Зохиогч: Эрхэм админ

Үүр шөнийн оддоос асуугаарай” ”Цахилах гөрөөс” ”Сайхан чамдаа” ”Баярлалаа””Рондо” ”Гэгээн хүсэл” дуунууд нь хит болж Монголын поп хатагтай нарын нэгэн манлай явсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн рок попын ертөнцөд Ану нэрээрээ танигдсан. Дууны шүлгийн мастер З.Түмэнжаргал агсны бага гэргий гэгдэж явсан тэрбээр 20 нас хүрээгүй, хонгор зүстэй явсан үеийнхээ гэрэл зургийг дэлгэжээ. Эрхэм найрагч амь сэрүүн байхдаа гэргийдээ олон сайхан дуугаа тэр дундаа “Нандин хайр” дуугаа зориулсан гэдэг.

Read More

Хүмүүсийн андахгүй танил нэгэн эрхэм бол яах аргагүй Үзмэрч засалч Нямаа билээ. Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг юм. Гоо үзэсгэлэн, загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог бүсгүй. Хүмүүсийн дотоод сэтгэлийг засах олон чухал зөвлөгөө өгдөг билээ. Энэ удаад тэрээр “ Атаархал төрүүлж байдаг хүмүүс маш их хөдөлмөрлөсөн байдаг. Залхуу хүнд хэн ч атаархахгүй. Хэн нэгнийхээ хийсэн зүйлийг муулж шүүмжлэхээсээ өмнө түүний хийсэнг (ЧИ ӨӨРӨӨ ХИЙЖ ЧАДАХ УУ?ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ АСУУ ДАА) хүнээс үнэнийг нэхэх мөртлөө бүхэлдээ худал хүмүүс хорвоогоор дүүрэн. Амьдралд гайхамшиг авчрах итгэлийг бусдад хэлж байгаарай. Та…

Read More

Ирэх 10 дугаар сарын 06-аас 16-ны өдрүүдэд Герман улсад зохиогдох ажил мэргэжлийн Дэлхийн аварга шалгаруулах “Ур чадвар”-ын тэмцээнд манай улсаас Дорнод аймгийн Политехникийн сургуулийн төгсөгч Г.Очбаатар оролцоно. Тэрээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн дунд болдог “Монгол ур чадвар” ажил мэргэжлийн Улсын уралдаанд аваргаар тодорсноор олон улсын тэмцээнд оролцох эрхээ авчээ. Г.Очбаатар токарьчин төрлөөр тэмцээнд оролцож ур чадвараа сорих бөгөөд тэмцээний бэлтгэлээ Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехийн “CNC” төвд мэргэжлийн машин техник, төхөөрөмж дээр хийж байна. Түүний бэлтгэгч багшаар ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Машин үйлдвэрийн салбарын эрхлэгч Г.Оюунбат ажиллаж, Засвар механикийн заводын туршлагатай токарьчид мэргэжлийн нарийн зөвлөгөө өгч буй аж.

Read More

Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий нийт цар тахлын улмаас эдийн засгийн хямралд өртөж, өнөөг хүртэл хямралаа даван туулж чадахгүй дампуурч буй улс бишгүй олон. Энэ жишгээр сүүлийн хоёр жилд манай улсын иргэдийн амжиргааны түвшин доройтож, худалдан авах чадвар буурсан. Гэтэл “зовлон болоход лам цадна, зуд болоход нохой цадна” гэдэг жишгээр зарим арилжааны банкууд багагүй орлого олж, улмаар цэвэр ашгаа хэд дахин нэмэгдүүлжээ. Учир нь иргэд цар тахлын хүнд жилүүдэд бэлэн мөнгө хадгалахаас илүү өөрсдийн ашиг, орлого, цалингаа банканд итгэж найдан хадгалуулж байв. Гэтэл арилжааны банкуудын ятгалгаар төв банкнаас хадгаламжийн хүүгийн орлогоноос хүүхэд, том хүн гэлтгүй татаас авч эхлэх шийдвэрийг…

Read More

Гавьяаны амралтандаа гарч байгаа гал унтраах автомашины жолооч олон жил хамт үүрэг гүйцэтгэсэн автомашиндаа хүндэтгэл үзүүлж байгаа гэрэл зураг сошиал ертөнцөөр түгссэн нь олны анхаарлыг татсан билээ. Энэ зургийн эзэн бол Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомшины жолооч, ахлах ахлагч Г.Анхбаяр юм. Тэрбээр эх орон, ард түмний төлөө 22 жил үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. ОБЕГ

Read More

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Хар үзүүр гэдэг газар өнгөрсөн Даваа гарагт 17:00-18:00 цагийн хооронд аадар бороо орсны улмаас малчин иргэний 80 орчим бог мал үерийн усанд өртөж хорогджээ. Урьдчилсан байдлаар үерт тус сумын харьяат малчин иргэний 80 орчим бог мал өртөж хорогдсон бөгөөд тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг өнөөдөр очиж нөхцөл байдалтай танилцаж, хорогдсон малын сэг, зэмийг утгах ажлыг зохион байгуулах тухай мэдээллийг Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн…

Read More

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотод өнөөдөр эхэллээ. 17 орны 168 тамирчин оролцож буй тэмцээнийг Монголын шигшээ багийн 17 бөх зорьсноос өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд болсон юм. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү Японы Риома Танакаг ялж алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан тэрээр ийнхүү анх удаа Азийн аварга болж байна. Мөн өнөөдөр Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Г.Наранцэцэг Хятадын Гуо Жон Инийг торгуулиар ялж хүрэл медаль Эмэгтэйчүүдийн -52 кг жинд Б.Хорлоодой Солонгосын Жун Еринийг торгуулиар ялж хүрэл медаль тус тус хүртлээ. Түүнчлэн эрэгтэй -60 кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд, -66 кг жинд Б.Эрхэмбаяр,…

Read More

“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрээр анх олонд танигдаж байсан жүжигчин Э.Пүрэвжаргал буюу Пунтик эмчийн тухай сонирхолтой, адал явдалт кинонд дүр бүтээжээ. Удахгүй нээлтээ хийх “Doctor” нэртэй тус бүтээлийг Dream entertainment-ийн хамт олон 10 жилийн ойдоо зориулан бүтээсэн байна. Жүжигчин Пунтикийн хувьд “Зохиомж” дээд сургуулийг 2014 онд төгссөн. Бүтэн амьдрал киноноос хойш нэлээд олон дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн.

Read More

“Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз”, “Хараал”, “Үр” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож үзэгчдийн эчнээ танил болсон уран бүтээлч бол жүжигчин Д.Хосбаяр. Нэгэн цагт УДЭТ-аар овоглож явсан тэрбээр тун удахгүй нээлтээ хийх “Doctor” адал явдалт уран сайхны кинонд дүр бүтээжээ. Жүжигчин залуугийн хувьд өдгөө 36 настай. СУИС-ийг 2008 онд төгссөн тэрбээр “зуурсан гурил шиг” байж найруулагчийнхаа хүссэн дүрийг гаргахыг хүсдэг гэнэ лээ. Тиймдээ ч байгалиас өгөгдсөн даруу төлөв, намуухан дүр төрхөө эвдэж тоглох дуртай гэсэн шүү

Read More

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Улсын алдарт уяач Гончигбатын Батболдын “Хүннү халтар” өчигдөр буюу наймдугаар сарын 03-ны өдөр тэнгэрийн хүлэг болжээ. Хүннү халтар азарга энэ жилийн улсын баяр наадмын уралдаанд айргийн тавд хурдалж наадамчин олон болон Хөвсгөл нутгийнханы магнайг тэнийлгээд байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Их хурд” уралдааны үеэр бэртэл авчээ. Бэртэл авсантай холбогдуулж хагалгаа хийсэн ч амжилттай болоогүй аж.

Read More