Зохиогч: Эрхэм админ

Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 61 дүгээр байрны урд талын түшиц хана хуучирч муудан, улмаар хоёр талд нь байрлах угсармал бетонон шат, түүнийг холбосон явган хүний зам цөмөрч, хагаран иргэд зорчих боломжгүй болоод байсан. Тиймээс дээрх түшиц ханыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар засварлах ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхлүүлсэн юм. Одоогийн байдлаар түшиц ханыг бүрэн засварлажээ. Түшиц хана дээгүүрх 100 метрийн урттай явган хүний замыг 3,4 метр өргөн болгон шинэчилж зассанаас гадна түшиц хана дагуу байрладаг 13 гараашийн хаалга дэлгэгдэж онгойдог байсныг сөхөгддөг автомат хаалгаар сольсон байна. Мөн түшиц хананы зүүн талд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аюулгүй зорчих, байрны арын саад…

Read More

Монголын хамгийн анхны хувийн “Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-ний өдөр болно. Энэхүү тоглолт нь Ахмадын баярын тоглолтын хамгийн үзүүштэй тоглолтуудын нэг болох тул эрхэм уншигч та хамгаас хайрт ээж аавдаа энэхүү тоглолтыг заавал үзүүлээрэй. Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн “Поп оркестр” нь Монголын анхны хувийн мэргэжлийн оркестр юм. Уран бүтээлийнхээ нээлтийн хүрээнд “Анир” поп оркестрын анхны уран бүтээл болох “Салхи мэт хурдлахуй” бүтээл нь олны хүртээл болсон билээ.

Read More

Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны хүрээнд 100 бүтээлч ажил хийх аян зарласан. Цех бүр өөрийн онцлогт тохируулан дотоод нөөц бололцоогоо ашиглан шинийг сэдэж, ажилтнууд ухаанаа уралдуулан ажил бүтээж байна. Бид намрын нар ээсэн сайхан өдөр Засвар механикийн заводыг зорьж, төмрийн дархчуул “100 бүтээлч ажил” аяны хүрээнд ямар бүтээл “урлаж” байгааг бүтэн өдөр сурвалжиллаа. Чанарын товчооны Тэргүүлэх мэргэжилтэн Б.Баянжаргал ажилчдынхаа санаачлан хэрэгжүүлж буй ажлын хэрэгцээ шаардлага, онцлог шийдэл, ирээдүйн үр өгөөжийг тодорхой тунгалаг ярьж, үйлдвэрлэлийн цех, хэсгээр биднийг хөтчилж явсан юм. Эднийх эдийн засгийн үр ашиг…

Read More

“Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. 2021 оны байдлаар 2.5 сая иргэнд давхардсан 72 төрлийн халамж үйлчилгээг үзүүлжээ. Үүнд нийт 1,8 их наяд төгрөг зарцуулсан байна. Энэ нь улсын нийт төсвийн 16 хувийг эзэлж байна. Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар: ” Удахгүй намрын чуулганаар төсөв хэлэлцэж, хуулиа батална. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харна. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно” гэлээ.

Read More

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E буюу Г.Төгөлдөр цусны цочмог хорт хавдар тусан, эмчлүүлж байгаа билээ. Монголд эмчлэх боломжгүй тул аль болох ойрын хугацаанд гадаад явж, яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болсон тул гадаадад эмчлүүлж байсан юм. Тэгвэл тэрбээр өвчнөө даалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Талийгаач Lil Thug E “Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй”, “Хайртай гэж хэлээч”, “Хүлээ” зэрэг олон, олон хит дуугаараа олны хүндлэлийг хүлээсэн нэгэн байсан юм. Ум мани бадмэ хум

Read More

Ахмад буурлуудаа хүндэтгэн залж, дуу хуурын ая эгшгэнд цэнгүүлдэг “Ахмадын баяр 2022” тоглолт аравдугаар сарын 1, 2, 3-нд UB PALACE-ын концертын их танхимд болно. Тоглолтын тасалбар худалдан авсан хүн бүрт 25 жилийн түүхтэй “UniMed International” эмнэлгийн хамт олноос үзлэг, оношилгооны багц бэлэглэж байна. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй ”АХМАДЫН БАЯР 2022” хүндэтгэлийн тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, Д.Энхзул, С.Эрдэнэцэг, Ж.Уранчимэг, С.Баасандорж, МУСТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Амархүү, С.Сэрчмаа, Н.Дашдэмбэрэл, Л.Нарантуяа, Я.Гэрэлчулуун, Э.Чулуунчимэг, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий, Д.Найдандорж, Э.Чинбаяр, залуу дуучин Г.Даваадалай, Б.Уранзаяа нар оролцож, сэтгэлд хоногшсон хит уран бүтээлээ үзэгч түмэндээ өргөн барина. https://youtu.be/NXo1azb4bOw Тоглолт 2022 оны 10-р сарын 1, 2, 3-ны өдрүүдэд 19:00…

Read More

“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өргөн дэлгэр боллоо. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд иргэд Сүхбаатарын талбай болон хотын төв гудамжуудад олноороо цуглан, залуус, хүүхэд багачууд дугуй болон дугуйт хэрэгслээр зорчсон. Гэр бүлээрээ явган алхаж, багачуудаа салхилуулахын сацуу дүүргүүдээс зохион байгуулж буй спорт өдөрлөгт оролцов.

Read More

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газар хамрагдсан байна. Нийт хамрагдсан газрын 152 буюу 17 хувь нь түргэн үйлчилгээний цэг бөгөөд эдгээрийн 147 буюу 97 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад 1442 зөрчлийг илрүүлэн 1004 буюу 69.6 хувийг арилгуулж, улсын байцаагчийн 256 заалттай 58 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгч, 28 акт, 23 дүгнэлт, 29 албан даалгавар, 86 зөвлөмж үйлдэж, 65 газрын үйл ажиллагааг зогсоож, 34 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна. Нийт шалгагдсан газруудын:…

Read More

Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр боллоо. Тус тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдсөн юм. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дууллаа эгшиглүүлэв хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Read More

Манай улсад ам.долларын ханшийн өөрчлөлтөөс үүдэн бараа бүтээгдхүүний үнийн өсөлт асар хурдацтайгаар өсч буй. Үүнтэй холбоотойгоор гадаадаас бараа нийлүүлэгч компаниуд шууд үнээ нэмэхээс татгалзан, гаднах сав баглаа боодлыг сольсон болоод тухайн бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмж эхэлсэн байна. Нэг талаас энэ нь “башир” арга мэт харагдавч, нөгөө талдаа нэр нүүрээ бодсон монголчуудын нэрэлхүү занг илтгэсэн мэт. Тухайлбал,McVitie’s Digestive хэмээх энэхүү жигнэмэг нь улаан өнгийн хайрцагтай байхдаа 4500 орчим төгрөгөөр зарагдаж байсан. Харин гаднах хайрцгаа солиод үнээ нэг нугалж, 9500 төгрөгөөр зах зээлд худалдаалж эхэлсэн байна. Иймэрхүү тансаг хэрэглээний амттан ч яахав, өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн дээр иймэрхүү зарчмаар үнээ…

Read More