Короновирус цар тахлын улмаар хоёр жил хэртэй хилийн хоригтой байсан БНХАУ ирэх нэгдүгээр сард хил гаалиа нээхээр болсон. Энэ хүрээнд тус улсын Засгийн газраас шинэ журам гаргажээ. Уг журамд Хятад улс 2023 оны 1-р сарын 8-аас эхлэн Хятад улсад зорчих иргэдээс зөвхөн 48 цагийн ПСР- ын шинжилгээ шаардах ба хилээр нэвтэрсний дараах нэгдсэн шинжилгээ, төвлөрсөн тусгаарлалтын арга хэмжээгээ цуцлахаар болжээ.