“Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын 60 хувийг гүйцэтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн захирлыг үндэслэлгүйгээр баривчилсан хэмээн эхнэр болон өмгөөлөгч нь уржигдар орой зарим цахим мэдээллийн хэрэгслийнхэнд ярилцлага өгсөн билээ. “Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас “Дархан арьс ширний цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил зогссон. Энд тус компанийн захирал Д.Энхбаярын буруу байхгүй хэмээн тэд өгүүлж байсан. Гэвч тэдний ярьсан болон хууль сахиулах байгууллагынхны цагдан хорьсон үндэслэл нь өөр байгаа юм. Тодруулбал, “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн захирал Даваацэрэнгийн Энхбаярыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалт бусаар зарцуулж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж эхэлсэн аж. 2019 онд дээрх төсөлд Хөгжлийн…
Зохиогч: Эрхэм админ
Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу олны нэрлэж заншсанаар Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангийн Цагдан хорих байранд саатуулагдаж байсан хүн энэ сарын 22-ны 19.00 цагийн үед учир битүүлгээр нас баржээ. Дээрх сумд оршин суудаг 36 настай У гэх залуу шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байх үед оргосон юм байна. Тиймээс шүүхээс түүнийг цагдан хорих захирамж гаргаж, дээрх хорих ангид хүргэн саатуулсан аж. Түүнийг хоригдож байх үед хэн нэгэн өрөөнд нь ороогүй, ухаан алдаж таталт өгч байгаа дүрс бичлэг нь хяналтын камерт үлдсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Зүүнхараа дахь ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 413…
Иргэн Наран нь 2021 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд фейсбүүк цахим орчинд иргэн Удвалын зургийг оруулан “иргэн Удвал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “…Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, мөн зүйлийн 17 дахь хэсэгт “…Хүний эрх, нэр төр, алдар хүндийг … хуулиар тогтоон хамгаална” гэж тус тус хуульчилсан бөгөөд иргэн Удвал нь бусдыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд…
Монгол Улсад анх удаа зохиогдож байгаа Уул уурхайн 7 хоногийн хүрээнд “Mongolia Mining-2022” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн Улаанбаатар хотноо “Стэп Арена” ордонд Лхагва гаригт нээгдлээ. 2022 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд компаниуд уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэх технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр төрөл бүрийн семинарууд, тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд өдөр бүр зохион байгуулагдах юм. Энэ жил Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Mongolia Mining-2022”…
Ардын багш хочтой комедиан Н.Амаржин хэдхэн хоногийн өмнө өөрийгөө ганц бие болсоноо зарлан тунхагласан. Тэрбээр “Хүний амьдралд хэт хошуу дүрдэг хүмүүсийн хэл амнаас айгаад би ганц бие болоод жил болж байгаагаа хэнд ч хэлдэггүйшд” гэж байв. Тэгвэл “муу нуухаар сайн илчил” гэдгээ зарласан өдгөө алхам тутамдаа “Single шүү, ганц бие шүү” хэмээн сошиалд мэдэгдэн, өөртөө SALE зарлах болжээ. Н.Амаржингийн хувьд 2016 онд “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгээрээ олонд танигдсан бөгөөд төд удалгүй Г.Танан гэх ялдам төрхтэй царайлаг бүсгүйг эхнэрээ болгосон байдаг. Улмаар дундаасаа хоёр дэрсхэн хүүхэдтэй. Гэвч тэдний харилцаа бага хүүхдээ гурван нас хүрээгүй байхад дууссан бололтой.
Жүжигчин Ганзоригийг бид “Овжин охид” киноны Сампилын дүрээр андахгүй болсон билээ. Тэрбээр өдгөө “Маск” продакшнд харъяалагдан уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд түүнийг бөөгийн сахиус авсан талаар нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугиж байсан. Хамтлагийн уран бүтээлээс илүү хувийн бизнестээ анхаарах болсон тэрбээр эгчтэйгээ хамтарч кофешоп ажлуулж эхэлсэн байна. Жүжигчин залуугийн хувьд хэзээнээс юманд тууштай зан чанартай гэдгээрээ гайхагддаг. Энэ утгаараа бизнесийнхээ эцсийг үзтэлээ тууштай байна гэдгээ ч ойр дотныхондоо илэрхийлээд байгаа гэсэн шүү.
Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Тодруулбал, уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй. Энэ хүрээнд өчигдөр З.Буяннэмэх гэх залууг албадан саатууллаа. Ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахууль зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт түүнийг сэжиглэн цагдан хорьсныг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Тэрбээр тухайн үеийн ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй…
Долгорын Цэнджав. Энэ эрхэм хүнийг Монголын утга зохиолын тэнгэрт үргэлжилсэн үгийн зохиолуудаараа бусдаасаа тод гялалзаж яваа нэг том “од” хэмээн тодотгож болно. Ерээд оны уншигчдын сайн мэдэх “Чонын алтан шагай” романы зохиогч түүний “Монголын мэдээ”, Өнөөдрийн монгол”, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгчээр ажиллаж, сэтгүүл зүйн салбарт байлдан дагуулж явсан он жилүүдийг нь ч дурдахгүй өнгөрч болохгүй. МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхмийн багш, доктор, профессор, МУСГЗ тэрээр үргэлжилсэн үгийн “мастер” гэгдээд зогсохгүй Монголын яруу найргийн ертөнцөд ч мөн адил өөрийн авьяас билгийг мөнхөлсөн нэгэн юм. Түүнийг папараци дурандаа онцолж байна.
Есдүгээр сарын 25-нд зохион байгуулах “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон зах худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах бөгөөд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар…