“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газар санаачилснаар хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах /преслэх/ зориулалтай төхөөрөмжийг 2022 оны 9 дүгээр сараас “Цанхи” хотхонд ашиглаж эхэллээ. Цаас, хуванцар, даавуу зэрэг зөөлөн эд зүйл шахаж преслэх зориулалттай уг төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж байна. Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь байгальд устдаггүй, 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон аж. Ийн компаниас хог хаягдлыг преслэх болж буй нь хаягдлыг байгаль орчиндоо хаягдалгүй түүвэрлэж, ангилан ялгахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болж байгаа ач…
Зохиогч: Эрхэм админ
Монголын урлагийн ертөнцөөс төрөн гарсан нэгэн цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ. Наран ургах зүгийн нутгаас гаралтай тэрбээр удам угсаа, ур авьяасаараа монгол түмэндээ гайхагддаг нэгэн. Гэвч түүнд сайн хань заяасангүй. Дуучин Т.Баясгалангийн аав гэгддэг МУГЖ Түвшинбаяртай сүүлийн 30 гаруй жилийн амьдралаа хамт өнгөрүүлсэн ч нэг л өдөр өөрийн шавьдаа “алдана” гэж бодож яваагүй биз ээ. Зөвхөн нөхрөө алдаад зогсоогүй насаараа хөдөлмөрлөсөн их хөрөнгө, удам дамжиж ирсэн угсаатны эд билгээ алдсан талаар тэрбээр нулимс дуслуулан ярьж байсан цаг саяхан. Өдгөө олон дууч шавь нараа өөрийн ухаанаараа “услан” яваа тэрбээр шүлэг зохиолыг бага залуугаасаа оролддог байснаа ч нуудаггүй.…
“Ид шидийн орон” төслийн санаачлагч, “Лантуун дохио” ТББ-ын үүсгэн байгуулагч, сошиал нөлөөлөгч Ч.Ганжавхлан өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Номын баярт “Эмо үүрд” стилээрээ гангарахаа мартсангүй. Энэ хувцаслалт түүний нэрийн хуудас болж буй гэдгийг баталж манай папараци дуран онцлон дурандлаа. Өөрийн “Чөтгөрийн бясалгал” номоо худалдаалах үеэр бусад зохиолчдоос өөрийн өнгө төрх, гадаад үзэмжээрээ ялгарч байжээ. “Эмо үүрд” хэмээх логотой өнгөлөг хүрэм, хүрэмтэйгээ хослуулсан оймс нь олны анхаарлыг ихээхэн татаж, өөрийнхөө асарт олон хүнийг цуглуулсан гэнэ шүү. Түүний бичсэн “Чөтгөрийн бясалгал” ном нь номын өдөрлөгийн хамгийн борлуулалттай номуудын нэг байсан аж. Номынхоо тухай тэрээр “Гялгарт шунаж хийсвэрт тэмүүлэх уралдааны замаас гараад алхвал модтой…
Энэ цагийн уран зохиолын өнгийг өөрийнхөөрөө тодорхойлж яваа бүсгүйчүүдийн нэг бол бол сэтгүүлч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа. Өврийн хангайн өөрийн бичсэн зохиолдоо тамгалж явдаг тэрбээр “Номын баяр”-ын хойморт мишээл тодруулан суусныг манай папараци дуран онцлон буулгажээ. Өдгөө 50 насны босго “хөндөж” яваа тэрбээр хэдхэн хоногийн өмнө гавьяатын найраа сүр дуулиантай хийсэн. Энэ удаагийн номын баярт тэрбээр “Сансрын салхи” яруу найргийн ном, “Сарны урсгал” богино өгүүллэгийн ном, “Сорхугтани”, “Самар хатан”, “Сайн хаан Бат”, “Сэтгэл залгигч хот”, “Тогосын цөс” зэрэг романуудаа уншигчдад өргөн барьжээ.
Дорнын өнгө аятай бүтээлүүдээрээ энэ цагийн найрагчдаас ялгардаг уран бүтээлч бол Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж. “Номын баяр”-ын хоймрийг эзэгнэсэн түүнийг папараци дурандаа буулгалаа. Цогтой бөгөөд гүн бодлогоширол, ахуйн анир гүмийг мэдэрсэн гэмээр тэр ерээд оны яруу найргийн бүгээн анир. “Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог дэлгэнэ” гэж шүлэг шиг мөрөөр номоо нэрлэж, сар шиг шүлгүүдээ тэрлэн Монголын яруу найргийн торхонд үлдээсэн дорнын их найрагч. Ерөөс тэр байгаль болоод юмсын оршин тогтнолыг торгон мэдэрч, түүнийгээ тархи болон зүрхээрээ гүн гүнзгий боловсруулж, онож буулгадаг нэгэн. Арван жилийн сурагчид түүний “Монголын их амар амгалан” шүлгийг цээжилдэг байсан. “Мордож буй улаан дээлтэй өвгөн, Монголын…
Спортын арбитрын шүүх Дэлхийн аварга П.Орхоны давж заалдах гомдлыг хэлэлцэж, түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16-нд сэргээжээ. Чөлөөт бөхийн 2018 оны Азийн наадмын үеэр Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоноос допинг илэрч, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (ДБНХ)-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан. “Алдар” спорт хорооноос мэдээлснээр, П.Орхоны шийтгэлийн хугацаа дуусч, барилдах эрх сэргэж буй талаар мэдэгдлээ. Тэрбээр тэмцээнд есдүгээр сарын 17-ноос оролцож эхэлжээ.
Одоогоос 20-иод жилийн өмнө FM радио ид хүчээ авч, сонсогч олныг байлдан дагуулдаг байв. Яг тухайн цаг үед А.Үйлстөгөлдөр гэх залуу охидын краш, жинхэнэ од байсан гэхэд хилсдэхгүй. Харин өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж тэрбээр ажиллаж байна. Энд тэндэхийн арга хэмжээнд эхнэрээсээ илүү охиноороо гоёж ирэх болсон түүнийг папараци дурандаа буулгалаа. Тэрбээр У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үеэс нь зөвлөхийг нь хийж, хамтарч ажилласан. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байх үед нь Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ. Тэрбээр МАН-ын залуу боловсон хүчний нэг юм.
Жүжигчин, хөтлөгч, багш, дарга гээд олон гуншинтай Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баатарын Отгонбат амьдралынхаа 24 жилийг Эрдмийн театрын тайзнаа, их урлагийн төлөө зориулсан нэгэн. Тэрбээр энэ оны эхэнд Олон улсын хүүхдийн Найрамдалцогцолборын ерөнхий захирлаар томилогдсоноор театраа орхисон ч харь элгийнх болчихож чадахгүй шинэ уран бүтээлийнх нь талаар сураг тавьж, бас ч зүгээргүй хушуу нэмж суудаг гэсэн. Б.Отгонбат СУИС-ийг 1995 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлагад төгсөөд телевизид ажиллаж байгаад УДЭТ-т хоёр жилийн дараа буюу 1997 оны аравдугаар сарын 3-нд энд удахгүй дээ гэсэн хатуу бодолтой ирж Энэ тухайгаа 1993 онд намайг гуравдугаар курст ордог жил СУИС төлбөртэй болсон…
Хөтлөгч Т.Оргил “Extacy” хамтлагийн гишүүн байсан Сэржмядагтай хамтран амьдарч байсан цаг саяхан. Тэгвэл тэрбээр эксийнхээ талаар ярихдаа “Би экс найз бүсгүйчүүдтэйгээ найзуудаараа үлдэхийг хүсдэггүй. Тэр хүн ч амьдралаа бодох хэрэгтэй, би ч өөр бүсгүйтэй уулзмаар байна. Болохгүй харилцааг болгох гэж зүтгээд байх хэцүү. Үр хүүхэдтэй болоогүй байгаа дээрээ хэн хэндээ сайн сайхныг хүсээд салах нь дээр. Хүүхэдтэй боллоо гэхэд хүүхдээ харж инээгээд эхнэрээ харж уурлаад баймааргүй байна шдээ” гэв.
Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Энүүгээрээ өөрийн нэр төр, үнэ цэнээ бататгасан тэрбээр өдгөө гэр бүлийн хамт Их Британи улсад аялж бас ажиллаж яваа. Ажиллаж гэдэг нь тэрбээр тус улсын томоохон театрт “Тамгагүй төр” жүжгээ англи хэл дээр гаргахаар зэхэж буй гэнэ лээ. Өөрийн бяцхан хүүгээс гадна, анхны эхнэр Ч.Ундралаас төрсөн Хабул хүүгээ дагуулан алс холын Англи улсад очсон найруулагч маань Их Британийн хамгийн алдартай музей гэгддэг Виктория ба Альберт музейг үзсэн тухайгаа цахим хуудаснаа онцолжээ. Энэ музей нь 1852 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн баян…