Хотын асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар ажлаа түгжрэлээс эхэлнэ хэмээн мэдэгдэж, хотын түгжрэлд буяны ажил нөлөөлдөг хэмээн жиргэсэн нь олны эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгвэл сайд цахим хуудаснаа “Би үнэмлэхгүй. Өөрөө машин барьдаггүй” гэв. Түүний эл ярианаас харахад түгжрэлийн сайд маань “жолооны ард” сууж үзээгүй бололтой. Жолооны ард сууж үзээгүй хүн яаж замын нөхцөл байдлыг мэдэх вэ?
Зохиогч: Эрхэм админ
УИХ-ын дарга Г.Занданшатар “Өглөөний мэнд. Өглөө анхны цаснаар ууланд гарч цагийн байдлыг шинжвээс энэ өвөл хүйтрэх төлөвтэй шүү. Өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах нь чухал юм бна” цахим хуудаснаа нийтэлжээ. Түүний зургийг хэн бүхэн “ Өвөл угаасаа хүйтэрдэг Зандаа сайдаа ” хэмээн уулга алдах нь энүүхэнд. Гэрээсээ машинаар авхуулаад ажлынхаа үүдэнд машинаар буудаг хүн өвлийг шинжих нь илүү. Мэдэхгүй зүйлдээ амаа татаж сурмаар байна Занданшатар аа!!!
МАН-ын харьяалалтай “хурган” дарга нарын нэг бол ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун. Тэрбээр сошиалд тун идэвхтэй бөгөөд өөрийн үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг гэдгээрээ бусад дарга нараасаа ялгаатай. Тэрээр “ Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ажлынхаа хажууд нүүгээд ирчихлээ” гэж саагьж ээ. Байрны үнэ хотын аль хэсэгт байрлах, орчин нөхцөл, тавилгатай эсэхээсээ хамаараад үнэ нь харилцан адилгүй байдаг.Хүн болгон хотын төвд байр авч чадахгүй. Хотын төвд гэхэд байр метр квадратаас шалтгаалаад 200-300 сая хооронд байгаа . Тэгэхэд эрх баригч намын хурган дарга нар саагьж байна аа, саагьж л байг уу, Амарбаясгалан дарга аа? Баянаа барьж дийлэхгүй хурган дарга нартаа анхаарал хандуулах цаг болжээ.
Дэлгэцийн урлагт өөрийн хөөрхөн, сайхнаараа гайхагддаг жүжигчин Б.Мишээл өөрийн цахим хуудаснаа арьсны асуудалтай яваа зургаа дэлгэжээ. Тэрбээр энэ тухайгаа “Юугаа нуух вэ, арьс маань ийм болсон шүү дээ. Вакцин хийлгээд бас зарим хүмүүсийн нүүр ийм болсон байх. Гэхдээ аврагчаа олсон” хэмээн бичсэн байна. Жүжигчин бүсгүйн хувьд төрөөд хэдхэн сарын нүүр үзэж буй. Гэвч өөрийн гоо сайхан, гоолиг галбиртаа ихээхэн анхаарч шинэ уран бүтээлийнхээ зураг авалтад оролцож яваа гэнэ лээ. Өдгөө 28 настай тэрбээр хоёр дахь амьдралаа Ихбаяр хэмээх улс төрч залуутай эхлүүлээд хэдэн жилийн нүүр үзэж буй.
Нэгэн цагт бизнесийн амжилт, улс төрийн үзэл бодлоороо монголчуудын анхаарыг татаж явсан “Алтан дорнод” компанийн эзэн “хамар” тодотголтой Тордойн Ганболд өдгөө хувийн амьдралаараа сенсаци тарих болсон. Тэрбээр дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэрээ төрхөмд нь буцааж, сохор зоос ч өгөөгүй, тэрбүү хэл, унаж явсан машин тэрэг, утасны дугаар, хэрэглээний картыг “хураасан” түүхтэй. Үүнийгээ тэрбээр өөрийн эхнэрээ араар тавьсан хэмээн олонд зарласаар яваа. Харин түүний гэргий асан Янжингаажид бага хүүгээ дагуулсаар тусдаа амьдарч буй. Экс эхнэрээ үнсэнд хаясан шалж мэт орхисон тэрбумтан залуу маань өдгөө эхнэрээсээ харамласан мөнгөөрөө халуун оронд зугаалж, зугаацаж яваа ажээ.
Монголын үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим лугаа гэр бүлийн хос дуучид болох Ардын дууны Юндэн Гөөгөө Д.Жавхаасайхан, уртын дуучин Д.Үүрийнтуяа нар өдгөө Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт суманд мал маллаж буй. Тэд хамтдаа энэ жилийн “Ахмадын баяр 2022” хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөжээ. Тоглолтын сэтгэгдлээсээ Д.Үүрийнтуяа “Намар цагийн томоохон тоглолтын нэг Ахмадын баярын тоглолт байдаг. Өнөөдөр ахмадуудтайгаа ая дуугаараа учран золгоод ая дуугаа өрөгөөд буугаад ирлээ. Сайхан хүлээж авч байна. Жил болгон хүрэлцэн ирдэг ахмадуудаа баярлалаа .Урт насалж удаан жаргахын ерөөл өргөе” гэсэн юм. Манай дуранд хос хоёрын гэрэл зураг хэрхэн буусныг сонирхуулж байна .
Монголчууд дуу хуураар хөглөгдөж, хөтлөгдөж ирсэн ард түмэн. Тиймдээ ч гуравхан сая хүн амтай хэрнээ тоолж томшгүй олон дуучидтай. Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнэ эзлэж, шинэ уран бүтээлүүдээрээ сонсогч түмнийхээ сонорыг мялаасаар яваа дуучин бол Д.Найдандорж юм. Хөвсгөл нутгийн дуучин залуу хэдийнэ хит болж ард түмний аманд аялагдах “Хайраар зөөлөрдөг хорвоо”, “Жаргалын орон”, “Яг л чи минь”, зэрэг олон сайхан уран бүтээлүүдийг хүргэсэн. Түүний уран бүтээлийн онцлог нь ээж аав, нутаг ус, ах дүү, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл зэрэг бүхий л сэдвийн дуу зонхилдог учир тус тоглолт уярал ухаарлын гэгээн бүхнийг харуулдаг. Энэ жилийн “Ахмадын баяр 2022″…
Нийтийн дууны урлагт өөрийн хөөрхөн царай, гоолиг бие, содон хоолойгоороо танигдсан уран бүтээлч бол дуучин Б.Уранзаяа. Дуучин Д.Бурмаагийн ойрын төрөл гэгддэг тэрээр дуу бичлэгийн “Эгшиг” студийн “тэргүүн хатагтай”. Өдгөө 30 нас руу алхаж яваа тэрээр өөрийн уран бүтээлээрээ аль болох гэрэл гэгээтэй, чихэнд чимэгтэй сэдвээр уран бүтээлээ туурвидаг. Ойрхон зайтай хоёр хүүхэд төрүүлсэн ч төгс бие галбираа авч үлдсэн билээ. Тэрээр энэ жилийн “Ахмадын баяр 2022” хүндэтгэлийн тоглолтод ая дуугаа өргөжээ. Манай дуранд түүний гэрэл зураг хэрхэн буусныг сонирхуулж байна .
Геронтологийн үндэсний төв Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоотой хамтран “Ахмадын баярын өдөрлөг” зохион байгуулж байна. 1990 оны 12 сарын 14-нд Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий асамблейгаас жил бүрийн 10 дугаар сарын 01-ны өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг тунхагласан. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 356 дугаар тушаалаар “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ыг жил бүргийн 10 сард зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. 2022 оны Ахмадын өдрийг НҮБ-аас гишүүн орнууддаа “Ахимаг насны эмэгтэйчүүдийн нийгэм дэх хувь нэмэр, зүтгэлийг дэмжье” уриан дор ахимаг насны эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүлээн авч, тэдний хичээл зүтгэлийг дэмжиж, нийгэмд оруулсан хувь нэмрийг…
Монголын урлагт удам дамжин зүтгэж яваа гэр бүл бол МУГЖ Ё.Цог гуайн үр хүүхэд, ач нар нь. Түүний хүү найруулагч Ц.Хүсэлбаатар тун удахгүй өөрийн шинэ уран бүтээл болох “Дайрлага” нэртэй киноны нээлтээ хийх гэж буй. Тэгвэл тэрбээр тус кинонд дүрээ мөнхөлсөн аавынхаа тухай өр өвдөм өмөрхөлийг цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Миний аав биеэрээ энэ зовлонг туулж хамгийн хайртай ӨВӨР ийн хүүгээ (Миний бага эрэгтэй дүү минь)хилс хэргээр шийтгүүлж түүнээсээ болж амьдралд хөлөө олохгүй гундуухан явсаар хорвоогоос буцахыг үзсэн эр хүндээ хөөрхий …Дахиж хэн нэгэнд ийм зовлон бүү тохиолдоосой” хэмээн бичсэн байна. МУГЖ Ё.Цог гуайн хувьд энэ жил 78 настай ч,…