Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

    06/05/2026

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Вакцинаас “мөнгө угаасан” дарга нар ялгүй үлдэхийг санаархаж байна
Гэмт хэрэг

Вакцинаас “мөнгө угаасан” дарга нар ялгүй үлдэхийг санаархаж байна

Эрхэм админBy Эрхэм админ02/09/2023Updated:02/09/20231 сэтгэгдэл3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл яаралтай худалдан авалт нэрээр 2018-2020 онуудад Бүгднайрамдах Энэтхэг улсын Hester biosciences limited ХХК-иас мялзангийн вакциныг

• 2018 оны 09-р сард 651 000 ам.доллар /Тухайн үедам.долларын ханш 2,493 төгрөг байв. Монгол мөнгөөр1,622,943,000 төгрөг/

• 2019 оны 07-р сард 279 000 ам.доллар /Тухайн үедам.долларын ханш 2,659 төгрөг байв. Монгол мөнгөөр741,861,000 төгрөг /

• 2019 оны 12-р сард 279 000 ам.доллар /Тухайн үедам.долларын ханш 2,727 төгрөг байв. Монгол мөнгөөр760,833,000 төгрөг /

• 2020 оны 04-р сард 776 457 000 төгрөгийг тус тусшилжүүлсэн байна.

Нийт 3,9 тэрбум төгрөгийг вакцин авахаар шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөний бараг тал хувь нь болох 770 000 ам.доллар Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга асан Заяатын Батсүхын дүү Монгол улсын иргэн Хатанбаатарын Энгүүн, хүргэн Пунцагийн Амар нарын Голомт банкны дансруу гүйлгээ бүрээс долоо хоногийн дараа орсон байгаа юм.


Тодруулбал, Хатанбаатарын Энгүүний Голомт банк дахь … тоот дансанд 2019 оны 08-р сараас 2020 оны 08-р сар хүртэлнийт 9 удаагийн гүйлгээгээр 430 000 ам.доллор орж ирсэнбайна.

Х.Энгүүн нь З.Батсүхийн төрсөн дүү З.Тунгалагийн охин. Х.Энгүүн охины аав нь АМГТГ-ын даргаар ажиллаж байсанбөх. Харин ээж нь татварын байцаагч буюу төрийн албахаагчид бөгөөд энэхүү мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй юм.


Мөн Монгол улсын иргэн Пунцагийн Амарын Голомт банк дахь … тоот дансаар 2018 оны 10-р сараас эхлээд 340 000 ам.доллар авсан. П.Амар нь З.Батсүхийн хүргэн дүү юм.

Малын вакцинаар хөлжсөн байж болзошгүй энэ үйлдэлд АТГ-аас МЭЕГ-ын дарга Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга Заяатын Батсүх нарыг шалгасан. Улмаар АТГ-аас Д.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөн 22.10-т заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлэээр яллагдагчаар татсан байна.

З.Батсүхийг мөн Эрүүгийн хуулийн22.1 буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, 18.6-д заасан мөнгө угаах гэсэн үндэслэлээр тус тусяллагдагчаар татжээ. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон.

Гэвч яллагдагчид хугацаа хожиж, хэргээс мултрахыг санаархан нутаг нэгтнүүддээ хандаад байна. Тодруулбал, 2023.01.03-нд яллах дүгнэлт үйлдсэн байхад, уг яллахдүгнэлтийг хүчингүй болгож өгөөч гэж ерөнхий прокурорт ханджээ.

Өөрөөр хэлбэл яллагдагчид өөрийн нутгийн ах, ерөнхий прокурорт хандаж, хэргийг удаашруулж, хугацаа хожиж байгааг эх сурвалж хэллээ. Хуулиар хянан шийдвэрлэх хугацаа нь ерөнхий прокурорын хувьд дуусчихсан байгаа боловч одоогоор ямар нэгэн шийдвэр гаргалгүй бариад байгаа юм.

Өвөрхангайнхан нэг талаараа төр барьж буй гэж хэлэхэд хилсдэхгүй цаг хугацаанд амьдарч байгаа билээ энэ цагт. ЕТГ-н даргын фракцад багтаж буй ах намын бүлгийн дарга тэргүүтэй Өвөрхангайн их их хурлын гишүүд яллагдагчаар татагдаад буй Батсүхийн аав Заяат гэгч МАХН-ын нөлөө бүхий дарга цэрэг хийж явсан хүнтэй хамт буй энэ зураг басих сонирхол татна.

Дансанд нь мөнгө нь ороод ирсэн илэрхий хэргийгнутгийнхаа ерөнхий прокурорт нөлөөлөх замаар яллах дүгнэлт хүчингүй болгож өгөө гээд ичих ч үгүй гомдолгаргаж чадаж байгаа Заяатын Батсүх гэгч бол цаанаа яалт ч үгүй том артай болоод л ял завшина гэж санаанд нь багтаж буй бололтой.

Иймэрхүү татвар төлөгчдийн мөнгийг хувийн халаастайгаа адилтган боддог “хурган дарга” нарыг монгол төр толгойгнь илээд байвал цаашид хэрхэх вэ? Татвар төлөгчдийн хоёртэрбум орчим төгрөгийг завшчихаад байхад хэргийг удаашруулахыг санаархаж буй яллагдагчдаар татагдсан этгээдүүдийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

1 сэтгэгдэл

  1. dulam on 02/09/2023 11:36

    Uvsiin, Uvshiin Zayat guai mon bna, bas l bujignuulsaar yavaa yum bna daa, kkkk. aihtar hun dee, zaluugiin.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн өнөөдөр 29 нас хүрлээ

06/05/2026

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.