АН-ын ҮБХН-ны гишүүн Б.Цэгмид, Хажидмаа тэргүүтэй иргэд Сар шинийн баяраас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авахыг шаардан өчигдрөөс төв талбайд жагсаж байна.
Зарим иргэд оюутан болон тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хураалгасан 1072 хувьцааг хэвийн болгож, нэмж өгөхийг хүссэн юм. Цагаан сарын баяраас өмнө бүх иргэдийнхээ ногдол ашгийг олгохыг бүх иргэд шаардах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Мөн зарим иргэд стратегийн орд газруудыг ард түмний мэдэлд байлгаж, энэ асуудалд иргэд ихээхэн анхаарлаа хандуулах ёстой гэлээ.
Бэлэн мөнгө тараах нь инфляцыг нэмэгдүүлдэг бол иргэдийн зээлийг тэглэх боломж байгаа гэх байр суурийг илэрхийлсэн бол зарим иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг одоо тараах бус илүү үр өгөөжөө өгсөн, хөрөнгө оруулалт хийсний дараа олгох нь зөв гэх байр суурийг илэрхийлж байсан юм.