Зохиогч: Эрхэм админ

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ. Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэртэй хамтран уг хэргийг өдүүлсэн байна. Хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байж. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь…

Read More

Өчигдөр Алтантуяа Бямбасүрэн гэсэн фэйсбүүк хаягтай иргэн монгол улсыг хилийн чанадад сурталчилж байгаа монгол гэрийн талаарх бичлэгийг хийж олон нийтийн сүлжээгээр тараасан нь олон нийтийн сүлжээд чамгүй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тэгвэл ту бичлэгтэй холбоотойгоор “Хөх Монгол” язгуур урлагийн хамтлаг албан ёсны мэдэгдлийг гаргасан байна.Мэдэгдэлд бичлэгт гарсан тухай нь гэр нь “Фестивал Дэ Ориенте” гэх хувийн компанийн өмч болохыг тодотгосон байна. Мөн “Фестивал Дэ Ориенте” компанийн зүгээс орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байсаар байхад хэрхэн яаж орсон болон тухайн гэрт байсан эд зүйлсийг бүртгэж эвдрэл гэмтэл байгаа эсэхийг шалгаж тогтоосны дараа буруутай этгээдээс учирсан хохирлыг нэхэмжлэх талаар албан ёсоор мэдэгдсэнийг “Хөх Монгол” язгуур…

Read More

Ханиад томуу ихэссэнтэй холбоотойгоор хүн бүр өөрсдийгөө болон үр хүүхдээ эрүүл саруул байлгах эмчилгээ домнолог, сувилалыг хийлгэх болсон. Тэгвэл энэ цаг үед озоны хийн хольцтой дусал нэгэн хувийн эмнэлэг хийж эхэлжээ. Энэ талаар учир мэдэх хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаж өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний хийж буй энэхүү дусал эмчилгээг АНУ-ын Эм Хүнсний Агентлагаас хорьсон байдаг. Тухайлбал, Озоны хийг ямар ч төлөв байдлаар эмчилгээ, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болохгүй бөгөөд энэ эмчилгээ нь уушги, амьсгалын.зам, бусад салстыг цочроож, гэмтээж хавагнуулах үр дагавартай гэж эрүүл мэндийн ШУ-ны сэтгүүлд гарч байжээ. Гэтэл манайд энэ асуудалд анхаарлаа хандуулж буй Мэргэжлийн Хяналтын Газар Нийслэлийн…

Read More

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)–аас эрүүгийн 745 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг АТГ-аас мэдээллээ. Тухайлбал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн…

Read More

Ам.долларын олдоц багассаныг “Найман шарга” захын ченжүүд онцолж байна. Цахим сүлжээнд байршуулсан нэгэн жиргээнээс олж үзвэл, дээрх шалтгаанаас үүдэн зарим валют арилжааны газрууд ханшаа байрлуулаагүй байгаа гэнэ. Харин зарим хувь ченж цахим хуудастаа “Орос иргэд их хэмжээ ам.доллар солиулж байгаагаас “ногоон”-ы олдоц буурсан” гэж байна. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор төгрөг, юань, рубль зэрэг валютаа ам.доллароор солиулах хүсэлтэй иргэд олширсон аж. “Фэйсбүүк” сүлжээний гадаад валют авах, зарах болон мөнгөн тэмдэгтүүдийн ханшийн талаар мэдээлэл оруулдаг группт ам.доллар сураглах хүн олон байх. Иргэд өөрийн албан ёсны болон хуурамч хаягаас 1-20 мянган ам.доллар худалдаалах ченж, хувь байгааг сураглаж байна. Ингэхдээ арилжааны банкууд…

Read More

Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Жэймс Хоулдэр тэргүүтэй уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниудын төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, шинэ техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Аж үйлдвэрийн хувьсгалыг эхлүүлсэн Британичууд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа дэлхийн зэсийн томоохон үйлдвэр болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Тэд өнөөдөр Ил уурхай, Баяжуулах үйлдвэр зэрэг үндсэн үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаатай танилцаж, Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, технологиудыг танилцуулж, үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнуудтай санал солилцлоо.…

Read More

Монголын утга зохиолд хатдын ур ухаан, үзэсгэлэн гоог анх моданд оруулж ирсэн зохиолч бол Шүүдэрцэцэг. Өдгөө 50 насны босго алхсан тэрбээр үеийнхнээсээ залуухан харагддаг. Гурван охиноо өөрийн “хатан ухаан”-аараа сургадаг тэрбээр манай папараци дуранд өртлөө. Эдлэл хэрэглэл, өмсгөл зүүсгэлээрээ хэзээд бусдаас онцгойрч чаддаг түүнийг сайн зохиолчоос гадна сайн хань бүсгүй гэж ойр хавийнхан нь үнэлдэг юм билээ.

Read More

“Монголын телевизүүдийн холбоо”-ны Гүйцэтгэх захирал албан тушаалтай байхдаа Н.Түвшинбаяр, талийгаач Э.Энхбат нарын хэрэгт холбогдож, гэрчээр татагдаж байсан Т.Ганзулыг папараци дурандаа буулгалаа. Н.Түвшинбаяр найзыгаа зэрлэгээр зодож байхад нь цагдаа сэргийлэх, түргэн тусламж дуудаагүй тэрбээр хамт ууж идэж шоудсныг учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч тэрбээр хариуцлага хүлээх нь бүү хэл, Засгийн Газрын Хэвлэл, Мэдээлэл, Олон нийттэй Харилцах Газрын даргаар томилогдсон. Хүн амины хэрэгт нэр нь холбогдчихоод байхад дээшээ албан тушаал дэвшээд явсныг бодоход аргагүй “том артай” нэгэн бололтой.

Read More

Монголд хошин урлагийн театрыг анх байгуулалцаж, урлагт бие сэтгэлээ зориулж явсан эрхэм хүн бол МУГЖ Л.Чаминчулуун билээ. Өдгөө 1980 онд хойно сургуульд төгсөж ирсэн тэрбээр Б.Батзаяа, Туяа, Батсүх, Сосорбарам нартай хамтран 1990-ээд онд монголд хошин урлагийг үүсгэн байгуулалцаж байв. Түүний энэ удаагийн папараци дурандаа онцолж байна. Залуу насандаа цовоо сэргэлэн, зальтай бүсгүйн дүрд тоглодог байсан тэрбээр эсрэг дүрийн мастер гэхэд болно. Тэрбээр мэргэжлийнхээ талаар ярихдаа “Миний багын мөрөөдөл жүжигчин болох байсан юм. Дуулж, бүжиглэж, шүлэг уншдаг, урлагт элэгтэй хүүхэд байв. Аав минь Соёлын яамны хариуцлагатай ажилтан байлаа. Тэгээд намайг Хөгжим бүжгийн сургуулийн шанзны ангид оруулчихгүй юу. Гэхдээ хүний хүсэл гэдэг…

Read More