Монгол Улсын гавъяат жүжиг¬чин Д.Ганхуяг хэмээх түмэн таних энэ эрхмийн тухай элдвийг өгүүлэх нь илүүц. Харин түүнд цагаахнаар атаархаж болно. Их урлагийн тайзнаа арслан бар шиг дүүхэлзэн үзэгчдийн сэтгэлийг өөр дээрээ татаж чаддаг Ш.Дулмаа ахайтны сөөсгөр бор хүү гэдгээр эчнээ хүмүүс андахгүй.
Түүнийг үзэгчид дуурийн дуучин гэхээсээ илүүтэй “Толбот хивс” киноны Чимгээгийн дүү, “Улаан дарцаг”-ийн Идэр, “Тунгалаг тамир”-ын Жаргал, “Тэмцэл” киноны ардын хоршооны Аюуш, “Мартагдашгүй намар”-ын Ганзориг гээд нэлээд олон кинонд тоглосноор нь мэднэ.
Ижийнхээ нэрээр их урлагт хөл тавьсанаа нуудаггүй түүнийг манай папараци дуран онцолж байна.
Сонирхуулахад, түүний хүү Г.Онон “Дэлхий” хамтлагийн гишүүн бөгөөд “Боолын гэрээ”, “Төрийн дайсан”, “Ларьдма”, “Дурлалын гэмт хэрэг” зэрэг олон дэлгэцийн бүтээлийн хөгжмийг зохиосон нэгэн билээ.