Дэлхийн 188 оролцсон Оюуны спортын оргил тэмцээн болох шатрын 44-р Олимпиадад Орхон аймаг Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул түүхэндээ анх удаа Алтан медаль эх орондоо авчирлаа. 17-хон настай монгол охин шатрын олимпоос хувийн дүнгээр ийн алтан медаль хүртлээ.
Зохиогч: Эрхэм админ
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “Төсвийн хэмнэлтээс 100 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр баталсан. Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм. Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан. Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй…
Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын 100 дахь тоглолт маргааш болно. Уг тоглолтыг маргааш 12 цагт үнэ төлбөргүй NTV телевизээр үзэгчдийн хүртээл болгохоор болжээ. “Тамгагүй төр” тасралтгүй 100 удаа тоглож, 50 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолжээ. Мөн энэ хугацаанд 5 тэрбум орчим төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч бий. “Тамгагүй төр” жүжиг түр завсарлаж гадаад хэл дээр дахин тоглогдох юм байна
Монголын хип хоп урлагт өөр нэгэн өнгө татуулан гарч ирсэн реппер бол Trishna. Өдгөө 20 насны босгоос холдож амжаагүй тэрбээр мэргэжлийн нэр хүндтэй сургууль дууны инженерийн ангид суралцдаг. Анх Хөгжим бүжгийн дунд сургуулийн Төгөлдөр хуурын ангид суралцаж байхдаа санамсаргүй байдлаар хип хоп хөгжмийг сонсож, сонирхож, үглэж эхэлжээ. Түүний өөрийн хүсэл мөрөөдөл, мэдрэмжээрээ бүтээсэн SCHIZOPHRENIA хэмээх уран бүтээл нь өнгөрсөн 2021 оны хит дуунуудын нэг болж, фенүүдийнх нь тоог огцом өсгөсөн гэхэд болно. Монгол анх удаагаа гадаад төрхөө нууж, клип хийн үглэсэн хип хопчин бол Trishna. Түүний дууг өөр хэн ч ковер хийж дуулж чадахгүй гэдгээрээ онцгой реппер юм. Олноос нүүрээ…
Улаанбаатар хотын хэмжээнд автобусны 800 гаруй буудал бий. Эдгээрээс саравч, сүүдрэвч байгуулж, сандал суудал тавьж тохижуулсан нь 300 гаруй. Зуны амралтын эрин дуусаж, хичээл сургууль эхлэх дөхөж байгаатай холбогдуулан автобусны буудлуудыг угааж, ариутгах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Наймдугаар сарын 1-ээс эхлэн төвлөрөл ихтэй, олон хүн зорчдог автобусны 200 буудлыг сонгож, хөөстэй угаалга цэвэрлэгээ, ариутгалыг найман удаагийн давтамжтайгаар хийж буй юм. Мэргэжлийн зургаан байгууллага дүүргүүдийг хуваарилан авч ариутган халдваргүйжүүлж байна. Тэдгээр байгууллагын нэг болох Фирма ХХК-ийн ажилтан Б.Хулан хэлэхдээ: -Бид энэ сарын эхнээс автобусны буудлуудыг халдваргүйжүүлж, ариутгаж байна. Автобусны буудал орчим хог хаягдал маш их байна. Тиймээс хог хаягдлыг…
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “БУЯН УНДАРГА ДИ ЭС” ХХК-ийн Вива сити хороолол S-11 байрны 1, 2 тоотын мах, махан бүтээгдэхүүний цех, S-14 байрны 3, 4 тоотын салбар цехийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагаас хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчний температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан…
Энэ цагийн хамгийн мэдрэмжтэй, шинийг санаачлагч дизайнер гэх тодотголыг үйлчлүүлэгч нараасаа хүртсэн “Kadr” брэндийн үүсгэн байгуулагч, хувцас дизайнер Б.Энхбаатар төрсөн өдрөө UB ART GALLERY-д хийлээ. Түүний төрсөн өдрийн орчин нь алдарт Жокероо хүрээлүүлсэн гэдгээрээ онцлог байсан аж. Төрсөн өдөрт нь олны танил одууд, дуучин, бүжигчин, жүжигчин, загвар өмсөгч нар цугларчээ. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн хувцас төрсөн өдрийнх нь онцгой гоёл байсныг уншигч танаа сонирхуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас “E-Mongolia” aппликейшн ашиглан хийх талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл өнөөдрөөс google safari буюу интернэт хандалтаар бүртгэл эхэлсэн байна. Таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдана. Түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжгүй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж буй бол хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг албаныхан сануулж байна. Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилээс нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт…
“The Apprentice Mongolia” шоугаар Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан хэмээн анх олонд танигдаж, “Шарк танк” нэвтрүүлгийн эмэгтэй шүүгчээр сууж байсан Н.Мөнхнасан хатагтай дөрвөн хүүхдийн ээж. Хэдэн жилийн өмнө Далай лам түүний гуравдугаар хүүг 10-р Богдоор тодруулж, өдгөө олны нүднээс далд АНУ-д хүмүүжүүлж буй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тиймдээ ч, шарк Мөнхнасан хадагтай, түүний хань доктор Алтаннар нар шарын шашинд илүү талтай. Үүнийгээ баталж тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Даншиг наадмыг зохион байгуулахад багагүй хандив өргөж, хурдан морийг нь байлсан сурагтай. 10-р богдын ээж Н.Мөнхнасан хатагтайн хувьд 1985 онд төрсөн ч 14 наснаасаа бизнесийн ухаанд суралцсан нэгэн. Хүнд үйлдвэрийн…
Сүүлийн үед охид залуучуудын дунд хип хоп урлаг эрчтэй хөгжиж байна. Орчин үед дэлхий болоод Монгол Eлсад эерэгээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа энэхүү урлагийн энэ цагийн төлөөллүүдийн нэг бол реппер У.Мөнгөнбагана буюу Roockie. Өдгөө 25 настай тэрбээр энэ сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох XMF олон улсын хөгжмийн наадамд оролцож, ая дуугаа өргөнө. Анх 16 настайгаасаа эхэлж, энэ соёлыг сонирхож дуулж эхэлсэн түүнд аав нь ихээхэн нөлөөлсөн гэдэг. Учир нь түүний аав бага байхад нь дандаа л итали дуу сонсдог байсан ба хөгжмийн мэдлэгтэй хүн байсан гэдэг. Өдгөө охид залуусын шүтээн болсон Roockie өөрийн урлагийнхаа нэрний тухай ярихдаа “Rookie гэдэг нь…