Өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийг нэг дор тольдож, хүмүүний үйлийн үр, цаашдын зам мөр, хувь тавиланг засдаг онцгой авьяастнуудын нэг бол үзмэрч Нямаа. Төрийн өндөрлөгүүдээс эхлээд түмэн олон түүнд үзүүлж харуулж, зам мөрөө даатгахын тулд багагүй оочер дараалал үүсгэдэг юм билээ. Зөвхөн мэргэ төлөг, үзмэрээр өөрийн амь зуулгаа залгуулдаг гэж түүнийг ойлгож болохгүй. Өөрийн гэсэн мод үржүүлгийн эдлэнтэй түүнд элбэг дэлбэг амьдрах тавилан харамгүй заяасан. Тэрээр “Хар ус хүнд өгдөггүйн учир” ын талаар цахим хуудаснаа бичжээ. “Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт…
Зохиогч: Эрхэм админ
Үндэсний бичиг соёл, номын баяр өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор 32 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх өдрийг албан ёсоор хуульчилсан бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө нэгэн нөхөр баарны гадна сэлэм эргүүлж, ойр хавийнхнаа айлгаж ичээж байсныг уншигч та мартаагүй бизээ. Тэгвэл энэ удаад бид “сэлэмчин Бямбаа” гэх энэ эрхмийг онцлон папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууны төрсөн дүү гэдгээрээ алдартай. Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” баарны үүдэнд танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодид халдахыг завдсан нь С.Бямбацогтыг олонд таниулсан. С.Бямбацогт гэх энэ залуу ах С.Мөнхчулуунаасаа авсан гэх “Vip security” хамгаалалтын албыг эзэмшиж МҮЭСТО, СТӨ гэх мэт үзвэр үйлчилгээний газрууд, нэр нөлөө бүхий баар цэнгээний газруудын хамгаалалтыг хариуцаж ажилладаг аж. Улмаар олон жил баарны хамгаалалт хариуцсан туршлага дээрээ үндэслэж…
Аз сорьсон, эр зориг, авхаалж самбаа шаардсан авто спортоор тууштай хичээллэж, тив, дэлхийн олон тэмцээнд уралдаанд улсынхаа далбааг мандуулж ирсэн авто спортын ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Болдбаатарыг папараци дурандаа онцоллоо. Тэрбээр, Монголын авто спортын анхны гавьяат тамирчин юм. “Авто спортыг л Монголд сайхан хөгжүүлмээр байна. Үүний төлөө би бүх амьдралаа зориулна” хэмээн ярих Гавьяат тамирчин Д.Болдбаатар эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Эрээн хотыг хэвийн нөхцөлд шилжсэн шийдвэрийг гаргасныг Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээ. Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй байсан бүсүүдийн зэрэглэлийг бууруулж бага эрсдэлтэй бүс болгон зарласан байна.
Номд дуртай хүн бүрийн хүсэн хүлээж буй 32 дахь удаагийн номын баяр “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслолыг 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагт Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай, 21 аймгийн төв талбайд улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлнэ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн хүрээнд бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Үндэсний номын баярыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар орон даяар зохион байгуулж байна. 2022 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болох үндэсний номын…
Монголдоо анхдагч лед гэрлээр бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Гэрэл брэнд” нь үүсгэн байгуулагдаад 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгч өөрийн фото зураг болон хүссэн хэлбэр, дүрс, зураг загвар , үг текстээ хүссэнээрээ захиалж хийлгэдгээрээ “Гэрэл брэнд” бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдээс онцлог давуу талтай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ илүү анхаарч ажилласны үр дүнд одоогоор тэд 10 гаруй нэр төрлийн гэрлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хүссэн загвараар үйлдвэрлэж байна. Үүнд хамгийн их эрэлттэй байдаг бүтээгдэхүүн бол ширээний гэрэл, ширээний гэрэлт цаг. Мөн албан байгууллагуудын хувьд сүүлийн үед гэрэлт цом өргөмжлөлийг сонгож хийлгэх нь түгээмэл болсон. Хурим найр, байр байшингийн мялаалганд…
Урлагт шинэ өнгө төрх, авьяас чадвараараа бусдаасаа ялгаран гарч ирж буй Реакшн продакшны залуус өчигдөр буюу есдүгээр сарын 15-ны өдөр “ЧИ НАДАД ХАЙРТАЙ” жүжгээ МҮЭСТO-нд нээлээ. Нээлтийн үеэр ирсэн үзэгчид сэтгэл хангалуун байсан бөгөөд жүжгийн найруулага, бүжиг дэглэлт, жүжигчдийн ур чадварыг биширсээр гарсан талаараа сэтгэгдлээ цахим орчинд хуваалцжээ. Реакшн продакшны үүсгэн байгуулагч болох СТА Э.Тодгэрэл, СТА Х.Цасчихэр нар энэ удаа нийгмийг соён гэгээрүүлэх, амьдралын сайн сайхан бүхнийг тодотгох, хайр дурлал, амьдралын мөн чанарыг таниулах зорилгоор Оросын нэрт зохиолч Красногоров В.С-ын “Дуулалт баатрын шунал тачаал” сонгодог мюзикл инээдмийн жүжгийг албан ёсны эрхтэйгээр найруулан дэглэжээ. Уг жүжигт Реакшн продакшны залуус болох СТА…
Улаанбаатар-Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудал чиглэлийн 32,2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг 2022 оны есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлахаар болжээ. Тиймээс жолооч та бүхэн бидний ажлыг хүндэтгэн, замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчихыг хүсье гэж Зам тээвэр хөгжлийн төвөөс анхаарууллаа.
Бүсгүйчүүд хүүхэдтэй болсны дараа карьеар албан тушаалаа бүр мөсөн орхисон мэтээр төсөөлж, хэтэрхий ихээр шаналдаг. Бодит амьддрал дээр байдал ямар байдаг бол…Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бүсгүй та дараах кейсүүдийг уншаарай. “Хүүхэдтэй болсноос ажилдаа улам дурлах болсон” -Цолмон 29 настай- Анхы хүүхдээ гаргаад дөрвөн сарын дараа хөхнөөс гаргаад шууд хөдөө явуулсан. Хэтэрхий хатуу мэт санагдаж байгаа ч карьераа хөөхийн тулд үүнээс өөр арга байгаагүй. Хамгийн удаан хугацаанд суусан нэг жил. Гэртээ удаан хугацаанд хүүхдээ харахаар найз нөхдийн хүрээлэл байхгүй болдог юм билээ. Харин авууштай тал нь гэвэл цаашид юу хийх ёстой вэ гэдгээ ойлгосон, бас олсон. Хэрвээ ажлын мал шиг амьдарч…