Топ модель Д.Пүрэвсүрэн загвар, энтертайнмент ертөнцөөс хэсэг хөндийрсөн. Үзэсгэлэнт бүсгүй, чадварлаг модель чухам ямар шалтгаанаар нам жим байсныг таахад бэрх. 12 сарын 2-нд зохион байуулагдах “O COUTURE” брэндийн уламжлалт шоуны постерт цоо шинэ, “ассан” Пүүжээ гарч ирлээ. Загварын тайз, кино дэлгэцэнд орон зай нь үгүйлэгддэг хүмүүсийн нэг нь топ модель Пүрэвсүрэн. Энэ утгаараа үнэ цэнтэй байж, үнэлэмж ч хэмжээлшгүй өссөн. Анд найз, ажил хэргийн хамтрагч аль ч талаас нь харсан дизайнер Отгонжаргал хүчирхэг бүсгүй юм аа. Топ Пүүжээг ичээнээс нь гаргаж дөнгөлөө.
Зохиогч: Эрхэм админ
“Miss International” тэмцээн маргааш буюу арваннэгдүгээр сарын 30-нд Япон улсад болно. Энэхүү тэмцээнд манай улсаас мисс Б.Номин-Эрдэнэ оролцохоор өнөөдөр тус улсыг зорьжээ. Түүний хувьд “Мiss Mongoliа 2022” тэмцээнд түрүүлж, тэргүүн мисс болсон юм. Мөн оюунлаг миссээр шалгарсан билээ. Тэрбээр 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Англи, франц хэлтэй. Одоо NTN Channel телевизэд зочин хөтлөгчөөр ажиллаж, цаг агаарын мэдээ хүргэдэг. Сүүлийн үед сошиалд түүний ярианы өнгө төрхийг маягтай, донжтой гэдгээр хүмүүс ихээхэн анхаарч шүүмжлэх болсон. Сонирхуулахад, “Мiss Mongoliа 2022” амжилттай оролцож, дэд байр, гутгаар байр эзэлсэн хоёр мисс Монгол Улсаа төлөөлөн нэр хүндтэй олон улсын…
Нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн бичсэн “Банкны эзэд яагаад салдаг вэ” талаарх нийтлэлийг бүрэн ихээр нь хүргэж байна. “Капиталын Ундармаа Ариунболд нар САЛСАН учир Ундармаагийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкандаа байршуулж залгисан, улсад хохирол учруулсан хэрэг Ариунболдод хамаагүй гээд Ундармаа гэм бурууг ганцаараа хүлээж, ялыг ганцаараа үүрээд гарсан. Эмэгтэй хүн, элдэв бус асуудлуудаар Ундармаад шүүх зөөлөн хандаж, олон зуун тэрбумын хохирол учруулсан гэм этгээдэд 40 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулаад энэ хэрэг дууссаныг санаж байгаа байх. Улсын мөнгийг идэлцэхдээ Ариунболд хамт л байсан харин хариуцлага хүлээх үеэр тусдаа амьдарч байгаа гээд бултчихсан хэрэг Мөн Худалдаа…
Нийслэлийн хөгжил цэцэглэлтийг ярихаасаа өмнө ажиллаж, амьдарч буй газрууддаа цэвэр цэмцгэр байж сурмаар байна аа, монголчуудаа. Улсын нийслэл Улаанбаатар хотын төв авто замууд дагасан ТҮЦ-нүүдийн эргэн тойрноос 00-ын үнэр, хог новшиндоо баригдсан байдал харагддаг, үнэртдэг, ажиглагддаг. ТҮК-ийн хэдэн ажилтнууд нь цэвэрлээд цэвэрлээд бүдүүлэг, бохир заваан иргэдийнхээ баас шээс, хог новшийг дийлдэггүй гэдгээ ч хэлдэг. Хөгжиж буй орны Түргэн үйлчилгээний цэгүүдийн эргэн тойрны орчны үнэн төрхийг Сансарын коллонкийн автобусны буудал, КТМС хавийн ТҮЦ-нүүдээс харж болно. https://youtu.be/aGQcOAzpFow
Монголын барилгын салбарт ноёрхлоо тогтоосон, барилгын загалмайлсан эцэг гэгддэг Д.Баттөр “Жигүүр” гуанзнаас “Жигүүр гранд” группээ байгуулж, бизнесийн вант улсаа тунхаглахдаа энэ амьдралд үзэж, туулаагүй зүйл ховор гэдэг. Тэр бүхэнд эрийн зангараг зааж, мэргэжлийн ур чадвараараа амжилтаа далласан түүний анхны гэргий тус группийн дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэтунгалаг. Гэвч Д.Баттөр “бага хатан” буулгахдаа өөрийнхөө том охинтойгоо ойролцоо насны А.Онон гэх бүсгүйг сонгосон. Өнгөрсөн 2020 онд “Алдарт эх”-ийн 2-р одон хүртсэн А.Онон хатагтай ааш авираараа “Жигүүр гранд”-ынхныг жижигрүүлдэг гэсэн. Ааштай бас адтай гэгддэг тэрбээр өөрийн цахим хуудаснаа хагас нүцгэн зургаа дэлгэж, өөрийнхөө гоо үзэсгэлэнг гайхуулаад авчээ. Дээдсийн хүрээлэлдээ дэгжин брэндлэг гэдгээрээ гайхагдсан А.Онон хатагтай…
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг манай сайт папараци дурандаа онцлон буулгалаа. Түүний хувьд Аялал жуулчлалын тухай хуультай хамт Бооцоот тоглоом, Казиногийн хуулийг өргөн мэдүүлэхээ мэдэгдээд байгаа. Энэ тухайгаа тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээллэхдээ “2023-2025 оныг Монгол Улсад зочлох жил болгож зарласан. Үүнтэй холбоотойгоор Аялал жуулчлалын тухай хууль шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Тус хуулийг дагаж 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Аялал жуулчлалын тухай хуультай хамт Бооцоот тоглоом, Казиногийн хуулийг өргөн мэдүүлнэ. Бүлгийн хурлаар тус хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Мөн хуулийг энэ онд багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж байгаа. Ирэх оныг нэгэнт Монгол Улсад…
Рок попын ертөнцөд 20 гаруй жил дуу хуураа өргөж, олон түмэнд танигдсан бүсгүй бол дуучин С.Сэрчмаа буюу Селли. Өдгөө 42 настай тэрбээр хоёр охиныхоо хамт ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй. Хөөрхөн төрхөөрөө хэзээнээс залуусын анхаарлыг татдаг байсан тэрбээр хөгжилтэй, алиа хошин зан байдлаараа бүсгүйчүүдийг ч “өөрийн” талдаа оруулж чаддаг. Хэдэн зуун мянган дагагчидтай онигооны группын “тэргүүн хатагтай” түүнийг энэ удаагийн папараци буландаа онцолж байна. Селлигийн эерэг хандлага, алиа хошин чанар нь түүнийг урьд урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй, залуухан харагдуулдаг гэдэгт санал нийлэх хүн олон биз ээ.
Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурийг бий болгож чадсан Dj Б.Анхбаярыг хүмүүс Гэзэг хэмээх нэрээр нь сайн мэднэ. Өөрийн гэсэн өнгө төрхтэй тэрбээр сүүлийн үед цахим хуудаснаа нууцаа дэлгэх болсон. Хамгийн сүүлд “Нууцаа хэлье. Би Skyresort орж үзээгүй” хэмээн бичиж, найзуудаасаа урилга авсан түүнийг манай папараци дуран онцлон буулгалаа. Гэзэгийн хувьд хөгжмийн салбартай “нөхөрлөөд” 12 жил болж буй гэнэ лээ. Энэ хугацаанд олон хүмүүстэй хамтарч уран бүтээл хийсэн. Скрач байдлаар мөн хамтарч ажилласан. Соло болон рэп дуунууд ч хийж байжээ. Энэ бүхнээ нийлүүлээд DJ, артист гэдэг үүднээсээ хамтарч ажилласан хүмүүстэйгээ хамт Special party хийж байсан юм.
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч, дуучин Д.Намсрайноровын хамтран бүжиглэгч, бүжигчин Э.Түвшинзаяаг манай папараци дуран онцлон буулгалаа. Нүдээрээ инээсэн, гал цогтой тэрбээр нүд хөмсөгөөрөө гайхагддаг дуучин Д.Намсрайноровыг шоуны үеэр 10 гаруй кг жин хасуулхад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Бүжигчин Э.Түвшинзаяагийн хувьд 2009 оноос бүжгийн спортоор хичээллэж буй. СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгсчээ. Тэрбээр Олон улсын хэмжээний мастер цол хүртсэн Монголын анхны бүжигчдийн нэг нь. Тэрбээр 2013 онд спортын дэд мастер, 2015 онд спортын мастер, 2018 онд ОУХМ цол хүртжээ. Мөн монголын урдаа барьдаг бүжигчнээс гадна олон улсад багшлах эрхтэй иогийн багш гэдэг. Тэрбээр “Beti dance and Yoga studio”г ажиллуулж, багшилдаг. Тэндээ бүх төрлийн…
Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар аймгийн ИТХ-ын ээлжит XIII хурлыг 12 дугаарын нэгний өдөр хуралдуулахаар илтгэх илтгэгчийг баталлаа. Ээлжит 13 хуралдаанаар 1. Орон нутгийн өмчийн байрны 2023 оны түрээсийн орлогын төлөвлөгөө батлах тухай 2. Хөрөнгө худалдах тухай 3. Орлогод нийцсэн орон сууцны байрны талаар авах зарим арга хэмжээний тухай 4. Орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн орон тоо, цалингийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай 5. Хөтөлбөр батлах тухай 6. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2022 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлийн биелэлт, 2023 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай 7. Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын…