Зохиогч: Эрхэм админ

Цагдаагийн алба хаагчид яллагдагч Б.Эрдэнэсүхийг өчигдрөөс эхлэн эрэн сурвалжилж, улс орон даяар самналт хийсний эцэст өнөө өглөө Тэрэлжийн гүүрэн дээрээс илрүүлэн баривчилжээ. Баривчлагдах үедээ тэрбээр улаан цамц, хар маск зүүчихсэн байсныг эх сурвалж хэллээ. Яллагдагч Б.Эрдэнэсүх яг одоо Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст байцаалт өгч байгаа юм байна. Түүнтэй хамт явж байсан найман настай хүү нь эсэн мэнд байжээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2023 онд “3алуу офицеруудын чуулган”, 2024 онд “Ахлагчдын чуулган” амжилттай зохион байгуулагдсан бол энэ жил “Ахлах офицеруудын чуулга уулзалт” залуучуудад урам зориг өгч, манлайллыг нэмэгдүүлэх, удирдах арга барил, ур чадварыг залуу үед өвлүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийг “Ахлах офицерийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлах офицеруудыг: Урт дунд богино хугацааны сургалтад хамруулж Алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад байрны урьдчилгаа олгох, зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх Залуучуудын дунд спортын цогцолбор тэмцээн, шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулах Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх “Зэв Z” клубыг ЕБС-уудын дэргэд байгуулах…

Read More

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Боловсролын ерөнхий хуульд “Цахим сургалт” гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан. Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус…

Read More

Энэ сарын 15-ны үүрийн 03:20 цагт Улаанбаатар хотоос Увс аймаг чиглэд явж байсан 07-08 УВС дугаартай зорчичг тээврийн автобусанд зорчиж явсан иргэн гэнэт өвдөлт өгч нярайлжээ. Автобусанд явсан эмэгтэйчүүд эх барьж, Завхан аймгийн Сонгино сумын эмч, сувилагч нар хүйг салгаж, эх нярайг хүлээн авчээ. Төрсөн эх хүү хоёрт автобусны жолооч болон хамт зорчиж явсан зорчигчид хандив цуглуулан өгсөн бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байна гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Read More

Дэлхийн хэмжээнд тамхинаас үүдэлтэйгээр жилд 8 000 000 хүн нас бардаг байна. Монгол улсад харин жил бүр 4 300 хүн өөд болдог гэсэн тоон  судалгаа байдаг. Манай улсад тамхидалт жилээс жилд залуужиж, өсвөр насныхан цахилгаан тамхи татах нь нэмэгдсэн байна. Тиймээс олон улсад тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилгоор тамхины татвар нэмэх, хайрцаган дээрх анхааруулгын хэмжээг томосгох, хуулиа чангагах зэргээр шат дараатай арга хэмжээ авсаар байна. Ингээд олон улсад тамхины эсрэг ямар арга хэмжээ авч ямар шинэлэг арга хэмжээ авч байгааг хүргэж байна.Эрх чөлөөний орон гэгдэх АНУ-д тамхины дэлгүүр байдаг бөгөөд манай улс шиг хүнсний дэлгүүр тамхи зардаггүй. Тамхины…

Read More

Эхнэр нөхөр битгий хэл эрүү толгой хоёр салдаг хорвоод хосуудын салж нийлэхийг алийг тэр гэхэв хэмээн Монголчууд илжиг жороолохгүйг хичээдэг. Тэр ч утгаараа гэр бүлтэй хүмүүсийг салгаж суухыг харин ч нэг үздэггүй.Тэгвэл олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Бодибилдингийн спортын ОУХМ, Азийн гурав, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэр бүл үймүүлсэн бололтой шүү. Тодруулбал, Г.Угалзцэцэг 20 гаруй жил ханилсна ханиа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй хамт энэ оны долдугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа гэх мэдээлэл байна. МУГТ-тай хамтран амьдрахын төлөө Б.Эрдэнэсүх нь эхнэр хүүхдүүдээ хөөж гаргасан гэх шуум ч…

Read More

Өмгөөлөгч Ү.Амарбатаас цаг үеийн мэдээллээр тодрууллаа. Тэрээр “Өнгөрсөн баасан гарагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэн Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй Б.Энхбаярт холбогдох “нэр төр, алдар хүндийг гутаасан, ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэх агуулгаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, шалгагдаагүй мэдээллийг давтамжтайгаар түгээж ирсэн. УИХ-ын даргын зүгээс өнөөдрийг хүртэл аливаа асуудлаар АТГ, цагдаа болон хууль хяналтын бусад байгууллагад дуудагдсан, шалгагдсан, мэдүүлэг тайлбар өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Тэгэхээр гишүүдийн бичигт дурдагдсан “Нэр холбогдсон асуудал” гэдэг хууль зүйн утгаараа байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүд шалгуул гэсэн шаардлага тавьж байгаа…

Read More

“Монголын Мисс-2022” тэмцээний тэргүүн мисс Б.Номин-Эрдэнэ мисс болсон цагаасаа олны анхаарлын төвд байсан. Бага наснаасаа гадаадад амьдарч АНУ, Францад суралцсан тэрбээр өөрийн номоо гаргасан нь бестселлер болж байв. Миссүүд дунд боловсрол, хэлний мэдлэг, гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг бүсгүй энэ жил “Эх дэлхийн мисс-2025” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Сошиалыг гоё зургуудаараа чимж байгаа бүсгүйн талаар гадны сайтад “Улстөрч найз залуутай байж байгаад салсан” гэж бичжээ. Түүний найз залуу П.Галиндэв Ардчилсан намын мөнгөн үе, 80-аад оны төлөөлөл УИХ-д хоёронтоо дэвшсэн карьерист хархүү. Тэд сайхан хосууд гэгдэн 2024 оны сонгуулиар СХД-т сайхан эхнэрээрээ өрсөлдөх уралдааны эзэд болон онцлогдож байв. Барагтай бол хэл…

Read More

Цахим орчинд телеграмм, фэйсбүүк платформ ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж байсан 43 настай, эмэгтэй “Т”-г өчигдөр буюу 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа. Дээрх этгээд нь фэйсбүүкд хуурамч зар оруулах, сугалаа зохион байгуулах, иргэдийг телеграммаар даалгавар гүйцэтгүүлэн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна. Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээд “Т” сүүлийн нэг жилийн хугацаанд 1533 удаагийн гүйлгээгээр бусдад 2.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Read More

2025 ОНЫ II ээлжийн цэрэг татлага улс орон даяар энэ сарын 17, 18, 19-ны өдрүүдэд явагдах гэж байна. Батлан хамгаалахын сайдын хувьд санаачилсан “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөр энэ удаагийн цэрэг татлагаас эхэлж хэрэгжиж эхэлнэ. Хугацаат цэргүүд алба хаах хугацаандаа зөвхөн цэргийн эрдмийг суралцаад зогсохгүй аймаг орон нутагтаа эрэлттэй байгаа хэрэгцээт мэргэжлээр суралцаж, мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй төгсөнө. Ингэснээр нутагтаа халагдаж очоод шууд ажлын байраар хангагдах боломжтой болж байна. Цэргийн ангийн хуваарилалтыг хийхдээ цэргийн албанд тэнцсэн залуусын саналд үндэслэн хуваарилах бөгөөд барилгын засалч, сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, үсчин, оёдолчин зэрэг мэргэжлээр сургах юм.

Read More