Зохиогч: Эрхэм админ

ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн үйлчилгээнд Олон Улсын жишигт нийцсэн харилцаа, хандлагын стандарт нэвтрүүлэх зорилготой “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ”  төслийг хэрэгжүүлж дууслаа. 2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн уг төсөл бүтэн жил хэрэгжсэн бөгөөд төслийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн дэвшүүлсэн “Хамтдаа Эерэг, Халамжтай, Эелдэг, Мэдрэмжтэй, Үндэсний Төв болох”  уриан дор, өдөр тутмын үйл ажиллагаандаа эерэг харилцааг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд үйлчлүүлэгчдийн судалгаанд үндэслэн ЭХЭМҮТ-ийн хэмжээнд баримтлах харилцагчийн үйлчилгээний стандартыг шинээр боловсруулан гаргасан бөгөөд тус стандарт нь ЭХЭМҮТ-д иргэдээс ирдэг түгээмэл 13 төрлийн гомдол, саналыг шийдвэрлэхэд чиглэж боловсруулагдсан. Стандартыг биелүүлж ажиллахад чиглэсэн сургалтыг нийт ажилтнуудад 40…

Read More

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1962 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд өчигдөр буюу 10 дугаар сарын 04-ний өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр болон удирдлагууд ЭМЯ-аас гавьяаны амралтандаа гарсан үе үеийн ахмадын төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүрэлцэн ирсэн үе үеийн ахмадуудаа хүлээн авч, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж салбарын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд КОВИД-19-ын цар тахалтай тэмцэхийн эзрэгцээ салбарын бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж…

Read More

Нийтийн тээвэр үйлчилгээний “Блюбус” компанийн автобусны жолооч автобусанд суухыг хүссэн хүүхдийг огт хайхаралгүй, мөргөж унагаад юу ч болоогүй мэт үйлчилгээнд гарч буй бичлэгийг уншигч танаа хүргэж байна. Монголд олон зүйл буруу голдирлоор явж ирсэн. Үүний нэг тод жишээ бол нийтийн тээврийн салбар. Тэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, оюутнууд, цагдаагийн албан хаагчдыг үнэ төлбөргүй, хэл үггүй зорчуулдаг хэр нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид буюу 6-18 насны сонгуульд санал өгөх эрхгүй бяцхан иргэдээ гадуурхаж үлдээдэг. Учир нь хүүхдүүд томчууд шиг өөрсдийгөө өмөөрч дуугарч чадахгүй. Тэд гудамжинд жагсч, талбай дээр өлсгөлөн зарлахгүй учраас өөрсдийгөө хамгаалах, өмгөөлөх, хариуцлага хүлээх чадваргүй хүүхдүүд хохирсоор байна.…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК Үндэсний Мод тарих өдрийн хүрээнд “3000 уурхайчин 30000 мод” өдөрлөг зохион байгуулж, гэрээт болон туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсад, уурхайчидтай хамтран Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уурхайн бүс нутаг болон төлөвлөсөн хэсгүүдэд 30000 мод тарьлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд нэгдэн 180 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.

Read More

“Вансэмбэрүү”, “Бид мартахгүй”, “Ханьсах заяа”, “Ханийн жаргал” зэрэг хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан дуугаараа ард түмэнд хүндлэгдсэн анхны хос дуучид бол “Монгол туургатан” театрт гавьяат жүжигчин, Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар. Тэд 1970, 1980-аад онд ятгын эгшгийг уянгалуулж, хослон дуулсан төдийгүй өвөрмөц хоолойгоороо 50-иад жил урлагийн алтан тайзыг мялааж, ард түмнээ хөглөж явна. Монголын анхны, ахмад хос дуучин гэх тодотголтой нэг гэр бүлийн “ихэр” гавьяатуудаа папараци дурандаа онцлон дурандлаа.

Read More

“Буратиногийн адал явдал буюу Алтантүлхүүр” жүжгийн гол дүрд тоглож олноо танигдсан жүжигчин О.Норлохоог төр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-гоор шагнажээ. Жүжигчин эмэгтэйн хувьд дээрх жүжигт 32 насандаа тоглож байсан гэдэг. Анх 1968 онд драмын театр хүүхдийн жүжигчин гэдэг орон тоон дээр бие жижиг, авьяастай, сэргэлэн гэддэг О.Норлохоо гуай ажилд орсон гэдэг. Нийт 500 хүүхдийн дундаас сонгон авсан таван хүүхдийн нэг Осорын Норолхоо гэж шавилхан биетэй, сэргэлэн цовоо, жигтэйхэн хөдөлгөөнтэй жаахан охин байсан бөгөөд түүнтэй цуг Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма нар бас байсан гэдэг. Монголын театрын түүхэнд анх удаа хүүхдийн жүжигчний орон тоо албан ёсоор бий болж, О.Норолхоо…

Read More

Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид ээ! Эрдэм номын эх үндсийг заан сургаж, сурч мэдэхийн чухаг эрхмийг таниулан замчилж буй Та бүхэндээ Дэлхийн багш нарын өдрийн баярын мэндийг хүргэе. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР болгон тунхагласан нь хүн төрөлхтөн соён гэгээрлийн зам мөрийг чухалчлан хүндэтгэж, багш Таны алдар гавьяанд мэхийн ёсолж буй их хүндлэл, их талархал хэмээн гүнээ итгэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Монголын багш нарын баярын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь эрхэм хүндэт багш Таны ур…

Read More

Зөвхөн эр хүн өөрөөсөө залуу бүсгүйтэй дэр нэгтгэдэг гэх ойлголтыг таягдан хаясан олны танил бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Золзаяа. Хоёр дахь үрээ төрүүлээд хэдхэн хонож буй тэрбээр залуухан реппер нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрч буйгаа цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр “Хором мөч бүрийг хайр халамжаар дутаадаггүй чамдаа баярлалаа” хэмээн онцолжээ. Тэдний хувьд 6 насны зөрүүтэй бөгөөд дундаасаа хүүтэй болсон. Жүжигчин Золзаяагийн хувьд өдгөө 33 настай. Тэрбээр одоогоос 10 гаруй жилийн өмнө найруулагч Б.Тамиртай анхны амьдралаа зохиож, дундаасаа том охиноо төрүүлж байсан түүхтэй.

Read More

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үл хөдлөх хөрөнгүүдийнхээ эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ. Тэрбээр дээрх яаманд байхдаа ч, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т албан тушаал хашихдаа нэг бус үл хөдлөх хөрөнгөтэй болж, хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр бүртгүүлсэн бөгөөд түүнийхээ эх үүсвэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй байж. Тодруулбал, Ч.Чулуунбат 2013 оны долдугаар сараас 2016 оны наймдугаар сарын хооронд АМГТГ-ын ашиглалтын цооногийн өрөмдлөг, гүйцээлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан гэнэ. Энэ үедээ Баянзүрх дүүргийн нутаг дахь “Төгөл…

Read More

Уул уурхайн салбарт тэргүүлэгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт, ажлаа дүгнэлээ. 2022 оны эхний 9 сарын байдлаар уурхайчид 20761 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101.6 хувиар, 10489 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөөг 102.1 хувиар тус тус биелүүлсэн байна. Харин өнгөрсөн 9 сард дээрх хоёр үзүүлэлт 104.7-108.3 хувиар биелжээ. Хүдэр олборлолт оны эхнээс 26193 мянган тонн буюу төлөвлөгөөт үзүүлэлт 101 хувиар, өнгөрсөн сард 3227 мянган тонн буюу 101.5 хувьд хүрлээ. Оны эхний нийт хугацаанд 416240 тууш метр өрөмдлөг хийж, төлөвлөгөөг 100.8 хувиар биелүүлсэн байна. Баяжуулагчид оны эхнээс 24 сая 21…

Read More