээнээс анхны гранприйг эх орондоо авчирч байсан түүнийг манай папараци дуран онцолж байна. Түүний хувьд 1992-2001 Улсын ардын дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, 2001-2009 Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол…
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчигдсөөр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Хаус-Инвест” ХХК-ийн Сэлбэ голын эргийн хамгаалалтын бүсэд барьж буй “Сансар гарден” хотхоны барилгад аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөнөөс гал гарсан. Тэгвэл уржигдар Хан-Уул дүүргийн нутагт дээрх төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий “Хурд групп” ХХК-ийн барьж буй “Хүннү 2222” хорооллын нэг байрны есдүгээр давхраас нэг ажилчин унаж нас баржээ. Т гэх эр дээрх хорооллын хараахан ашиглалтад оруулаагүй барилгын есдүгээр давхарт шалны чулуун хавтан (плита) нааж байсан бөгөөд цахилгаан шатны хэсгийг нь таглаж, хөөсөнцрөөр хаалт хийсэн нь цөмөрснөөс ийнхүү…
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129-ийг шалгажээ. Үүнээс 19-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бол эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас тавыг нь шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн юм. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дотор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх хэрэг багтжээ. Бидний авсан мэдээллээр шүүхийн шүүгч Б-д энэ оны есдүгээр сарын 8-нд иргэн С.Амардэлгэр, Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн юм байна.…