Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Нийслэлчүүд бидэнд иргэдээ хулхиддаг хотын дарга хэрэггүй
Папарацци

Нийслэлчүүд бидэнд иргэдээ хулхиддаг хотын дарга хэрэггүй

Эрхэм админBy Эрхэм админ01/11/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улаанбаатар хотын одоогийн дарга Д.Сумъяабазар багагүй “но”-той, хэлсэн ярьсандаа хүрдэггүй “жудаггүй” эр гэдгийг мэдэхгүй хүн үгүй боллоо. Наад захын жишээг дурьдал, “Усан парк” барих нэрийдлээр газар аваад оронд нь орон сууц барьчихсан түүх түүнд бий.


Уг нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эм энд Жи” констракшн нь 2008 онд орон сууцны зориулалтаар газрын зөвшөөрлөө авсан. Тухайн үеийн Засаг дарга газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байдаг. Гэвч Захиргааны хэргийн шүүхээс 2021 онд өмнөх Засаг даргын энэхүү шийдвэрийг хүчингүйд тооцож, газрын эрхийг нь сэргээсэн. Одоо баригдаж байгаа орон сууцны барилгын ажил нь хуульд зөрчөөгүй, хуулийн дагуу явагдаж байна. Энэ асуудлыг улс төржүүлээд байгаа” гэсэн хариу өгсөн байдаг. Гэсэн ч төслийн түүх иргэдийн сонирхлыг татсаар байгаа.
“Усан парк барих нэрийдлээр” хэмээн тодотгож байгаа учраас тус компанийн төслөөс усан парк нь үнэхээр алга болчихсон уу гэдгийг гүйцэтгэгч “Эм энд Жи” констракшны захирал А.Амарбаясгалан нэгэнтээ хэвлэлд тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Усан паркийн төсөл хэрэгжээд, үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл усан паркийн хэсгийг орхиод орон сууцны барилгын ажлын мэдээллийг өгч байна. Усан паркийн ажил зогсоогүй. Зөвхөн усан паркийн төсөлд 90 сая ам.доллар зарцуулна. 2026 он гэхэд төслөө бүрэн дуусгахаар зорьж ажиллаж байна” гэсэн.
Тэгэхээр “Эм энд Жи” констракшн нь орон сууцнаас гадна 1000 хүүхдийн сургууль, 600 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төв,спортын ордон барина. Хамгийн чухал нь усан парк юм. Жилийн дөрвөн улиралтай манай улсын хувьд Дубай шиг задгай усан парк байгуулбал үр ашигтай ажиллахгүй нь ойлгомжтой. Дээрээс 11 га талбайг эзэлсэн усан паркийн төсөл гэж Азид байтугай дэлхийд байхгүй. Усан парк нь 4 га газарт баригдах бөгөөд ресторан, сургалтын төв гээд иргэдийн тав тухыг хангасан бүхий л үйлчилгээг цогцоор нь шийдсэн гэдгээ хэлсэн байдаг.
Хамгийн сонирхолтой нь тус орон сууцны захиалга дууссан гэнэ. Гэхдээ дотроо усан парк байхаар зохион байгуулалт огт байхгүй талаар эх сурвалжууд хэлж байна. Ийнхүү хотын дарга Д.Сумъяабазар монголчуудын нүдэн дээр шударга бус байдлыг бий болгож, орон сууц сүндэрлүүлж, орон сууцанд орох иргэдийн захиалгыг нэгэн аваад дууссан байхад, шударга байдал энэ нийгмээс хүсээд бид юу олж долоох билээ.

Иргэдийнхээ хулхин дээр цэцэг ургуулж, нийслэлчүүд биднийхээ итгэлээр тоглодог хотын дарга хэрэггүй биз ээ.

Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.