Зохиогч: Эрхэм админ

Цагдаагийн байгууллагын байгууллагын мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан хүн, тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд тус албанаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шүүхээс зарлуулсан 41 хүн, гэмт хэрэгт сэрдэгдэн шалгалгагдаж байгаа 19 хүн, зөрчил үйлдсэн 2 хүн, сураггүй алга болсон 1 хүн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 1 оргодол, зарлан мэдээлэгдсэн 19 тээврийн хэрэгслийг тус тус шуурхай илрүүлж ажилласан байна. Мөн өмнө бүртгэгдсэн байсан 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоосон. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж…

Read More

“Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өчигдөр үдээс өмнө осолджээ. Зарим эх сурвалж “Уг нисдэг тэрэг ослын буулт хийгээгүй. Осолдсон гэж хэлэхэд ч болно. Улаанбаатараас хөөрөөд Аргалант сумын нутаг дахь бөөгийн хөшөөний орчимд тариан талбайд нисдэг тэрэг осолдсон. Ийм байдалд орсон агаарын хөлгийг дахиж ашиглах боломжгүй болдог учраас осолдсон гэж хэлж байгаа юм” хэмээлээ. Харин твиттер дэх “The Юүхүү” хаягтай хэрэглэгчийн нийтэлсэн эл зургаас үзэхэд ослын буулт биш, осолдож, дахин ашиглах боломжгүй болсон нь тодорхой харагдаж байна. Нийслэлээс Өвөрхангай аймгийн чиглэлд нисэж байсан эл нисдэг тэргэнд дөрвөн хүн зорчиж явсан…

Read More

Цагдаа нарын эрх зөрчигдөж байна.Цалин багатай ч цаг наргүй ажилладаг цагдаа нарыг ганц амардаг өдөр нь цэвэрлэгээнд дайчилсан гэх мэдээлэл байна. Гэр бүлдээ ч цаг зав гаргаж амждаггүй амралтын өдөр нь “Туул голоо цэвэрлэе” аянд албадсан гэнэ шүү. Сайн үйлсийн аянд нэгдсэн нь сайшаалтай ч ганц өдөр цагдаа нарыг амраах сэтгэлтэй баймаар байна эрх мэдэлтнүүдээ!!! Хүлээсэн үүрэгтээ сэтгэл хоёрдолгүй ажилладаг, улс орны сайн сайхан энхийн манаанд үргэлж бэлэн зогсож байдаг цагдаа нартаа талархъя.

Read More

“Тэнгэрийн нүүдэлчид” аялалынхан монгол орноо тойрох аялалд мордоод бараг жилийн замыг туулжээ. Уул усны холыг гэтлэн туулсан замдаа ихийг үзэж, таниж мэдэрсэн М.Нандин, Даваасүрэн нарын хоёр залуу маргааш 9-р сарын 25-ны морин цагт Төв талбай дээр 9 цагаан морьтойгоо орж ирэх юм байна. Монголын 21 аймгийн нутгийг морьтой туулсан эрэмгий залуустаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсье.

Read More

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна. Багануур орчмоор: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна. Тэрэлж орчмоор: Үүл багасна. Хур…

Read More

Автомашингүй өдөр-2022″-ийн үеэр Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүрэгт орших 19 томоохон зах, худалдааны төв болон Зуун айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна хэмээн Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Маргааш/2022.09.25/ буюу Ням гарагт амрах томоохон зах, худалдааны төвүүдийн жагсаалтыг хүргэж байна.

Read More

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн “хэсэгчилсэн” дайчилгаагаар 300,000 иргэн цэрэгт татахаар болсон нь нилээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор ОХУ-аас дүрвэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн талаар хэвлэлүүд шуугиж байна. Тэгвэл ОХУ-аас Монгол улсад 30 хоногийн чөлөөтэй зорчих визээр орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл дайчилгаанд багтахаас зайлсхийсэн Оросын иргэд хил нэвтрэн ирэх нь олширсон гэх таамаг судлаачид дэвшүүлжээ. Сүүлийн өдрүүдэд ОХУ-аас орж ирсэн иргэдийн тоог танилцуулъя: 2020 оны есдүгээр сарын 20-ны өдөр 261 иргэн, 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр 263 иргэн, 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр 830 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Read More

Бүгд Найрамдах САХА улсын /ЯКУТ/ Усть-Алдан аймгийн Засаг дарга Алексей Васильевич ФЕДОТОВ, Засаг даргын орлогч Семён Семёнович БУРНАШЁВ, Боловсролын газрын дарга Гаврил Гаврильевич ТИМОФЕЕВ, Силим ХХК-ын захирал Александр Афанасьевич НЕУСТРОЕВ нарын төлөөлөгчид Орхон аймаг, Эрдэнэт хотод айлчилж байна. Уулзалтанд Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга бөгөөд ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ганболд, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Э.Эрдэнэбат, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга О.Ариунгэрэлт нар оролцлоо. Уулзалтаар хоёр орны бүс нутаг хоорондын хамтын ажиллагаанд түлхэц өгөх, ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхай, соёл спорт, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал…

Read More

Ebarimt сугалааны шинэчлэлийн хэсгээс танилцуулж байна. Сугалааны тохирлын урамшуулал нь үндсэн урамшуулал болон байршлын нэмэгдэл урамшууллаас бүрдэнэ. Бүртгүүлсэн төлбөрийн баримтын тооноос хамаарч сугалааны тохирлын ангиллыг тодорхойлно. 2022 оны 09-р сарын 01-ээс 9-р сарын 30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа уншуулж 10-р сарын сугалаандаа оролцоорой.

Read More

Улс төрийн ертөнцөд бага залуугаасаа чимээ нь сонсогдсоны эцэст өнгөрсөн жил парламентийн гишүүн болсон хүн бол Н.Энхбаярын том хүү Э.Батшугар. Ид танигдаж байхдаа Даариймаа гэх өөрөөсөө даруй 3-4 насаар эгч бүсгүйтэй дэр нэгтгэж явсан тэрбээр нэг л өдөр эхнэрээсээ урваж Янжиндулам гэх энэ эмэгтэйд тал засах болсон гэдэг. Улмаар эхнэр нь европыг зорьж угсаа гарал өндөртэй язгууртантай дахин амьдрал зохиосон. Харин Э.Батшугар дурлалт бүсгүйнхээ араас багагүй хугацаанд санаа тавьсны эцэст өөрийн болгосон гэдэг. Түүний одоогий эхнэр Янжиндуламын хувьд багаасаа тулааны спортоор хичээллэж, БНСУ-д урлагийн мэргэжлээр суралцаж дүүргэсэн “шинэ цагийн баян” эмэгтэй. Тэрбээр хэд хэдэн уран бүтээлд туслах дүр бүтээсэн болоод…

Read More