Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхээр Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхон байгуулжээ.
\
Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй.
Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах энэ хотхон 24 цагаар ажиллана.
Түүнчлэн, Төв цэнгэлдэхэд мөсөн гулгуурын талбай нээгджээ. Цагийн 8000 төгрөгийн үнэтэй юм байна.