Загвар өмсөгч С.Төгс “Авьяаслаг Монголчууд” шоунаас төрсөн Поле бүжгийн ханхүү Цэнгүүн нар 2017 оноос хойш үерхэж буй. Тэгвэл тэд дахин харилцаандаа time-out авсан гэх мэдээлэл байна. Дахин гэх шалтгаан нь тэд 2019 онд хэсэг хугацаанд харилцаагаа төгсгөж тус тусын кареараа хөөж байсан ч эргэн нийлсэн байдаг. Цэнгүүний хувьд С.Төгсөөс гурван насаар дүү.
Зохиогч: Эрхэм админ
Цэл залуухан 19 насандаа согтуу жолоочийн балгаар осолд орж, суумгай болсон дуучин Г.Бадамцэцэг нийгмийн амьдралд тун идэвхитэй оролцдог нэгэн байв. Нэгэн үе МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран дуулж байсан тэрбээр өөрийг нь насан туршид тэргэнцэр дээр “хадсан” согтуу жолоочийг уучилсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэрбээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Талийгаач дуучин Г.Бадамцэцэгийн тайруулсан хөлд нь “MRSI” болон дахин нэг бактери ургасан тул эмчилгээгээ үргэлжлүүлж буйгаа мэдэгдэн хандив тусламж ард түмнээсээ гуйж байсан юм. Ум мани бадмэ хум.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Уул уурхайн долоо хоног-2022” чуулган өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы хүрээнд өнөөдөр зохион байгуулагдсан “Аж үйлдвэржилт” сэдэвт хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэрийн өнөө ба ирээдүй” илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ, “Дэлхий өнөөдөр уул уурхайн салбараас маш их хамааралтай болжээ. Уул уурхайн салбар дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Тиймээс ч дэлхийн улс орнууд хөгжлийн асуудлыг уул уурхайн салбартай хамааруулан бодлого, стратегитайгаа холбон авч үзэж байна. Манай улс дэлхийн хэмжээнд зэсийн салбарт хөрөнгө оруулалтаар тэргүүлж буй улс орнуудын 7-рт эрэмбэлэгдэж байна. 2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийтдээ 68.5 тэрбум ам.$-ын өртөг бүхий…
Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний замын металл хийцийг үндсэн гүүртэй угсарч дуусан, явган хүн зорчих боломжтой боллоо. Уг явган хүний гарцын засал, тохижилт хараахан дуусаагүй байгаа бөгөөд гэрэлтүүлэг суурилуулах, будаг, цэвэрлэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэж буй юм. Одоогоор тэргэнцэр болоод бусад дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих налуу замын ажил үргэлжилж байгаа тул тус хэсгийн хөдөлгөөнийг хараахан нээгээгүй байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилсэн. Түүнчлэн үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60…
“Тусгай салаа” киноны Тевшингийн дүрээр анх олны хараанд өртсөн жүжигчин П.Баттөр сайхан залуусын нэг. Тэрээр фитнессээр идэвхитэй хичээллэдэг, түүнийх нь үр дүн ч илтэд харагддаг нэгэн. Тусгай салаа кинонд тоглохоосоо өмнө ч тэрээр фитнессээр хичээллэдэг байсан бөгөөд хүрэл медаль хүртэл өвөртлөөд амжчихсан байсан гэдэг. Гэвч кинонд дүрээ амилуулахын тулд зориуд том хувцас өмсч бөгтийж, нурмайсан түүнийг хэзээдээ ийм гоё биетэй болчихов оо гэж гайхаж хүлээж авах нь бий. Түүнийг папараци дурандаа буулгалаа. 30 насны босго давсан хойноо эхнэртэй болсон тэрбээр дэрсхэн хоёр охинтой.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-ээс гаргасан “Амьдрал чиний төлөө” ОАУСК, “Найз”, “Ус дээшээ урсдаг”, “Хараал”, “Хэлгүй жим” зэрэг уран бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Д.Хосбаярын манай папараци дуран онцолж байна. Өдгөө 36 настай, хотын унаган хүүхэд гэгддэг түүний хувьд гурван хүүгийн эцэг. Уран бүтээлд ихэвчлэн эерэг дүр бүтээдэг түүнийг царайлаг залуу гэдэгтэй нь бүсгүйчүүд санал нэгддэг. Уран бүтээлд бие сэтгэл, амьдралаа зориулж яваа тэрбээр нэг хэсэг өөр салбарт ажилласан ч, сэтгэл зүрх нь уран бүтээлтэй холбогдсон тул эргэн УДЭТ-т жүжигчнээр ажиллаж эхэлсэн гэдэг.
Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Сувд”. Эгэл хэр нь энгүй тод туяарч харагддаг, тунарч үлддэг үнэт чулууг ийн нэрлэдэг. Намсрайн Сувд – БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн. Анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса юм. “Эхлэл” киноны Хорлоогийн дүр дэлгэцийн бүтээлийн анхных байв гэх түүний түүх нэвтэрхий тольд бий. Өдгөө 74 насыг зооглож буй түүнийг бид энэ удаад онцлон папараци буулгалаа.
Нэгэн цагт УДЭТ-ийн авьяаслаг царайлаг, сэргэлэн залуу жүжигчин гэгдэж явсан Э.Тодгэрэл өдгөө хувийн болон “хувьсгал”-ийн ажилдаа эрс шинэчлэл хийж тайз, дэлгэцийг зэрэг баздаг болжээ. Тодруулбал, өөрийн мэргэжил нэгт нөхөдтэйгөө нийлж уран бүтээлийн “Риакшн” нэртэй продакшн байгуулж хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон. Харин өдгөө МҮЭСТӨ-нд “Чи надад хайртай” мюзикл инээдмийн жүжгээр үзэгчидтэйгээ уулзаж байна. Энэхүү жүжиг нь дэлхийн 20 гаруй оронд тавигдсан сонгодог бүтээл гэдгээрээ онцлогтой. Ямартаа ч булчинлаг төрхөө гайхуулах болсон авьяаслаг, царайлаг, нуруулаг түүнийг папараци дурандаа онцлон буулгасныг уншигч танаа сонирхуулж байна.
Хошин урлагийн Маск хамтлагт байхаасаа дэгжин, цэмбэгэрээрээ ялгардаг байсан жүжигчин Х.Цасчихэр өдгөө жүжигчин Э.Тодгэрэлтэй нийлж Риакшн нэртэй продакшн байгуулаад буй. Продакшныхаа нэрийн дор хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгосон тэд өөрсдийгөө гар нийлсэн алтан протнёр гэдгээ харуулж яваа. Тэгвэл авьяасаараа үеийн уран бүтээлчдээсээ онцгойрдог Х.Цасчихэрийг бид энэ удаад онцолж папараци дурандаа буулгалаа. Жүжигчин залуугийн хувьд эхнэр хоёр хүүхэдтэй, багаасаа дуулж бүжиглэдэг байсан гэдэг. Энэ авьяасаа үзэгчдэд сонирхуулахаар нээлтээ хийгээд удаагүй “Чи надад хайртай” мюзиклийнхээ онцгой дүрд тоглож буй гэнэ лээ.
“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг АТГ-ынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Түүнийг бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гаргаж, худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үндэслэлээр шалгасан байдаг. Улмаар алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэрэгт холбогдуулсан. Тэгвэл дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэг нь…