Монголын дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрхөө бүрдүүлж олон арван киноны гол болон туслах дүрийг бүтээж буй залуу жүжигчин Самдан үсээ ургуулж эхэлжээ. Солонгосын царайлаг кино одыг санагдуулам дүр төрхтэй түүнд зохьсон гэж ванлий. Түүний хувьд эмчийн гэр бүлээс гаралтай ч өөрийн дур сонирхлоороо кино урлагт урвасан гэдгээ ярих дуртай. Өдгөө 26 настай тэрбээр урьд нь гэр бүл зохиож, өрх гэрийн эзэн болж явсан ч өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа. Энэ сонголтдоо ч харамсаж явдаггүй тэрбээр Вьетнам улсад кино зураг авалтад оролцож байгаа гэсэн шүү.
Зохиогч: Эрхэм админ
Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 19-нд Монголд дэлхийн од, реппер Lil Pump монголын тайзан дээр дуулж, фенүүдтэйгээ “амьдаараа” уулзана. Уг тоглолтыг үзэх гэж азийн бусад орнуудаас багагүй шүтэн бишрэгчид нь манай улсыг зорьж ирж буй гэх мэдээлэл чих дэлссэн. Тэгвэл энэ цагийн шилдэг репперийг эх орондоо урьж, халааснаасаа НЭГ САЯ АМ.ДОЛЛАР буюу төгрөгийн ханшаар 3 тэрбум гаруй төгрөгийг халааснаасаа гаргасан залуутай эрхэм уншигч таныг танилцуулъя. Түүнийг Ж.Энхжаргалан гэдэг. Монголын хамгийн шилдэг, шинэлэг гэх арга хэмжээ, тоглолтуудыг зохион байгуулдаг “BRB” продакшны босс тэрбээр дөнгөж 40 насны босго алхаж яваа ч, анх ухаалаг дэлгэц борлуулан бизнесийн гараагаа эхлүүлсэн түүхтэй нэгэн. Өөрийнхөө…
Хуш модны самрын ургац бага, хушин ойн 40 хувь доройтолд орсон зэргээс шалтгаалж иргэдийг самар ихээр түүхгүй байхыг анхааруулж байна. Жил бүрийн есдүгээр сарын 10-наас хойш самар түүхийг зөвшөөрдөг ч иргэд худалдан борлуулахаар их хэмжээний самар түүдэг нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэдгийг БОАЖЯ-наас анхаарууллаа. Монголын 10 аймгийн 63 суманд хушин ой ургадаг бөгөөд өнгөрсөн жилийн тухайд найман аймгийн 25 суманд их ургацтай байжээ. Харин энэ жил экологийн тэнцвэрт байдал, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аль болох самар хэт их түүхгүй байхыг уриалж байгаа аж. Хуулийн дагуу зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд самар түүж бэлтгэх боломжтой. Зөвшөөрлийг тухайн аймгийн байгаль…
Монгол улс 16 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 8-ны өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбооны санаачлагаар “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн ба аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон болсон юм. Энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгожээ. Сонора Смарт Додд охины ээж түүнийг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна.…
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны шйидвэрээр оршуулгын тэтгэмжийн хэмжээ нэг сая төгрөг байхаар тогтоогдсон. Тэгвэл энэ оны наймдугаар сарын нэгний хуралдаанаар оршуулгын тэтгэмжийг хоёр дахин нэмэх буюу хоёр сая төгрөг болгох шийдвэрийг гаргажээ. Энэхүү шийдвэрийг төсвийн жилтэйгээ уялдуулан 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Нийгмийн даатгалын сангаас 2019 онд 14 тэрбум төгрөг, 2020 онд 12.9 тэрбум төгрөг, 2021 онд 16.2 тэрбум төгрөгийг оршуулгын тэтгэмжинд олгосон байна. Иргэдэд олгогдсон тэтгэмжийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 30 орчим хувиар нэмэгджээ. Мөн УИХ-ын чуулганаар батлуулсан донорын тухай хууль гарсантай холбоотойгоор нийгмийн даатгалын үндэсний төв нас барсан хүний эд эс, эрхтнийг шилжүүлэн…
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн шөнө буюу 2022.08.05-06 ны шилжих шөнө Төв аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран бусад аймаг орон нутгаас түрүүлж шинийг санаачлан “Улаанбаатар-Өвөрхангай” чиглэлийн улсын чанартай А0301 авто замын хэсэгт хөдөө орон нутагт зорчих иргэд, жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахих, шөнө орой жолоо барьж байгаа жолооч нарын нүдний даралт, биеийн байдал, ядрал, нойргүйтэл байгаа эсэхэд хамтарсан хяналт шалгалтыг хийлээ. Мөн жолооч, зорчин явагсад эмчид нүдний даралтаа үзүүлж байхад халуун кофе уулгаж, хуулийн зөвөлгөө зөвлөмжийг танилцуулан ажилласан байна. Уг арга хэмжээг фото зургаар оруулав.
Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс Н.Ану өдгөө 2 хүүхдийн ээж болсон. Зураг зурах, шүлэг унших дуртай тэрбээр 18 наснаасаа үерхсэн залуутайгаа гэр бүл болсон. Өөрийн цахим хуудсаа идэвхитэй ашигладаг тэрбээр өөрийн сургамжаа цахим найзуудтайгаа хуваалцжээ. Тэрбээр дМуу үйлстэн бөгөөд сэтгэлтэнтэй нийлвээс хар бараан, уруудах доройтохыг үзэх… Тэд үргэлж хар мөртэй амьдардаг. Сайн үйлстэн хийгээд, сайхан сэтгэлтэнтэй нийлвээс ямар ч үйл бүтэмж, амжилтыг олох… Тэд үргэлж тусыг үзүүлэх жам бөгөөс сайныг тарьж явдаг. Хэнтэй нөхөрлөж, хэнтэй хамтарч ажиллахаа үргэлж бодож, болгоомжилж явбаас зохилтой” гэжээ.
Уншигч та амралтын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөсөн вэ. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол гэр бүлээрээ дурсамж бүтээх дараахь таван санааг хүргэж байна. 1. Ууланд алхаж, загас барих Амралтын өдрийг утгатай өнгөрүүлэх нэг арга бол гэр бүлээрээ ууланд алхаж, агаар салхи амьсгалах. Очих газар руугаа өглөө эртхэн босоод гарвал, хүн багатай, дараалал, хүлээлт байхгүй, түгжрэл ч байхгүй байх учир таныг стресстүүлэхгүй. Өглөөний цэвэр агаарыг мэдрэх нь хамгийн чухал юм шүү. Мөн энэ өдрөө үүрд хадгалахын тулд бичлэг болон зураг авахуулж, зургийн цомгоо чимээрэй. 2. Гэр бүлээрээ хоол хийх Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх сайхан.…
УДЭТ-ийн авъяаслаг жүжигчдийн нэг “Нора” Н.Баярмаа өдгөө Англи хэлний сургалтад хамрагдаж, зуны амралтаа өнгөрүүлж буй аж. Хэзээнээс өөрийгөө оюунлаг уран бүтээлч гэдгээ харуулж явдаг түүнд хэл сурах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. Учир нь УДЭТ-ийнхан өдгөө тоглогдож буй “Тамгагүй төр” жүжгээс эхлүүлэн олон улсын хэл дээр уран бүтээлээ хийхээр зэхэж буй.
Монгол Улсад сүүлийн хоногт коронавируст халдварын 446 тохиолдол шинээр батлагджээ. Эдгээр тохиолдлын 226 нь нийслэлд 220 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 958,845 болов. Түүнчлэн өнгөрсөн хоногт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барснаар эндэгдэл 2,123-т хүрээд байна. Коронавируст халдварын тохиолдол ойрын өдрүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд оргил үе нь энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн үед тохионо хэмээн мэргэжилтнүүд тооцож байгаа юм. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газар амны хаалтаа тогтмол