Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар цахим хуудаснаа байр сууриа илэрхийллээ. Тэрээр, “Хэт замбараагүй бөөгнөрөл, замын хэт түгжрэл нь авилга, хулгай луйвар олон жил гаарсны үр дагавартай илүү их холбоотой. Учир нь, төлөвлөлтгүй хотод байгаа мэт дураараа авирлан хотын газруудыг авилгаар зарж хөлжин, сургууль, цэцэрлэггүй, зогсоолгүй хотхонуудыг авилгын мөнгөөрөө барьж, зам дэд бүтцэд хөрөнгө оруулахгүй хувьдаа завшсаны л үр дүн! Нэгдсэн бодлого оновчтой зохицуулалтгүй хүн амын шилжилт хөдөлгөөн, импортын машины хэт өсөлт, боловсон хүчний нөөц гээд удирдлагын чадамжийн гацалтын ч үр дүн! – Түгжрэлтэй тэмцэнэ гэдэг төрийн гацаа болсон авилга хулгайтай тэмцэнэ,…
Зохиогч: Эрхэм админ
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг албан ёсны гурван хүүхэд, албан бус нэг хүүхэдтэй. Тэгвэл тэдгээр хүүхдүүдийнх нь том охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки өөрийн цахим хуудаснаа жагсагч, ард түмний эсрэг үг унагах болсон. Тэрбээр өчигдөр өөрийн сошиал хуудаснаа жагсагчдыг ЗАВТАЙ ЯМАА нар хэмээн хочилж байсан бол өнөөдөр “Залуучууд нээрээ харанхуй байна аа. Боломж хулгайлсан гээд дайраад байх юм. ХУВИАРАА ЮМ ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС ХУЛГАЙ ХИЙЖ ЯАХ ЮМ. Мэдээлэл судалгаа, нотолгоо байхгүй байж гүтгээд байх юм. Яана даа, хүний зүс царай, байгаа байдал доош нь хийхээс цаашгүй байна” хэмээн намжирдаж, цамнажээ.
Хүүхдийн төлөө үндэсний төвийг нэгэн цагт толгойлж явсан И.Нарантуяаг бид энэ удаагийн папараци дурандаа онцолж байна. АН-ын нөлөө бүхий эрхмүүдийн нэг гэдгээ баталдаг тэрбээр яг одоо “Ардчилсан намын ээлжит бус 15-р хурал” дээр ийнхүү гоёж иржээ. Түүний хувьд Хүүхдийн төлөөх үндэсний газрын дарга байхдаа 15 ажилтнаа нэгэн зэрэг шахуу халсан зэрэг асуудалд холбогдож явсан. Мөн 2020 оны зун гэр бүлийнх нь эзэмшлийн компаниудын нэг болох “Ханталст” компанийн ухсан нүхэнд тогтсон уснаас болж дөрвөн хүүхэд амь насаа алдсан асуудал гарч, энэ бүсгүйн улс төрийн карьеарыг дуусгахад хүргэсэн. И.Нарантуяа хатагтайн талаарх дуулиан ингээд дуусахгүй. Хөгжлийн банкны дуулианд нэр холбогдсон АН-ын гишүүдийн нэг.…
Ирэх 2023 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж буй “Бат хаан” уран сайхны кинонд жүжигчин Гавьяат жүжигчин Д.Сүхбаатар, Г.Золбоот нар болон жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Барслхагва, М.Баярбат, Ж.Алтаншагай, С.Ариунбямба, Р.Баттогтох, Б.Баттогтох, П.Баттөр, Ч.Болд нар тоглож буй. Эдгээр жүжигчид олон улсын хамтарсан түүхэн кино төслийн дүрийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн юм. Их британи, Унгар, Монголын хамтарсан энэ дэлгэцийн бүтээл нь Каннын кино наадамд хүч үзэхээр төлөвлөжээ. Унгар улсад зураг авалтаа хийж буй “Бат хаан” кинонд Чингис хааны ач хүү Бат хаан Монголын эзэнт гүрний баруун хязгаарын жанжингаар сонгогддог. Чадварлаг цэргийн командлагч тэрээр Хятадаас Перс хүртэлх тулалдаанд ялж, Европыг довтлох үүрэг хүлээсэн боловч 1242…
Яс ба үений мөгөөрсний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна. Тодруулбал, ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор яс ба мөгөөрсний эмийн эмчилгээг 464 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.1 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлэхээр тогтоосон. 2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 317 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 50.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудтай доорх линкээр орж танилцаарай. https://emd.gov.mn/news/197
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газар шүүхээр үйлчлүүлж буй иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар “Сэтгэл ханамж”-ын судалгааг дараах 4 үндсэн хэмжигдэхүүн, 9 шалгуур үзүүлэлтээр авлаа. Судалгаанд 100 иргэн хамрагдаж, 72.1 хувь шүүхээр олон удаа үйлчлүүлсэн, 15.6 хувь нь өмнө нь нэг удаа үйлчлүүлсэн, 12.3 хувь нь анх удаа үйлчлүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан иргэд шүүхийн үйлчилгээг дараах байдлаар үнэлжээ. Уг судалгааг тус шүүхийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажлын хүрээнд зохион байгуулсан. Харин санал асуулгад оролцсон иргэдээс “шүүхийн үйл ажиллагааг аль болох цахимжуулах, нотлох баримтыг цахимаар авах боломжийг эрэлхийлэх, CD хуулбарлах, цаас хэмнэхээс гадна шүүх хуралдааны товыг хугацаа тулгалгүй…
Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр “Өнөөдөр Чингис бондын өрийг дарах захирамжид гарын үсэг зурлаа. Ингэснээр тус бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж, барагдууллаа. Хөгжлийн банк 805 тэрбум, самурай 223 сая төгрөгийн өрийг төлөхөд бэлэн болсноор дампуурах эрсдэлээс аврагдсан. Өчигдрийн жагсаалд оролцсон иргэдээс 20 орчим шаардлага ирсэн. Багцлаад үзвэл, нэг нь шударга ёсны асуудал. Хөгжлийн банкны өр, Чингис бонд төлөгдөж байна. “Бидний үр хүүхэд төлчихнө, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй” гэсэн сэдлээр тавьж, хөгжлийг боомилсон өрүүд байлаа. Хариуцлагагүй үйлдлүүдийг засах, хариуцлага тооцох агуулга дээр манай Засгийн газар амаргүй нөхцөл байдалд тэмцэл хийж ирсэн. Та бүхэн мэдэж буй…
Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Т.Мөнхбаярт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс прокурорын байгууллагад хавтаст хэргийг нь хүргүүлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр 2020-2021 онд уг албан тушаалыг хашиж байхдаа Уул уурхайн үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Жаргалсайханы хамтаар иргэд, аж ахуйн нэгжийнхнээс хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан, үйл ажиллагаанд нь саад хийн, хясан боогдуулж их хэмжээний хахууль авсан гэх үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дууссан аж. Тус хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй…
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Л.Насанцэнгэлд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус шүүх хүлээн авсан аж. Л.Насанцэнгэл нь дээрх албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулж, төрсөн дүүдээ давуу байдал олгон, хууль бусаар албан тушаалд томилсон хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын 183 дугаар тушаалд дээрх төвд “Сэргээн засах ажилтан” гэх орон тоо тусгаагүй байж. Гэтэл тэрбээр албан тушаалаа урвуулан уг…
Баянзүрх дүүргийн зарим хорооны өрхийн халуун ус тасарчээ. Энэ талаар “Амгалан ДЦС-ын гуравдугаар зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25, 26, 36, 43 дугаар хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан. Дулаан түгээлт хэвийн. Гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. 20:00 цаг гэхэд хэвийн болж, халуун усаар хангана” хэмээн дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ