Зохиогч: Эрхэм админ

Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3,678,800 төгрөгийг…

Read More

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал дөрөвдэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл яг одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нар уулзаж байна. Тэд талбайд иргэдийнхээ өмнө гарч ирсэн цагаасаа л хүндлэлийг эс үзүүлэв.Тухайлбал, иргэдээ сонсохыг тэд хүссэнгүй, өөрсдийн үгээ хэлээд зогсох аж. Мөн хэдэн хоногийн өмнө автобус удаан хүлээсэн охиноос ярилцлага авхад малгайгаа  авч  ард түмэндээ хүндэтгэл үзүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар энэ биеийн хэлэмжээрээ өнөөдрийн нөхцөл байдлаас илүүтэй, өөрсдийгөө нэн түрүүнд тавьж байна. Гарч ирээд хэдхэн минут зогсохын хооронд малгайгаа аваад ард түмэндээ хүндэтгэлээ биеийн хэлэмжээрээ…

Read More

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Г.Намчинсүрэнд удаа дараа хахууль өгсөн хэрэгт холбогдсон хятад эрийг шалгаж дуусжээ. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баянчулуут газар” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, “Өлзийдэлгэр трейд” хэмээх гадаад худалдааны компанийг манай улсад үүсгэн байгуулсан БНХАУ-ын иргэн Фу Пинг өөртөө давуу байдал бий болгохын тулд дээрх албан тушаалтанд эхлээд туслах Ц.Ө-аар нь дамжуулж энэ оны зургадугаар сард хоёр сая төгрөг өгсөн гэнэ. Улмаар Хэнтий аймгийн Батноров сумын нутагт оршдог хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэх акт гаргуулах саналаа илэрхийлсэн аж. УУХҮЯ-ны ажлын хэсэг дээрх сумын нутагт очиж ордын…

Read More

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг чөлөөт бүсээс иргэд, аж ахуйн нэгжийнхэн архи, согтууруулах ундаа их хэмжээгээр авч нийслэл болон бусад аймаг, сумууд руу хүргэж борлуулах болсон. Үүнд дээрх чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг татваргүй барааны дэлгүүрийн эзэд ч оролцдог нь тодорхой байдаг. Ингэж их хэмжээгээр иргэдэд борлуулдаг нь Гаалийн тухай хууль түүнийг дагалдуулан баталсан олон журмыг зөрчиж буй гэмт үйлдэл гэдгийг иргэд, аж ахуйн нэгжийнхэн мэддэг ч үл ойшоож байгаа юм. Харин хууль сахиулах байгууллагынхан хууль журам зөрчиж буй эл үйлдлийг анхааралдаа авч шалгаж эхэлжээ. Бидний авсан мэдээллээр Алтанбулаг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Тайгын шанд чөлөөт бүс” ХХК-ийн захирал Д.Болд…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр 12.30 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, бригадын генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар, Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Ж.Болд нарыг дуудаж уулзав. Ард иргэд дөрвөн өдрийн турш төв талбайд жагсаал хийж байгаа ч Засгийн газар, хууль хүчний байгууллагууд өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ авч, шийдвэрлэхгүй байгааг Ерөнхийлөгч буруушаав. Тэрбээр нүүрсний хулгайчдын нэрийг зарлахгүй байгаа шалтгааныг тэднээс нэхэж, энэ хэрэгт нэр…

Read More

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэд Д.Сүхбаатарын талбайд дөрөв дэх өдрөө жагсаж байна. Жагсагчидтай уулзахаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд гарч ирлээ. Тэрбээр “Эмх замбараагүй байдал руу уриалан дуудах хүмүүс байна. Засгийн газар Тавантолгой компани дээр онцгой дэглэм тогтоосон. Одоо дөнгөж 14 хонож байна. 14 хоногийн хугацаанд гарсан үр дүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хурал дээр авч хэлэлцэнэ. Олон асуудлыг илчилж гаргаж тавьж байгаа. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал Хөгжлийн Банк, Эрдэнэтийн 49 хувьтай адилхан үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь бид эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол бид нүүрсний хулгайч нарт ялагдана. Монголын ирээдүй ийм байгаасай гэж хүсэхгүй байна. Тийм учраас та…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна. Тэрбээр “ Нүүрсний хулгатай, нүүрсний гэрээтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байна. Мөн нүүрс тээврийн аль нэг компанид давуу тал олгосон, эсэхийг шалгана. ГХЯ-ны шугамаар үүнийг шалгана. Монгол Улсын хилээ бараа гаргасан эсэхийг мөн шалгах чиг үүрэгтэй ажлын хэсгийг Засгийн газар дэмжин ажиллана. Агентлагууд энэ ажлын албанд шаардлагатай мэдээллийг яаралтай гарган өгөх үүрэгтэй. ЭТТ-н нүүрсийг нийт 9000 машин тээвэрлэдэг юм байна. Нэг бүрчлэн шалгах нь нүсэр ажил. Мөн эдгээр машины эцсийн өмчлөгчийг олох шаардлагатай. Жолооч тус бүрээс байцаалт мэдүүлэг авахад ихээхэн цаг шаардана. Жолооч хилээр гарсан…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулж байна. Тэрбээр “ АНУ-тай Open Sky агаарын тээврийн хэлэлцээр байгуулах асуудлыг дэмжсэн. АНУ-ын Засгийн газартай хэлэлцээ байгуулснаар АНУ-Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Гэхдээ гарын үсэг зурсаны дараа нэг жилийн хугацаанд бэлтгэл ажил хангах хэрэгтэй. Ингэснээр 2024 оны эхээр Улаанбаатар хотоос АНУ-ын дурын хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ Үүний дараа Австрали, Сингапур руу шууд нислэг үйлдэх боломжийг нээнэ. Мөн Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан БНСУ-ын Инчон хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 70 нислэг хийх боломжийг нээж өгч байна. Мөн хилийн…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Валютын нөөц нэмэгдэж, ханш тогтворжих нөхцөл бүрдлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Тухайлбал, Эрдэнэ Тавантолгой компани 500,000,000 ам.долларыг төвлөрүүлэх үүрэгтэй байгаа. Мөн мөнгийг аваад хэрэглэчихсэн өр төлбөрийн хэмжээ тухайн компани дээр 600,000,000 ам.доллар байсан. Үүнээсээ 185,000,000 ам.долларын хэмжээний нүүрсийг ачуулж, төлбөрөө уг хэмжээгээр бууруулж чадсан. Үүнээс гадна Монголбанканд худалдсан валютынх нь хэмжээ 145,000,000 ам.доллар, мөн нүүрсний борлуулалтаас олсон 50,000,000 ам.доллар компанийнх нь дансанд байгаа” гэв. Манай улсын экспортын хэмжээ өмнөх оноос 30 орчим хувиар өссөн тухай тэрбээр мөн мэдээлсэн. Хаагдаад байсан…

Read More

Нүүрсний хулгайн асуудлыг тойрсон жагсаал цуглаан маргааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нүүрс тээврийн зарим компаниудын нэрсийг дэлгэв. Тэрбээр “Энд нүүрс тээврийн компаниудын зарим мэдээлэл байна. Удахгүй бүгд дэлгэгдэнэ. Намайг нүүрс зөөдөг хамгийн олон машинтай, 150 орчим машинтай, 540 машинтай гэсэн гүтгэлгийг санаатайгаар анхлан тараасан 2 хүнийг зохих газарт нь өгч байгаа. Өнгөрсөн БҮХ ХУГАЦААНД нүүрс тээвэрт НЭГ Ч ГЭСЭН УДАА, НЭГ Ч ГЭСЭН МАШИН явуулсан бол, Таван толгойн ЯМАР НЭГ үйл ажиллагаанд НЭГ Ч ГЭСЭН компани оруулсан бол, НЭГ Ч ГЭСЭН тендер авсан бол заргаа аваарай. Дахин хэлэхэд би захирлыг нь таньдаг мэддэг гэлээ гэхэд хувь хүн хоорондын харилцааг хэзээ…

Read More