Зохиогч: Эрхэм админ

Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулав. Дундаж цалин 1.5 сая төгрөг болсон гэв. Энэ дүнг нийгмийн даатгал төлөгчдийн цалин, түүнтэй адилтгах орлогын мэдээлэлд суурилан гаргадаг. Энэ оны эхний улиралд дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байсан юм. Харин медиан цалин 1.1 сая төгрөг байна. Энэ дүн энэ оны эхэнд нэг сая 67 мянган төгрөг байсан юм. Медиан цалин нь нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 718 мянган иргэнийг цалингийн хэмжээгээр нь нэг цуваанд жагсаахад голд нь байршсан хүний цалин буюу дундаж цалинтай хүмүүсийн цалинг багаас нь их рүү жагсаагаад голын хүний цалин юм.

Read More

ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газар Богдхан уулын Жаргалантын аманд үйл ажиллагаа явуулдаг. Тус амралтын газрын захирлаар ажиллаж байсан Ж.Амарсүрэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон юм. Түүнийг эрх мэдлээ урвуулж, тус газраас зарласан тендерүүдэд хамаарал бүхий хүмүүсээ шалгаруулсан хэрэгт буруутгаж байгаа. АТГ-ынхны шалгалтаар нэг бус удаа буюу 2016 оны арваннэгдүгээр сараас 2020 оны аравдугаар сарыг дуусталх хугацаанд ИНЕГ-ын харьяа Сэргээн засах амралтын газрын хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүн худалдан авах гэрээ 10 удаа хийж, 53 тонн мах, махан бүтээгдэхүүн авсан нь тогтоогджээ. Үүний улмаас төрийн өмчит үйлдвэрийн газарт 369.4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан гэж санхүүгийн шинжээчид дүгнэсэн…

Read More

Цагаан халаадаа цагаан машинаар сольсон залуу цахимд “Цагаан халаадаа цагаан машинаар солих үед… Цагаан халаадаа цагаан машинаар сольсон залуу байна аа. Би улсад 6 жил ажилллахдаа юу хийсэн гэж үү. Миний бие 2015 онд хүний их эмч 2016 гаас эмгэг судлаач эс судлаач 2016 оноос хойш өнөөг хүртэл эмгэг судлаач эмчээр ажиллалаа энэ хугацаанд 7000 гаруй биопси /амьд ахуйд нь эд авах дурангаар/, Эмгэг судлалын задлан шинжилгээ 300 гаран, эсийн шинжилгээ 8000 орчим хийж энэ бүхнийг хүнээр бодуул 30000 гаран иргэнд өөрийн чадах хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Миний бие ирсэн цагаас хойш 410 гаруй хортой хавдар/сүүлийн шатанд орсон нь их…

Read More

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, тасралтгүй найдвартай ажиллаж байна. Есдүгээр сарын 15-ны байдлаар 11 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Тус хамт олон халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. Харин үндсэн тоноглолоос 2018 онд ашиглалтад орсон 3, 4-р трубинд их засвар хийгдэх байсан боловч тендерт шалгарсан компани ТЭЦ-3, 4-ийн трубины засвараа дуусаагүй шалтгаанаар хойшилж, их ачааллын дараа хийхээр болов. Техник ашиглалтын дүрмийн дагуу 3, 4-р трубинд их засвар хийхээр төлөвлөсөн. Одоогоор доголдолгүй хэвийн ажиллаж байгаа, гэж Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Харин 4-р зуухны их засварын…

Read More

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шинээр томилогдсон УИХ-ын Байнгын хороодын дарга болон Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Гэтэл нийт хүн амын 60 орчим хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ий 65 хувь нь нийслэлд төвлөрч байна. Жирийн жуулчдаас эхлээд гадаадын зочид, төлөөлөгчид хамгийн эхлээд Улаанбаатар хотод ирдэг. Тиймээс Улаанбаатар хотоо дэлхийн хотуудын энд хүргэн хөгжүүлэх хэрэгтэй. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” ч үүнд…

Read More

Ардчилсан намын Бодлогын хороодын дарга нарыг сонгож, Үндэсний бодлогын хорооны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батламжилжээ. Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд 11 бодлогын хороонд орж ажиллахаар саналаа урьдчилсан байдлаар өгч, 2022 оны есдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд анхны хурлаа зохион байгуулсан байна. Бодлогын хороодыг УИХ болон Засгийн газрын бүтцийн дагуу зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдийн өөрсдийнх нь санал болон боловсрол, мэргэжил, тухайн салбарт ажилласан туршлага зэргийг үндэслэн дараах бодлогын хороодод ажиллах боломжийг бүрдүүлжээ. Үүнд: Хууль зүйн бодлогын хороо Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хороо Инновац цахим бодлогын хороо Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо Төсвийн…

Read More

Кино урлагт гэр бүлээрээ хүчин зүтгэж яваа уран бүтээлчид бол Ц.Хүсэлбаатарынх. Охиноо мэргэжлийн жүжигчин болгосон тэрбээр хүүдээ өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлж, найруулах ур чадварыг суулгаж байгаа. Уран бүтээлийн ард гэр бүлээрээ хүчин зүтгэдэг тэд тун удахгүй “Дайрлага” нэртэй уран сайхны адал явдалт, аймшгийн киногоо үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буй. Урлагийн гэр бүлийн түүчээг өөрөөрөө үргэлжлүүлж яваа найруулагч Ц.Хүсэлбаатар манай папараци дуранд хэрхэн үлдснийг сонирхуулж байна.

Read More

“Цас бударсан шөнөөр л төрсөн гэдэг юм даа намайг. Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг шилжих шөнийн 02:30 минутад. Хоёр оны зааг дээр төрөх онцгүй ээ. Он цаг тооллоороо 1992 оных, аргын тооллоороо 1991 онд төрсөн болчих гээд. Би айлын хэнз хүүхэд л дээ. Намайг төрөхөд ямар нэгэн зүйл болвол гомдолгүй шүү гэж гарын үсэг зуруулж, нэлээд юм болж байсан юм гэнэ лээ” гэж хээгүйхэн ярих залууг Ганзоригийн Жанчив гэдэг. Түүнийг “Хамтран амьдрагч” киноны “Пүнтүүз”-ийн дүрээр нь олон нийт илүү мэдэх байх. Тэрээр “Би дурламаар байна, бусдын адил үнсэлцмээр байна” гэж залуусын сэтгэлд хоногштол дуулсан “Мааз” хамтлагийн гишүүн. Шинэхэн найруулагч,…

Read More

Монголын кино урлагт өөрийн уран бүтээлүүдээрээ танигдсан найруулагч бол С.Баттулга. Өдгөө найруулахын зэрэгцээ сайн жүжигчин гэдгээ “Зура-2” кинонд бататган харуулсан тэрбээр сүүлийн үед “Халбага зөгийн бал” гэх бүтээгдхүүний рекламны нүүр царайгаар ажиллах болжээ. Түүнийг ийнхүү рекламны моделиар ажиллах саналыг түүний гэр бүлийн хүн тавьсан бөгөөд олны танил гэдгээ ашиглан, борлуулалт хий гэх шаардлагыг найруулагч нөхөртөө тавьсан сурагтай. Өдгөө “халзан” төрхөөрөө рекламны “мангас” болохоор бэлтгэл базааж буй С.Баттулгыг манай сайт папараци дурандаа онцлон буулгалаа.

Read More

Ихэнх хүмүүсийн хувьд нэг мэргэжлээрээ удаан ажиллан гаргасан амжилтаараа олонд танигдаж нэр хүндтэй болох амаргүй. Тэгвэл нэг байтугай ажил, мэргэжил эзэмшин, түүгээрээ олонд алдаршсан хөл бөмбөг тайлбарлагч, кино дуу оруулагч, хөтлөгч, жүжигчин Д.Энхбаярыг манай папараци дуран онцлон буулгажээ. Түүний хувьд 4000 мянга гаруй кинонд дуу оруулж, “Намрын синдром”, “Жексон амьд” тэргүүтэй киноны зохиолыг бичиж, мөн найруулж явсан тэрээр хийж буй бүхэндээ сэтгэлээсээ ханддаг инээмсэглэл тодруулсан нэгэн юм. Урлагийнхан дундаа уншсан номоороо толгой цохидог тэрбээр оюуны өргөн мэдлэгтэй гэдгийг салбарынхан нь дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг.

Read More