Сүүлийн үед сошиалд Даяар монголын удган бөө хатан Юмжирдулам гэх бүсгүй сонирхолтой, жигтэй постоороо олны анхаарлыг татах болсон. Хорвоо дэлхийн сонин содон үйл явдал, юмс бүрийг өөртэйгөө холбон тайлбарлах дуртай тэрбээр өөрийн зургаа нийтлээд, олон эрчүүд араасаа гүйлгэж байснаа дурсаж, тэдний дунд Монгол газар компанийн захирал Мянганбаяр байсныг ч онцолжээ.
Тэрбээр “Юуг нь нуухав Удган хатанг нь залуухан охин байхад нөгөө Монгол газрын Мянгаа нь бага хатнаа болгоё гээд араас их гүйдэг л байлаа. Eр нь залуус харчуул араас их гүйдэг байсаан. Гэхдээ хатан удган нь тэгж гоо үзэсгэлэн жаргалдаа мансуурж явсангүй ээ. Эх дэлхий нарны бурхан Монгол ард түмнийхээ сайн сайхан бүхний төлөө өөрийгөө улам их бясалгалж сурч хүч энeрги далдын оюун ухаан ирээдүй хойчыг харах хүчээ улам ихээр нэмж суран Монгол түмнээ харийн өмхий Солонгос, Хятад, Япон бөө нараас байнга хамгаалж хараал жатгын буцааж хайруулж өдий хүрсээн. Эх бурхан Эзэн Чингис хааны маань сүнс намайг чимээгүй ачтан баатар хатан шүү гэж үнэлэж магтдаг нь л надад өдий хүртэлх урам зориг хүч энeрги минь болж байдагдаа” гэжээ