Сүүлийн үед үзэгчдийн сайшаалыг хамгийн ихээр хүртээд байгаа “Ихэр тавилан” киноны гол дүрийг бүтээсэн “X Түц” хамтлагийн залуу жүжигчин Уламбатын Минжин урлагт анх танигдахдаа хошин урлагийн жүжигчин гэдгээрээ онцгойрч байсан. The voice of Mongolia шоунд оролцож муугүй дуулдаг гэдгээ харуулж явсан тэрбээр “Нийслэл хүүхэн” цувралд тоглохоосоо өмнө Х-Түц хамтлагийн залуу гишүүн гэгддэг байв. Сошиалыг идэвхтэй ашигладаг тэрбээр өөрийн цахим хуудаснаа өвлийн улиралд дургүй гэдгээ илэрхийлжээ. Мөн тэрбээр “хурдан зун болоосой” хэмээн хүсэл мөрөөдлөө цахим хуудаснаа “шивнэсэн” байна. СУИС төгсөөд жүжигчний мэргэжлээрээ мастер хамгаалсан У.Минжин хөл хорионы үеийг ашиглан хуулийн чиглэлээр Их засаг их сургуулийг дүүргэсэн. Тэрбээр ханьтайгаа учрахаас өмнө хэвлэлд…
Зохиогч: Эрхэм админ
Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан ахмад үеийнхнийхээ алдар гавьяа, хөдөлмөр зүтгэлийг цаг ямагт санаж, талархаж байх учиртай. Жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа. Нийгмийн хариуцлагатай үйлдвэрийн хувьд өчигдөр, өнөөдөр, маргааш гэдэг гурван үеийн залгамж чанарыг бэхжүүлж, анхдагч ахмад үеэ хүндэтгэн ачлах нь Эрдэнэт үйлдвэрийн эрхэм зорилтуудын нэг юм. -Залгамж чанар гэдэг маш чухал. Үүнд Ахмадын зөвлөл онцгой үүрэгтэй гэж ойлгодог. Энэ ч утгаараа Эрдэнэт үйлдвэр дэргэдээ идэвхтэй, хүчтэй ахмадын байгууллагыг дэмжин, хамтран ажиллаж байна. Үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн бодлого чиглэл, зорилт, онцлог,…
Хүсэлтээ гаргасан ОХУ-ын иргэдэд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “ОХУ-ын иргэд Монгол Улсад цаашид тодорхой хугацаагаар оршин суух хүсэлтээ өгч байна. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хүсэлтээ өгсөн ОХУ-ын иргэдэд зохих ангиллын оршин суух зөвшөөрлийг олгох шийдвэр гаргасан. Ажиллаж хөдөлмөрлөх, суралцах, хөрөнгө оруулалт хийх, гэр бүлийн шалтгаанаар амьдрах гэх мэт Монгол Улсад оршин суух 56 төрлийн зөвшөөрөл байдаг” гэдгийг хэлсэн юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны есдүгээр сарын 29-ний ээлжит 35 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. “Шүүхийн байгууллагад мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэв. Улмаар иргэд, олон нийтээс санал авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст хуулийн хугацаанд нээлттэй байршуулахаар боллоо. Уг баримт бичгийг баталснаар шүүхийн үйлчилгээ болон шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дэвшилтэт шинэ арга барилыг болон цахимжуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй иргэд аливаа төрлийн үйлчилгээг хялбар, түргэн шуурхай авах боломж бүрдэж, цаг хугацаа хэмнэж, эдийн засгийн үр өгөөж гарснаар шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх ач холбогдолтой…
Харилцагчдадаа үнэ цэнтэй санхүүгийн үйлчилгээг хүргэж, насан туршийн түнш нь байхыг эрхэм зорилгоо болгосон 21 жилийн түүхтэй Хас банк харилцагчийнхаа данснаас хоёр удаагийн үйлдлээр 120 000 700 төгрөгийг авчээ. Энэ үйлдлийг “Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн хийсэн бөгөөд тэрбээр өөрийн ажиллаж байсан салбарын тооцооны кассаас бэлнээр нийт 55.376.970 төгрөг мөн авсан байна. Тэрбээр нийт 175 377 670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг 2022 оны 03-р сард үйлдсэн байна. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Хас” банкны “Түшиг” салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, Сагсны дээд лигийн тамирчин Баярсайханы Баттулга гэгч юм. Тэрбээр мөрийтэй тоглож байгаад мөнгө алдсан. Түүнийгээ олох гэж…
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Бид стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авсан бөгөөд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллаж байна. Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын баталгаажуулалтыг дахин магадлах зорилгоор гурван жил тутамд дахин баталгаажуулалтын аудит хийдэг бөгөөд аудитыг Афнор группийн нэрийн өмнөөс томилогдсон баталгаажуулалтын байгууллага нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь…
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталжээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт Төсвийн хүрээний мэдэгдэл Төсвийн төсөөлөл 2023 он 2024 он 2025 он 1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 5.0 5.1 6.1 2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 8.0 6.0 6.0 3 Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 18,921.9 20,797.4 21,859.9 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 34.7 36.3 34.5 4 Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 20,475.3 22,401.7 23,128.8 -Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 37.6 39.1 36.5 5 Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/…
Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс Цагдаагийн газар, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай гурвалсан хариуцлагын гэрээ байгууллаа. Аймгийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын байдлаар нийт 596 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 94.1 хувиар өссөн байна. Үүнээс насанд хүрээгүй хүн үйлдсэн гэмт хэрэг 16 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77.8 хувиар өссөн үзүүлэлт байгаа юм. Тиймээс сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажилд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гурвалсан гэрээг байгуулж байна. Хариуцлагын гэрээнд аймгийн ГХУСАЗСЗ,…
Proteam fitness клубын тамирчин Г.Анир булчинлаг төрхөөрөө сүүлийн үед сошиалд хүүхнүүдийг хуйлруулах болжээ. Тамирчин гэхээсээ илүү нүцгэн биеийнхээ гайхалтай галбираар зар сурталчилгаанд тоглох болсон түүнийг энэ удаад онцолж байна.
АН-ын “акул”-ууд өчигдөр орой Шангри-Ла төвд байдаг нэгэн ресторанд уулзалт хийсэн байна. Тус уулзалтд АН-ын төлөөлөл, тус намын лидерүүд болон УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд оролцжээ. Тодруулбал, уулзалтад АН-ын лидерүүдээс Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам, нийтлэл Баабар, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Да.Ганболд, Фортуна Н.Батбаяр, Н.Алтанхуягийг төлөөлж н.Ариунсан, Д.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар байсан бол УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар оролцсон гэдгийг дараах зургаас харж болно. Харин тус уулзалтад АН-ын хуучин лидерээс З.Энхболдыг, УИХ-ын гишүүдээс Ц.Туваан, И.Ганибал нарыг оролцуулаагүй байна. Мөн хоёр талын дарга нар болох Х.Баттулга, С.Эрдэнэ ирээгүй гэнэ шүү.