Өчигдөр болж өнгөрсөн АН-ын Их хурлын үеэр олны танил онцгой хүмүүс олноороо гарч ирэв. Тэдний нэг бол Г.Батхүү агсны отгон дүү охин П.Батчимэг. “АПУ” группын томоохон хувь эзэмшигч түүнийг ээжтэйгээ эгэлгүй ижилхэн төрхтэй гэдгийг захын хүн ч хэлдэг.
Бизнес “леди”-гээс улс төрч “вомен” болох гэж хэд хэдэн удаагийн оролдлого хийсэн ч бүтэлгүйтэж явсан энэ хатагтай ахыгаа “сэрүүн” байхад НИТХ-ын гишүүнээр багагүй хугацаанд ажиллаж байсан.
Өдгөө 59 настай тэрбээр Орос хэлний багш мэргэжилтэй.