УИХ-ын гишүү Д.Ганбат ээлжит агсамаа тавилаа. УИХ-ын дарга руу гишүүний үнэмлэхээ аваачиж УИХ-ын даргын ширээн дээр чулуудаад “УИХ УИХ биш болсныг, хууль тогтоох байгууллага гүйцэтгэх байгууллагад хамаг юмаа шилжүүлээд хяналт тавих ямар ч боломжгүй байна гэдгийг илэрхийлсэн” хэмээв. Түүний чуулганы танхимд микрофонгүй орилсон нь өнөөдрийн онцлох үйл явдлуудын нэг байв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы нээлтийн үеэр эдийн засгийн хямрал, төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар бичсэн самбарууд чуулганы үүдэнд дэлгэжээ.
Зохиогч: Эрхэм админ
Шинэ сар, ширхэглэн бударсан цастай эхэлсэн билээ. Уншигч танд шинэ сар, шинэ долоо хоногийн мэндийг хүргэж Аравдугаар сарын ордуудын зурхайг хүргэж байна. Хонь Энэ сарын эхээр чухал стратегиа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг ба таны санхүү аюулгүй байдлыг тань өсгөнө. Эрүүл мэнддээ хэтэрхий хайнга хандаж байгаа тул бие тавгүйтнэ. Таны эргэн тойронд хэцүү нөхцөл байдал, төвөгтэй муу зүйл хүрээлсэн мэт мэдрэмж төрнө. Ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол зөв эсэхийг нягтлаарай. Сарын дунд үед таны хайрын харилцаанд анхаарал хэрэгтэй болно. Хэт их зугаа цэнгэлээс болж та асуудалд орж магадгүй. Татвартай холбоотой асуудал таныг сорьж, сэтгэлийг зовооно. Та ажил хэрэгт бүх…
Мансууруулах бодис бусдад борлуулсан хэрэгт холбогдсон Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагынхан Испани улсаас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ. Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд цагаатгах тогтоол баталлаа. Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус дүүргийн нутаг дахь “Наран гуаша” салоны гадаа бэлнээр авсан хэмээн буруутгасан юм. Түүнээс мансууруулах бодис худалдан авсан…
Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонгийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан. Улмаар дараагийн захирлыг сонгон шалгаруулалт зарлаж, сонготол түр үүрэг гүйцэтгэгчээр тус сургуулийн багш Б.Болорыг томилоод хоёр долоо хонож буй. Түүний оронд очсон Б.Болорын тухайд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны дэд сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан. Түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдохын өмнө Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн 3, 5, 10, 11 дүгээр ангид эдийн засаг, тооны хичээл заадаг байв. Тэгвэл сошиал “Байгалаа” нэрээр танигдсан тус сургуулийн захиралын туслах бүсгүй н.Байгальтай тус сургуулийн шинэ захирал Б.Болор хамтран ажиллаж байгаагаа твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрбээр “ Байгалаа бид хоёр ажлаа хийсээр…
2022 онд Монголын кино театруудын дэлгэцнээ гарсан кино уран бүтээлүүдийг үзэлтийн тоогоороо Фантастик продакшны бүтээл “ЗУРА 2: Цурам ажиллагаа” кино тэргүүлж байна. Энэ оны 9-р сарын 9 нд нээлтээ хийсэн уг кино хамгийн богино хугацаанд 150,000 үзэгчдийн хүртээл болсон гэдгийг Кино театруудын Менежментийн холбооноос онцоллоо. Энэ оны хамгийн өндөр үзэлттэй 10 кино жагсаалтыг та бүхэнд сонирхуулая. 1. ЗУРА 2: Цурам ажиллагаа 150,000+ 2. Ноён эмэгтэй 150,000+ 3. Thor: Love and Thunder 121,593 4. Doctor Strange in the Multiverse of Madness 114,830 5. Мардай 95,843 6. Тал нутгийн зомби 83,559 7. In da House: Come back 80,026 8. Сүрэг 75,604 9.…
“Морины” хэмээн алдаршсан гавьяат жүжигчин Ж.Нансалмаагийн отгон шавь Л.Нарантуяаг мэдэхгүй хүн үгүй. Нийтийн дууны урлагт багшийнхаа замналаар морин эрдэнийг магтан дуулж, өнөөгийн өндөрлөгт хүрсэн түүнийг папараци дурандаа онцлон буулгалаа. Дуучин бүсгүйн хувьд Завхан аймгийн Идэр сумын харьяат бөгөөд морины тухай дуулаад 15 жилийн нүүр үзэж байна. Тэрбээр долдугаар ангиасаа “Талд унасан жавар”, “Сэндэр охин” зэрэг ардын дуу дуулж байсан ч дуучин болно гэж бодож байгаагүй аж. Харин 2008 онд багштайгаа анх уулзаж шавь орж, урлагт хөл тавьж байжээ.
Нийтийн дууны урлагт гоё хувцас, клип, хувийн амьдралаараа онцгойрч танигдсан хүн бол Э.Чулуунчимэг. Өдгөө 34 настай тэрбээр ганц бие ээжийн амьдралаар амьдарч яваа. Тэрбээр саяхан МҮОНРТ-ийн 55 жилийн ойн баярын концертод “Эцсийн тушаал” жүжгийн дууг дуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлэхэд хүргэсэн. Ямар сайндаа л, нэр хүндтэй олны танил, учир мэдэх эрхмүүд “Хайран дууг яарин болгожээ” хэмээн халаглаж буйгаа цахим хуудаснаа онцолсон харагдав. Дуулсан дуу бүхэн нь хит болдог гэдэг ч энэ удаад “бүдэрсэн” түүнийг манай папараци дуран хэрхэн дурандсныг онцлон хүргэж байна.
МУГЖ, дуучин Д.Энхзул өөрийн ганц хүү Э.Чинбаяраа өөр шигээ дуучин болгох замналыг бага наснаас нь эхлүүлсэн. Тэд “Бүүвэйл хорвоо”, “Хурын янзага цахиллаа, ээж ээ”, “Эх үрийн дуу” зэрэг тоглолтоо хамтран тайзнаа эгшиглүүлж олны хайр хүндэтгэлийг хүлээдэг байв. Ээжээсээ дутахааргүй эвлэгхэн, сайхан дуулдаг авьяасаа ил болгосон Э.Чинбаяр их сургуулийн оюутан амьдралаа эхлүүлсэн. Өөрийнхөөрөө амьдарч яваа дуучин Э.Чинбаярыг манай сайт папараци дурандаа онцлон буулгалаа.
Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана/цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт/” гэсэн хүмүүст ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан хохирогчийн тоо нэмэгдэж байна. Түүнчлэн урьд нь залилах хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна. Визний залилан…
Монгол Улсын Гавьяат Жүжигчин М.Бямбажав асантай хамтран “Мартагдашгүй хайр”, “Намирын гол” зэрэг дууг дуулсан залуу дуучин Г.Даваадалай. Тэрбээр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд багаасаа дуулах дуртай хүсэл мөрөөдлөө даган ийнхүү дууны урлагт өөрийн өнгө төрхөөрөө хүч түрэн орж ирж байгаа залуу уран бүтээлч юм. Энэ жилийн “Ахмадын баяр 2022” хүндэтгэлийн тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн байна. Тоглолтын сэтгэгдлээсээ тэрээр “Залуу уран бүтээлч миний бие анх удаа оролцож байна .Миний хайртай эрхэм багш болох М.Бямбажав энэ тоглолтод эхнээс нь эхлээд 11 жил дуулсан.Багшаа төлөөлөөд багшийнхаа үргэлжлэл болоод оролцож байна. Маш их баяртай байна. Жоохон сандралтай байна. Багштайгаа хамтарсан дуунуудаас үзэгчдээсээ асууж…