Зохиогч: Эрхэм админ

Олон улсын кино наадмуудаас шагналыг түүж байгаа кино бол “Трио” юм. Нийгэмд дауны хам шинжтэй хүмүүсийг гадуурхдаг, өрөвддөг, шоглодог. Нийгмээс ангид байлгах гэсэн үзэл, хандлага ажиглагддаг тул уг хэвшмэл ойлголт, хандлагыг халахын тулд эл киног эхлүүлжээ. “Трио” нэртэй уг киног үзсэн хүмүүс дауны синдромтой хүүхдүүдийг өөр нүдээр харж, хайрлаж, хайр дүүрэн хүмүүс гэдгийг нь ойлгох л кино багийнхны туйлын зорилготой. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр уг киног найруулж дауны хам шинжтэй хүний тухай өгүүлсэн дэлгэцийн бүтээлд дүр бүтээж байгаа билээ. Эл уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, даунтай иргэний дүрийг онцлон гаргаж буй Монголын анхны…

Read More

“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгалтын хүрээнд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэгэн хүнийг нэмж хорилоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуягтай хамааралтай хэмээн “Саран инж девелопмент” компанийн захирал О.Дагвадоржийг буруутган шалгаж буй аж. Эх сурвалжуудын мэдээлснээр О.Дагвадорж нь дээрх албан тушаалтны хамаарал бүхий этгээд гэдгийг хууль сахиулах байгууллагынхан тогтоож, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцсон аж. Өөрөөр хэлбэл, дээрх албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг угаахад хамтран оролцсон байж болзошгүй гэж хууль сахиулагчид үзжээ. Улмаар дээрх шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт өчигдөр НПГ-аас хүргүүлснийг өнөөдөр хэлэлцээд хэмээн…

Read More

Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Ардчилсан Нам (АН)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал “Өчигдрөөс хойш хулгайчдын нэрс энд тэнд яригдлаа. Ичсэн хүн хүн ална гэгчээр МАН-аас сонгогдсон таван гишүүн мэдэгдэл хийж байсан. Одоо миний гарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх бичиг баримт байна. Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна. Энэ бүхэн Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), МХЕГ, Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ), “Эрдэнэс Тавантолгой” ХК гэх дөрвөн байгууллага дээр төвлөрч байгаа. Тэгвэл эдгээр байгууллагын удирдлага болон ТУЗ-ийг хэн томилдог юм бэ гэвэл, • Нэгдүгээрт, ГЕГ-ын даргыг МАН, Сангийн яам томилдог. • Хоёрдугаарт,…

Read More

Гадаадын иргэн, харьяатын газраас жагсаал, цуглаанд оролцсон гадаадын зарим иргэнд Монгол Улсын хууль тогтоомжийг сануулж, холбогдох мэдээлэл, зөвлөмжийг өглөө. Тодруулбал, Гадаад улсын нэр бүхий иргэд нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан тул тухайн гадаадын иргэдэд Гадаадын иргэн, харьяатын газраас биечлэн сануулга өгч, хууль тогтоомжийг сахин биелүүлэхийг анхааруулж, зөвлөмж мэдээллийг өгсөн юм.             Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.3-т Гадаадын иргэн нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн үйл ажиллагаа явуулах байгууллага байгуулах, түүнд элсэн орох, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр улс төрийн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.…

Read More

Нүүрсний хулгайн асуудал өдгөө олны анхааралд байгаа. Тус асуудалд 17 улс төрчийн нэрсийг АТГ-аас зарласан. Тэдгээр зарлагдсан хүмүүс айхаасаа илүү гайхаж байгаагаа өөрсдийн цахим хуудаснаа онцолсон. Мөн АТГ-ын үүдэнд МАН-аас тодорсон 5 УИХ-ын гишүүн мэдээлэл хийж, шударга байсныхаа төлөө хилс хэрэгт унаж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл өнгөрсөн 2020 оны сонгуулийн өмнө хилс хэргээс шоронд суусан гэх УИХ-ын экс гишүүн Н.Номтойбаяр өөрийн цахим хуудаснаа “Хэрэг хийгээгүй хүн айдасгүй, хилсээр шорондуулахад босоо байдаг. Гэхдээ нууц 11 нүүрсний гэрээнээс ямар шалгуур, шалтгаан зорилгоор 7 нь ил болж, 4 нь нууц үлдэв? Засвар хийх гээд байна уу. ЖДҮ жишгээр гарзгүйгээр нь туг тахих гээд байна…

Read More

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон МАН-ын таван гишүүн АТГ-ын гадна мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Өнөөдөр сайн юм болж байна. Яагаад гэвэл нүүрсний хулгай удаан үргэлжилнэ. Монголын ард түмэн ядуу амьдарч байхад ийм том хулгай байж болохгүй. Бид ард түмэнтэйгээ нэгдэж нүүрсний хулгайчидтай тэмцэнэ. Нүүрсний хулгайн мөнгөөр ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина. Бид нүүрстэй холбогдох ямар ч гарц байхгүй. Би долдугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй байсаар ирсэн. Би бурхны шашинтай хүн. Хулгайг үнэндээ үзэн яддаг. Ийм учраас энэ гүтгэлийг няцааж, ард түмэнтэйгээ нийлнэ. Ард түмэн ядуу байна гэдгийг бүлэг дээр удаа дараа хэлж байсан. Гэтэл намайг Сүнээ…

Read More

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, шалгах ёстой талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр, “Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн, хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой. Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг. Гэтэл нөгөө талд нь хэдэн үеэ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй…

Read More

Х.Баттулгын талын Ардчилсан намынхан өнгөрсөн сарын 17-нд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Төмөрийн Мөнхбаярыг намынхаа Үндэсний бодлогын хорооны даргаар томилсон билээ. Улмаар түүнийг АН-ын дараагийн дарга томилогдох хүртэл тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх хүсэлт Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа. Үүнтэй холбогдуулан нөгөө талын АН-ын дарга С.Эрдэнэ ч, хүсэлт гаргагч талын АН-ын дарга Х.Баттулга, хоёр талын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нарын гаргасан хүсэлт, тайлбарууд ч гаргасныг хэлэлцэн…

Read More

Урлагийн салбарт “хөөрхөн” төрхөөрөө олноос онцгойрдог жүжигчин О.Дөлгөөн ууртай явна.Учир нь түүнийг “Тамгагүй төр” жүжигт тоглосноосоо хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй амрагийн харилцаа үүсгэсэн гэх яриа байдаг. Тэгвэл тэрбээр энэ ярианд тайлбар хийж “Дайны хажуугаар дажин гэж бодоод элдэв хэл ам хийгээд яахав дээ миний хувийн амьдралаас илүү шийдэх асуудал байна даа гээд их л чимээгүй тэслээ дээ… Асуудлын сэдвийг эргүүлэх хов жив хэрэг болсон троллууд, атаархан зэвүүцэгчидэд энэ удаад зоргоороо хашхирах боломж олдсон бололтой… Манай байрны нэг хүн тэгж хэлсэн бол үнэхээр гараад ирээ! Хэзээ хэдний өдөр хамт байсан, хаана манайх байдаг юм бэ хэлээд өгөөч надад?? Эзэн биегүй энэ…

Read More

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхоны хойд талын замд өнгөрсөн аравдугаар сарын 10-нд Ч.Маралмаа гэх эмэгтэй “Ландкруйзер-200” загварын автомашин жолоодож, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг дайрсан хэрэг гарч, олныг цочирдуулсан. Жолоодох эрхийн үнэмлэхгүй ч согтуу нэгний автомашиныг жолоодон уг ослыг гаргасан түүнд холбогдох хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад Тээврийн прокурорын газарт шилжүүлжээ. Тус прокурорын газрынхан хавтаст хэрэгтэй танилцан мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Ч.Маралмааг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн “Жолоодох эрхгүй үедээ тээврийн…

Read More