Зохиогч: Эрхэм админ

Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн тэрбээр бусдад ерөөлт зөвлөгөө өгчээ. Тэрбээр “Өргөн орчлонгийн нэгээхэн зайнд өөртөө байгаагаа хуваалцаж яваа нь ТАВИЛАН юм.Өөртөө байхгүйгээ өгөх нь ТУС юм.Та бүхэн минь Эрүүл энхээр гэрэлтэж.Эдийн тэнгэр нь саваа дүүргэсэн. Насны буян нь гэрээ дүүргэсэн.Олзны үүд нь нээгдэж,гарзны үүд нь хаагдаж,олз омог ихтэй,аз жаргалаар бялхаж.Ажил үйлсээр манлайлж явахын ерөөл өргөе” гэжээ.

Read More

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болж хөгжиж байгаа уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Монгол Улсад анх удаа эрдэс баялгийн салбарынхан долоо хоногийн турш чуулж, Ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхийн тулд уул уурхайн салбарыг идэвхжүүлж, гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, Монгол Улсын Засгийн газрын бодлогод хүч нэмэх, хөшүүрэг болох боломжуудыг эрэлхийлэхээр цуглаад байгаа нь энэ юм. Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү арга…

Read More

Хоймор сайхан нутгаар овоглосон хоёр дуучин залуу хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа орсныг уншигч танд дуулгахад таатай байна. Тодруулбал, 80,90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан “Номин талст” хамтлагийн Дээгий буюу Алтангадас одонт, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн, СТА О.Баянмөнх нар “Найрсан дуулъя” хүндэтгэлийн тоглолтоороо энэ сарын 27-нд эрхэм үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ уулзахад бэлэн болжээ. Уянгалаг намуухан атлаа этгээд донжлог хоолой, урлагийн төлөөх халуун сэтгэл нь цаг ямагт гайхалтай тансаг бүтээлээр илрэн гарч байдаг өвөрмөц ертөнцтэй дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Түүний амилуулсан “Тэнгэрийн бүсгүй”, “Хайрын дээд хань минь”, “Наянбулаг” зэрэг уран бүтээлүүд нь хэдийнэ монголчуудын сонсох дуртай уран бүтээл болжээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаар…

Read More

“Хар тамхины” хэрэгт холбогдсон нэр бүхий 8 иргэнд холбогдох эрүүгийн /2002001560090/ дугаар хэрэг 2021 оны гуравдугаар сарын 31-нд СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэн, шүүхэд ирсэн даруйдаа Шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн автомат хуваарилалтаар СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулд хуваарилагдсан ба хэргийг хуульд заасан журмын дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэх юм. Шүүгч Г.Мөнхзул нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр анхны шүүх хуралдааныг хуульд заасан хугацаанд нь товлон зарласан боловч өнөөг хүртэл нийт 13 удаа хойшлогджээ. Тодруулбал, 7 удаад нь шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч тус тус ковидоор өвдсөн гэж, 3 удаад нь өмгөөлөгч солигдох,…

Read More

Иргэн Анар нь “Отгон” ХХК-ийн захирлын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, нөхөн олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Отгон” ХХК-ийн захирлаас “…гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Анар нь “Отгон” ХХК-д богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг ажлын байр нь байнгын ажлын байр эсэх, үүнтэй холбоотойгоор уг ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болох эсэх асуудлаар талууд маргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулиар үйл ажиллагааны онцлог, бизнесийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж болохыг зөвшөөрсөн байдаг. “Отгон” ХХК-ийн бүтэц зохион…

Read More

Булган аймаг дахь хаалттай (хуучнаар онцгой дэглэмтэй) хорих 439 дүгээр ангийн Цагдан хорих байрнаас энэ сарын 17-18-нд шилжих шөнө нэг сэжигтэн оргожээ. Тус аймгийн Баян-Агт сумын харьяат 23 настай Г.Б гэдэг залуу хулгайн хэрэгт холбогдон цагдан хоригдсон гэнэ. Улмаар эрүүл мэндийн байдлаас болж аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засал хийлгэжээ. Уг нь хууль журамд зааснаар бол Цагдан хорих байрнаас хүн томилогдож, эмнэлэгт хэвтсэн сэжигтнийг хянан харгалзах ёстой. Гэвч хянагч нь хариуцлагагүйгээс болсон уу, 18-ны 01.00 цагийн үед сэжигтэн эмнэлгээсээ оргосон аж. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хамтран түүнийг эрэн сурвалжилж, өчигдөр 14.15 цагийн үед аймгийн төвийн нэгэн айлаас олж…

Read More

Иргэн Болд нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000 – 20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ. Эрүүгийн хуульд зааснаар, Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсаныг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил…

Read More

Болд нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “…Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараажээ. Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг гэж хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Болд нь эхнэр Болортой гэр бүлийн таарамжгүй харилцаатай байх үедээ фейсбүүк орчинд Болор, түүний найз…

Read More

“Монгол орноо хогноос салгая” аян Богдхан ууланд үргэлжилж, ойн гүнээс 16.5 тонн хог цэвэрлэжээ. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хүрээнд Богдхан уулын хамгаалалтын захиргаа санаачлан хүн амын хөдөлгөөн төвлөрөл ихтэй амууд болох Зайсан, Жаргалант, Төрхурах, Манзушир, Түргэний амуудын ойн гүний аяллын зам дагуух хогийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Хан-Уул дүүргээс гурав, Баянзүрх дүүргээс нэг, Хамгаалалтын захиргаанаас таван техник хэрэгсэл дайчлан ажиллав. Түүнчлэн Богдхан ууланд газар ашиглагч 48 аж ахуйн нэгж, 320 гаруй хүн хүчийг хамруулан ойн гүнээс нийтдээ 16.5 тонн хог цэвэрлэв. Тусгай хамгаалалттай газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлэн орчны хогийг цэвэрлүүлэх ажлыг эхлүүлсэн байна.…

Read More

Удам залгасан уран бүтээлч гэдгээ байнга илэрхийлдэг жүжигчин Б.Ариунбямба энэ цагийн хамгийн үнэтэй, авьяаслаг эрэгтэй жүжигчин. Анхлан “Ар хударга” кинонд эсрэг дүрийг чадварлагаар бүтээж олонд танигдсан тэрбээр саяхан нээлтээ хийсэн “Зура-2 цурам ажиллагаа” кинонд Цогт хэмээх нууцын нууц зэрэглэлд байдаг тагнуулч залуугийн дүрийг бүтээсэн. Бүтээсэн дүрээрээ бүсгүйчүүдийн хайрыг булаалсан түүний “Нэг сэтгэлд хоёр үхээд яахав” гэдэг үг тухайн киноны шигтгээ болсон гэхэд болно. Ямартаа ч, охид бүсгүйчүүдийн крашийн тоог нэгээр нэмсэн түүнийг папараци дурандаа хэрхэн буулгасныг сонирхуулж байна.

Read More