Орон нутгийн 2020 оны сонгуулийн үр дүнд Увс аймгийн ИТХ-д АН болон МАН ойролцоо суудал авсан. Ингээд АН-ынхан нь бие даагчидтайгаа нийлэн тус аймгийг удирдах болсон юм. Улмаар Увс аймгийн Засаг даргаар тус аймгийн I сургуульд физикийн багшаар ажиллаж байсан, ИТХ-ын дарга асан Ч.Чимэдийг томилсон. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд түүнийг батламжлахаас татгалзсан ч хоёр дахь удаагаа нэрийг нь илгээснээр хүлээн зөвшөөрсөн удаатай. Тэгвэл тус аймгийн ИТХ дахь сөрөг хүчнийхэн нь Засаг даргыгаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандсан аж. Тус газрынхан Ч.Чимэдэд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлжээ. Тэрбээр өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл…
Зохиогч: Эрхэм админ
Ховд аймагт цасанд суусан автомашины жолооч тусламж гуйхаар яваад амиа алджээ. Тодруулбал, Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар 11.27-ны өдрийн 12:00 цагийн орчим Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 12:05 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн бөгөөд мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр…
2022 оны сүүлийн сар эхэллээ. Хийсэн бүхнээ дүгнэж дараа дараагийн зорилго, хүсэл мөрөөдлийн эхлэл болсон 12-р сарын ордуудын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхээр од эрхэс таны биеэ авч явах байдал тогтворгүй байхыг илтгэж байгаа тул чөлөөтэй хүсэл тэмүүллээ хязгаарла. Гэр бүлийн асуудал амар тайван байдлыг тань бусниулах гэж байгаа тул гэрийнхэндээ онцгой ханд. Од эрхсийн чиг хандлага таныг сул чөлөөтэй сэлгүүцэхийг зөвшөөрөхгүй бололтой. Ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд тохиромжгүй. Учир нь үр дүн таны хувьд таагүйгээр төгсөнө. Хэт улайран зүтгэж, азаа сорих гэсний хэрэггүй. Сарын дунд үед хэт их ачаалалтай нөхцөл байдал гарч мэдэх бөгөөд бүтээмжид саад болно. Цаг…
Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагчаар жүжигчин Б.Цэцэг ажиллах болсон нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ төслийг тэрбээр хотын даргын хүсэлтээр эхлүүлсэн гэдгээ илэрхийлээд байгаа. Мөн “БНХАУ-ын зээлийн 60 сая долларыг зарцуулна” гэх мэдээлэл бий. Энэ талаар “Дух” Б.Цэцэг хэвлэлд ярилцлага өгөхдөө “2023 оны Нийслэлийн төсөвт Сэлбэ голын 8,5 км сэргээхэд 3,1 тэрбумыг зарцуулахаар тусгагдсан” хэмээн ярьсан. Гэвч бодит байдал дээрээ Сэлбэ голын эхэнд Багабаян, Санзай, Хандгайт, Майхантолгой, Сэлх зэрэг газрууд байршиж, тэнд бүхэл бүтэн дүүрэг шиг томоохон гэр хороолол, зуслангийн байшин барилга сүндэрлэж буйг төсөл нэрээр “мөнгө идэхдээ” улайрсан “Дух” Б.Цэцэг мартлаа гэж үү? https://youtu.be/jElpI0hygc8 Өөрөөр хэлбэл, тус…
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны анги байгуулагдаад 70 жил болжээ. Дуурийн дуулах урлаг нь нарийн мэргэжил төдийгүй монгол дуучны дуу хоолой дэлхийн сонгодог урлагийн тайзнаа эгшиглэхэд үе үеийн дуурийн гоцлол дуучид хувь нэмрээ оруулсан. Гоцлол дууны анги байгуулагдсан түүхэн ойгоо угтаж тус театрын гоцлол дууны ангийн залуу үеийнхэн эрхэмлэж хүндэлдэг багш нар болон ахмад уран бүтээлчдээ урьж уулзлаа. ДБЭТ-ийн үе үеийн уран бүтээлчид өөрийн цаг үедээ алдарт “Аида”, “Тоска”, “Богема”, “Евгений Онегин” гээд дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийг эгшиглүүлж байсан. Цаашдаа ч энэ цуваа тасрахгүй үргэлжилнэ. Монголчууд бид дуу хуурын баялаг түүхтэй. Тэгвэл Монголын дуурийн театр “Бөмбөгөр ногоон”…
Ж.Бизегийн алдарт “Кармен” дуурийн гол дүр гал халуун цустай, эрэлхэг дайчин цыган бүсгүйн дүрээр алдаршиж, урлаг дахь орон зай, хувь хүний дотоод ертөнц, мөн чанараа тунхагласан энэ хатагтайн Ч.Мөнхшүр гэдэг. Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин хэмээх алдар цолыг авьяас, чадлаараа энгэртээ гялалзуулсан урлагийн үзэсэглэнт бүсгүйчүүдийн нэг энэ хатагтай өдгөө 70 насны босго алхаж яваа. Гэвч тэрбээр үеийнхнээсээ даруй 20 насаар залуухан харагддаг. Кармены дүрийг Ленинград хотын хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн Ч.Мөнхшүрээс өөр хэн ч тэгтлээ төгс бүтээж чадахгүй гэж дээхэн үеийн урлагийн луглагарууд хэлдэг нь үнэний ортой. Хатагтай Ч.Мөнхшүрийн орон зай одоог хүртэл ягаан байшинд үгүйлэгдсээр байгаа билээ. Хэзээд смоки будалттай…
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хөлдөлтийн эмийн эмчилгээг 866 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 1.7 – 5.3 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 292 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 161 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/207
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн(2022.11.30) хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч томилно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон…
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 29-ны өдрийн 12:39 цагийн үед “Баригдаж байгаа барилгын есөн давхарт ажил хийж байсан хүн лифтнээс унаад нас барчихлаа гэх” мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай, 35 настай иргэн “Хурд” группийн захиалгаар баригдаж байгаа “Хүннү-2222” хорооллын есөн давхарт шалны плита нааж байгаад хөөсөнцрөөр хаасан байсан лифтнээс унаж нас барсан байжээ. Энэ талаар холбогдох албанаас тодруулахад , “дуудлага мэдээллийн дагуу хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байна. Шалгагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Энэ хүрээнд өрнөж буй “Намайг алгас” нөлөөлийн ажлын явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхантай ярилцлаа. Ерөнхийлөгчийн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх бодлогын хүрээнд өрнөж буй “Намайг алгас” аян хэр үр дүнгээ өгч байна вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлын түвшинд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээтэй тэмцэх бодлогын томоохон ажлуудыг эхлүүлсэн. Өнгөрсөнд бид согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн үр дагавартай нь тэмцдэг байлаа. Одоо бид сөрөг үр дагавар гарахаас нь урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах бодлогыг барьж байна. Үүний нэг…