Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарлаа. Өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад нийслэл хотын хувьд цас их унасан гэдгийг Цаг уурын байгууллагынхан онцолж байна. Цас их орсноос гудамж талбайд хальтиргаа гулгаа үүсч, иргэд явган явахад хэцүү, замын хажуугийн хашлагаас барьж арай ядан явна. Ийм л дүр зургийг нийслэлийн гудамж талбайн өнцөг булан бүрээс харж болно. Өдөртөө бага зэргийн хайлсан цас шөнийн хүйтэд хөлдөж өглөөгүүр “мөсөн” зам татуулж байна. Өглөө автобусны буудалд дээр 10 гаруй минут унаа хүлээх зуур иргэдийг хэсэг ажиглав. Зам дагуу болоод ч тэр үү хүний хөл хөдөлгөөн их байлаа. Өглөө эрт ажил, сургуульдаа яарсан залуус,…
Зохиогч: Эрхэм админ
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр PERENNEBELL компанийн SOMEBYMI нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэгдэлтийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд зориулан мөнгөн тусламж үзүүллээ. Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал О.Хишигсүрэн, GLOBAL SHARE олон улсын байгууллагын Монгол дахь мэргэжилтэн А.Найгалмаа нар оролцлоо. ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах энэ үеэр “ГССҮТ-ийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь энэ сард шинэ байрандаа орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ үед өвчтөнүүдэд хандив өргөсөн танай хамт олонд талархал илэрхийлье. Түлэгдлийн эмчилгээ нь гарах зардал өндөртэй…
Нүүрсний хулгай өндөр авахын хэрээр энэ хэрэгт УИХ, Засгийн газрын гишүүд ч нэр холбогдож байгаа тухай дуулиан дэгдэж буй. Тодруулбал, эл хэрэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан холбоотой тухай сошиалаар шуугиулж байгаа. Харин мань эр асуудлыг эрс үгүйсгэж “Зарим хүн өөр шигээ битгий бод. Би “Эрдэнэс тавантолгойгоос” нэг хадаас ч тендер аваагүй, нэг шанага нүүрс ч аваагүй, нэг машин ч явуулж үзээгүй. Тийм юманд оролцсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Нэр нь яригдаад байгаа хүмүүс миний үгэнд орох ч хүмүүс биш. Үүрэг чиглэл өгдөг өөрсдийн удирдлагатай байлгүй” гэж тайлбар хийсэн. Нүүрсний хулгайд сэрдэгдэж яваа түүнийг папараци дундаа…
Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний хувьд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр ажиллаж өөрийнхөө нийгэмд эзлэх байх суурийг илүүтэй тодотгож, бас баталсан. Өдгөө 43 насны босго давсан түүнийг хэн ч харсан хорин хэдтэй л гэж хэлмээр. Ямар ч юмханаар өөрийгөө болгодог байсан Ука Улаанхуарангийн 44-р сургуулийг дүүргэж байсан гэдэг. Арван жилээ төгсөөд Ука ээж аавынхаа зөвлөгөөг дагаад гадаад хэлний “Орхон” дээд сургуульд орсон байдаг. Гэвч Укад хэлмэрч, нарийн бичгийн даргын мэргэжил зохисонгүй. Тиймээс СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгсөн ч хоёр дахь шатны шалгалтдаа тэнцээгүй…
“Буган Халиун ” ресторан нь шинэ жилийн захиалга авч байна. Та бүхнийг олон өндөр зэрэглэлийн тохилог, цэвэрхэн орчинд угтан авах болно. Тус ресторан нь 250 хүртэлх хүний багтаамжтай,тав тухтай,шинэлэг интерьертэй орчинтой. Шинэ жил, Тэмдэглэлт ой, бусад бүх төрлийн хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах туршлагатай, найрсаг хамт олон таныг урьж байна. Холбоо барих: https://www.facebook.com/Bugan.khaliun.Restaurant/?mibextid=LQQJ4d
Өнгөрсөн баасан гаригт Хотын дарга Д.Сумъяабазар “хүйтэн болно, 36 цаг цас тасралтгүй орно” гээд захирамж гарган, зөвхөн өнөөдөр буюу 11-р сарын 28-ний өдрийг боловсролын бүх шатны хүүхдүүдийг гэртээ цахимаар хичээлээ заалгахыг үүрэгдсэн. Гэвч цахимаар хичээл зааж байгаа багш, цахимаар суралцаж байгаа 2-настнуудаас дээшхи суралцагчид ёстой л тоглоом тоглож буй гэлтэй. Дээрээс нь цэцэрлэгийн багш нарыг онлайнаар хичээл орсноо баримтжуул гээд хэлчихсэн үү? Хөөрхий багш нар нь “Эцэг эхчүүдээ хүүхдийнхээ дасгал хийж бгаа зургийг дараад явуулаарай. Багш нь дасгалын бичлэг, хийх заавар явууллаа” гэнэ. Дарга нарын даалгавараар ёстой “үхсэн нохойн оцгор” шиг юм хийж байна даа эцэг эх, багш нар. Онлайнаар…
Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриад Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Данзанваанчигийн Ухнаа гуай бурханы орныг зорьжээ. Монгол Улсын Ардын жүжигчин, ОХУ-ын Буриадын УУГЗ, СУИС-ийн хүндэт профессор, Монголын эстрадын “Амьд-домог-Алтан микрофон” шагналт Д.Ухнаа нь Монголын урлагт 60 жилийн турш тасралтгүй зүтгэхдээ ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчдийн 397 тоглолтыг найруулж, “Соёл Эрдэнэ”, “Баянмонгол”, “Морин хуур” чуулгыг оролцуулсан баяр ёслолын 5125 арга хэмжээг хөтөлж, өөрийн санаачилгаар урлаг соёлын 204 удаагийн уралдаан тэмцээн, шоу тоглолтыг зохион байгуулсан байна. 2020 онд “Хүрэн хаалгатай дэлгүүр” сэдэвт уралдааныг явуулж, “Үл тасрах аялгуу” цуврал тэмцээнд Улаанбаатар хот, 21 аймгаас 950 хүнийг хамруулан оролцуулж урлаг соёлыг…
Орчин цагийн онцгой хийц, чамин гоёлыг ур ухаанаасаа төрүүлж урладаг авьяаслаг загвар зохион бүтээгчдийн нэг бол “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, хувцас дизайнер Б.Энхбаатар. Өдгөө брэндийнхээ нэрээрээ эцэг эхээс заяасан нэрнээсээ илүү танил болсон тэрбээр манай папараци дуранд өртлөө. Загвар зохион бүтээгч залуугийн нэг даашинз гэхэд дор хаяж 2 сая төгрөгөөр үнэлэгддэг гэдэг юм билээ. Энэ утгаараа түүнийг дээдсийнхэн дунд нөлөөтэй гэх ч бий. 30 насны босго алхаж амжаагүй тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, найз залуугаа хүртэл ил болгож байсан “зоригтой”, зүрхтэй залуу. Багаасаа зурах авъяас, өөрийн ертөнцийг үзэх үзлээрээ бусдаас онцгойрдог тэрбээр монголын загварын ертөнцийг хаан болохыг мөрөөддөг гэсэн…
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “ясны багш” гэдгээ гаргасан шийдвэр бүхэндээ харуулж явдаг эрхэм. Энэ ч утгаараа энэ Засгийн газрын хамгийн нэр нөлөөтэй, амбиц, ард түмнийхээ итгэлийг даасан сайд гэхэд болно. Тэрбээр боловсролыг тойрсон бүхий л асуудалд анхаарлаа хандуулж, иргэд олон нийтийн талд шийдвэр гаргадаг гэдэг нь өнгөрсөн хугацаанд ажиглагдсан. Энэ салбартаа санаагаа чилээж суудаг түүнийг манай сайтын папараци дуран онцлон дурандлаа. Л.Энх-Амгалан сайдын хувьд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг хүчтэй дуугардаг. Энэ утгаараа хүүхэд хичээлдээ айдас дарамтгүй суудаг, хичээлдээ дуртай явдаг, багшдаа итгэдэг тэр орчныг хамгийн түрүүнд бүрдүүлэх ёстойг багш нарт даалгадаг юм билээ.
“Классик Жем” хамтлагаар олонд танигдсан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урдаа барьдаг дуучдын нэг хэдийнээ болсон. Төр улсдаа дуу хоолойгоороо үнэлэгдэж “Гавьяат”-ын цолоо гуйж биш гуядаж авч байсан тэрбээр өдгөө нам гүм амьдрах болсон. Учир нь өнгөрсөн таван жилийн хугацаанд дэрсхэн балчир үрсээ төрүүлж өсгөсөн юм. Хоёр дахь амьдралаа өөрөөсөө даруй 10 орчим насаар дүү залуутай эхлүүлсэн тэрбээр өнгөрсөн хавар “Яг түүн шиг” шоуны шинэ улирлын дугаараар үзэгчидтэйгээ эргэн уулзсан юм. Тэгвэл тэрбээр өөрийн үсний өнгө, төрхөндөө өөрчлөлт хийж шинэ дүр төрх бүрдүүлснийг манай папараци дуран онцлон буулгажээ.