Зохиогч: Эрхэм админ

Монголын кино урлагт шинэ салхи сэвэлзүүлж, өөрсдийн өнгө aтөрх, гоо сайхан, авьяас билгээ “солонго”-руулан гарч ирсэн жүжигчин бол Фантастик продакшний 37-р точка цувралд тоглосон залуу жүжигчин бүсгүйчүүд. Үзвэл үе тэнгийн, харвал харц булаам эдгээр залуу эмэгтэй жүжигчид хоорондоо халуун дотно харилцаатай сайн найзууд гэсэн шүү. Жүжигчин Ц.Номингийн хувьд дээрх цувралын Солонгын дүрийг бүтээсэн. Үүнийхээ дараагаар олон реклам сурталчилгаа, киноны саналыг авч амбицаа өсгөж яваа. Сувдаагийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин У.Уянга АНУ-д хэсэг амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй. Тэрбээр өдгөө нэгэн залуусын сэдэвтэй цувралд тоглож байгаа гэх. Тэгвэл “Өнчин улаан”-ы Тогосоогийн дүрийг бүтээсэн Д.Хулан өдгөө УДЭТ гэх “их айл”-ын гишүүн…

Read More

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар (НХААГ)-ын мэргэжилтнүүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сард бусдаас хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн билээ. Уг хэрэгт холбогдсон хүмүүс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр НПГ-т хүсэлт гаргасныг тус газрын хяналтын прокурор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. НХААГ-ын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн Зам, замын байгууламж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан А.Ариунсанаа нийслэлийн Замын хөгжлийн газраас энэ оны хоёрдугаар сарын 25-нд зарласан НЗХГ/22-А132-3 дугаартай, Хан-Уул дүүргийн нутаг, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талаас Б.Шаравын гудамж хүртэлх авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр томилогдон ажилласан байна. Ингэж ажиллахдаа “Мега титан” гэх компанийг шалгаруулахаар…

Read More

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг “улны айлууд” гэж тодорхойлсон нь олон хүний дургүйцлийг хүргээд байгаа. Олны танил хүмүүс ч өөрсдийн цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсээр байна. Тэгвэл “Оддын үсчин” гэх тодотголыг олон жилийн өмнөөс эзэгнэж буй “Одонгоо” салоны захирал, Үйлчилгээний гавьяат ажилтан, хатагтай Д.Одонгоо өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Мастер үсчин Д.Одонгоогоор үс засалт, дүр төрхөө тодорхойлуулж үзээгүй урлаг, соёл, улс төр, спортын алдартныг олоод ир гэвэл өдрийн цагаар тэнгэрээс од хайхтай адил гэж ярьдаг нь үнэнээс хол зөрөхгүй биз ээ. 30 жил үсчин, гоо сайхны салбарт бизнес эрхэлж байгаа “Оддын үсчин” бүсгүй маань өөрийн цахим хуудаснаа…

Read More

БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чэжү, Яньян нисэх онгоцны буудлаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гарсан. Шууд нислэгээр Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин Вьетнам, Филиппин, Индонез, Монголд тав ба түүнээс дээш жуулчин 15 хоног Сөүл хот хүртэл визгүй зорчиж болно. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл үйлчлэхээр болсон нь олон нийтийн сонирхлыг татаж байна. Ийнхүү Солонгос руу визгүй зорчих шийдвэр гарсантай холбоотойгоор монголчууд тус улсыг зорих болоод байна. Тэгвэл ямар шалгуураар хэрхэн хамрагдаж болохыг манай сонин сурвалжиллаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Яньян олон улсын нисэх буудлаар визгүй нэвтрүүлэх, аялал зохион байгуулах…

Read More

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, хоёр талцчихаад байгаа АН-ынхны гаргасан хүсэлтүүдийг хэлэлцлээ. Тодруулбал, тус шүүхийн цахим бүртгэлийн санд С.Эрдэнийн нэрийг сэргээлгэхийг хүссэн Д.Эрдэнэсувдын өргөдлүүд, АН-ын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Ө.Шижирийг тус намын хуулийн этгээдийн улсын бүртгэлд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхийг хүссэн И.Мөнхжаргал нарын өргөдлүүдийг хянан хэлэлцсэн юм. С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хэрэг эрхлэх газрын дарга гэх албан тушаалтай Д.Эрдэнэсувд “АН-ын Үндэсний бодлогын хорооны энэ оны зургадугаар сарын 30-ны ээлжит бус хурлаар тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.Эрдэнэ мөн болохыг баталгаажуулан, намын 14 дүгээр их хуралд уламжлан хэлэлцүүлэхээр…

Read More

Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам, БХЯ-ны харьяанд байдаг, ҮБХИС-ийн дэргэдэх “Тэмүүжин өрлөг” ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нарыг сурагчдын эцэг эхчүүдээс мөнгөн хандив авсан үндэслэлээр өчигдрөөс албадан саатуулж шалгаж эхэллээ. Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн даваа гаргаас эхлэн нийслэл дэх ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн захирлыг шалгаж эхэлсэн бөгөөд хууль, дүрэм, журам зөрчсөн нь баримтаар нотлогдож буй дээрх хоёр хүнийг саатуулсан байна. Баянзүрх дүүрэг дэх 84 дүгээр сургуулийн захирал С.Лхагвадулам 2022-2023 оны хичээлийн жилд нэмэлт элсэлт хэмээн тойргийн бус хүүхдүүдийг хандивын анги гэх нэрийн дор сургуульдаа оруулж эцэг, эхчүүдээс нь мөнгө авсан нь тодорхой болсон…

Read More

МАН-ын харьяалалтай “хурган” дарга нарын нэг бол ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун. Тэрбээр сошиалд тун идэвхитэй бөгөөд өөрийн үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг гэдгээрээ бусад дарга нараасаа ялгаатай. Өнгөрсөн 6 сарын хугацаанд өөрийн жингээсээ 24 кг-ыг хассан тэрбээр “Ганган хөвсгөр” гэх бүсгүйчүүдийн группт нэгдэж, өөрийн жингээ хассан туршлагаа хуваалцжээ. Ингэхдээ тэрбээр “Хөдөлгөөн сайн хий, өлсөхгүй, цадахгүй, ойр ойрхон хоолло, гүйцээ” гэжээ.

Read More

ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан шуурхай мэдээлэл хийлээ. Тэрээр “Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ хэлсэн үг иргэдийг бухимдууллаа.Түүний хэлсэн үг Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн. Иймээс Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд Д.Сарангэрэлийг огцрууллаа. Д.Сарангэрэл мөн өөрөө хүсэлтээрээ огцрох хүсэлт гаргасан. ” гэв. Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ХНХ-ын сайдыг орлоно…

Read More

Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор оюуны өмчийн соёлыг бүтээх, төлөвшүүлэх, хамгаалах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан бодлого хэрэгжүүлэн ажилладаг. Одоогоор Эрдэнэт үйлдвэрт шинэ бүтээлийн патент гурав, ашигтай загвар нэг, үндсэн барааны тэмдгийн гэрчилгээ дөрөв, туслах барааны тэмдгийн гэрчилгээ долоо гээд нийт 15 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдээд байна. Харин оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдэхээс өмнө үйлдвэрт явагдаж буй шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн сайжруулсан загвар хэмээн нэрлэж хөгжүүлдэг. Үйлдвэрлэлийн сайжруулсан загвар бүтээл нь амжилттай хэрэгжиж, ашигтай загварын гэрчилгээ авсан тохиолдолд зохион бүтээгч инженерүүд үйлдвэрийн газрын дундаж цалинг гурав дахин өсгөсөнтэй тэнцэх хэмжээний…

Read More

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр өчигдөр /2022.09.26/ ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг “улны айлууд” гэсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ноос Д.Сарангэрэл сайдад огцрох шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл түүний арыг дааж, далдын ертөнцтэй холбон, хувь тавиланг нь засдаг үзмэрч Нямааг бид өмнө нь танилцуулсан билээ. Улс төр, урлаг, спортын олны танил эрхмүүдтэй нууцаар уулздаг, арга, шид домоороо алдаршсан тэрээр эд баялаг, алдар нэр дууддаг лус, савдгуудыг аргадаж, тэднийгээ үйлэндээ ашигладаг. Тэрбээр сүүлийн хэдэн жил Д.Сарангэрэлийн засал номыг хийж байгаа гэдэг. Тиймдээ ч Д.Сарангэрэл сайдтайн сүүлийн 5 жил УИХ-ын гишүүнээс гадна, Эрүүл мэндийн…

Read More