Зохиогч: Эрхэм админ

Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл олгосон хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг эхнээс нь шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэрэгт тун удахгүй яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс энэ талаар “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” хэмээж байна. Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон билээ. Уг зээлийг хамаарал бүхий…

Read More

“Хайрын тавилан”, “Бүсгүй ааль”, “Гэргийн дуу”, “Үнсье”, “Ээж өглөө хоёр”, “Эрийн тэнгэр” зэрэг олон сайхан дуугаараа бусдаас ялгарч, өөрийн имиджийг бүрдүүлж чадсан дуучин бүсгүй бол МУГЖ Д.Энхзул. Хэнтий нутгаас гаралтай тэрбээр 1990-ээд оны дундуур жинхэнэ од байлаа. Хол замд явдаг жолооч нар дуучин бүсгүйн уран бүтээлээр хань хийж явдаг байсан нь түүнийг “Кабины бор” гэх хоч зүүлгэж явсан түүхтэй. Өдгөө 55 насны босго алхсан түүнийг папараци дурандаа онцолж байна. Дуучин бүсгүйн хувьд хэдийнэ гурван ачийн эмээ болжээ.

Read More

“Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудын танил болсон МУГЖ С.Эрдэнэцэцэгийг папараци дурандаа онцолж байна. Өдгөө 53 настай тэрбээр УДБЭЧ-ийн гоцлол дуучнаар 1988 оноос хойш ажиллаж буй. Өдгөө хэдийнэ эмээ болсон ч, эмээ болоогүй 20-н хэдхэн настай хонгор бүсгүй мэт алхах ажээ. Олны харцыг булаасан сайхан бүсгүйн хувийн амьдрал цаг үргэлж хүмүүсийн анхаарлын төвд байсан гэхэд хилсдэхгүй. Түүнийг хослон дуулдаг У.Далантайтай хайр сэтгэлийн холбоотой, хамтран амьдардаг хэмээн тухайн үеийн шар хэвлэлүүд бичдэг байсан ч хожим С.Эрдэнэцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр урлагаар холбогдсон уран бүтээлийн найзууд. Хэн хэн нь гэр бүлгүй, залуухан…

Read More

Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн. Тэрбээр “УСАН ТАХИЛ” өргөхийн тухай зөвлөгөө өгөв. “Усан тахил өргөхдөө хамгийн цөөхөн нь таван хүслийн эрдмийг бэлгэдсэн таван цөгцөөр мөн 7, 8, 9 цөгцөөр усан тахил өргөдөг. Тахилын цөгц нь алт, мөнгө, зэс тэргүүтэн сайн эдээр хийгдсэн бол эрхэм, шил шаазан байсан ч болно хамгийн гол нь элдэв эмтэрхий сэвгүй цэвэрхэн байх хэрэгтэй. Усан тахилын ус нь цэвэрхэн, элдэв амьтангүй, хүйтэн байх хэрэгтэй. Усан тахил өргөх үедээ хамаг амьтан үтэр түргэн гэгээрэлд хүрээсэй, гэгээрэлд…

Read More

Байгууллагын болон бусдын эд зүйлийг дур мэдэн авч хэрэглэвэл буруутан болдгийг Дээд шүүхийн мэдээллээс харж болно. Санаандгүй байдлаар хэн нэгний эд зүйлийг авахгүй, заавал зөвшөөрөл авах нь зүйтэйг хуулийн байгууллагынхан зөвлөж байна. Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5,729,900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон байна. Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах  дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын…

Read More

Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цех, НААҮ-ний баярыг угтан “Ажил мэргэжлийн уралдаан-2022” сэдэвт тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд үйлдвэрийн есөн бүтцийн нэгжийн 27 ажилтан оролцож авьяас билиг, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөв. Энэхүү 5 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдаанд ААҮЦех түрүүлж, удаах байруудад “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Спорт цогцолбор, Баяжуулах үйлдвэрийн баг шалгарлаа. Тэмцээний зорилго нь  үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдэд “Ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” CS 61-0033:2020 стандартыг нэвтрүүлж, ажилтан албан хаагчдын эрх ашигт нийцсэн, цэвэр, ая тухтай орчин нөхцөл бүрдүүлж, ажлын байрны жишиг орчин бий болгох шаардлагад чиглэж байв. Тэмцээний шүүгчээр ААҮЦ-ийн мастер Д.Амаржаргал, ЭЦДС-ийн мастер-комендант…

Read More

Хас банкны теллер харилцагчийнхаа данснаас 120 сая төгрөг, банкнаасаа 50 сая төгрөг ХУЛГАЙЛЖЭЭ нийтлэлийг бид өмнө нь хүргэсэн. Бид уг нийтлэлийн үргэлжлэл болгож Хас банкны теллурүүд дахин харилцагчийг ‘дээрэмдсэн’ гэмт хэргийг хүргэж байна. Энэ удаад бид Хас банкны 100 айл дахь салбарт ажиллаж байсан Ц.Ариунаа, С.Болортуяа нарын хэргийг хүргэж байна. Тэд хэн хэнийхээ гэмт үйлдлийг мэдэж байсан бөгөөд бүлэглэн харилцагчдаа ‘дээрэмдсэн’ байгаа юм. Харилцагч тус банкаар үйлчлүүлэх хүртэл энэ гэмт хэргийн талаар Хас банкныхан ямар ч мэдээлэлгүй байсан бөгөөд хэргийн дэлгэрэнгүйг хүргэж байна. Ц.Ариунаа нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны “100 айл” тооцооны төвийн зээлийн…

Read More

НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зурлаа. Тус төсөл нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих  юм. Энэ үеэр талууд нийслэлийн гол дөрвөн байршилд босоо чиглэлд автомашины хөдөлгөөнийг задлах, урсгалыг нэмэгдүүлэхэд нэн чухал ач холбогдолтойг онцлоод, хэрэгжилтийг онцгой анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК ажиллах бөгөөд нүхэн гарцын зураг төсөл боловсруулах ажил ийнхүү эхэлж байна. Зураг…

Read More

Өсч яваа чадварлаг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байлаа. Талийгаачийн үхлийн талаар өнгөрсөн хугацаанд олон янзын таамаг өрнөж, олон ч хүнийг шалгасан билээ. Хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад гэм буруутай этгээд олдоогүй. Тэгвэл талийгаач бүсгүйн ар гэрийнхэн тус хэргийг сошиалд дахин сануулж хэрэгт холбогдогч, сэжигтэн этгээдүүдийг дахин сануулав. Мөн Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт түүний оролцож байсан шоу нэвтрүүлгийг зохион байгуулж, хэрэгжүүлсэн Боловсрол суваг телевизийнхэн хариуцлага хүлээх ёстой гэдэг байр сууриа илэрхийлжээ. Талийгаачийн ар гэрийнхний онцолсноор “Энэ телевизэд хүний амь хамаагүй, ашиг сонирхол нэн…

Read More

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс байшингийн зоориноос 40 орчим настай эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлж байсан. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистик шинжилгээний үзлэгийн баг, шинжээч эмч нар хэргийн газрын үзлэгийг хийжээ. Үзлэгээр гадны нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон байна. Амь хохирогчийн цогцсыг таньж олуулах ажиллагаа явуулахад биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр сураггүй алга болсноор бүртгэгдсэн Л мөн болохыг тогтоосон аж. НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид дээрх хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж Баянзүрх дүүргийн дугаар тоотод оршин…

Read More