Дэлхийн хэмжээнд тамхинаас үүдэлтэйгээр жилд 8 000 000 хүн нас бардаг байна. Монгол улсад харин жил бүр 4 300 хүн өөд болдог гэсэн тоон судалгаа байдаг. Манай улсад тамхидалт жилээс жилд залуужиж, өсвөр насныхан цахилгаан тамхи татах нь нэмэгдсэн байна. Тиймээс олон улсад тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилгоор тамхины татвар нэмэх, хайрцаган дээрх анхааруулгын хэмжээг томосгох, хуулиа чангагах зэргээр шат дараатай арга хэмжээ авсаар байна. Ингээд олон улсад тамхины эсрэг ямар арга хэмжээ авч ямар шинэлэг арга хэмжээ авч байгааг хүргэж байна.Эрх чөлөөний орон гэгдэх АНУ-д тамхины дэлгүүр байдаг бөгөөд манай улс шиг хүнсний дэлгүүр тамхи зардаггүй. Тамхины дэлгүүрт 21 болон түүнээс доош насны хүнд тамхи зарахыг хориглодог. Тамхины үнэ нь Монголд зарагдаж байгаа ижил тамхинаас хэд дахин үнэтэй байдаг.
Австрали улсад 2024 оны долдугаар сарын нэгнээс эхлэн цэнэглэдэг болон нэг удаагийн цахилгаан тамхи, янжуур зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүнийг дэлгүүр худалдааны төвд зарахаа больсон. Улмаар зөвхөн эмийн санд худалдаалах болсон нь үр дүнтэй байгаа аж. Мөн цахилгаан болон янжуур тамхины бүх төрлийн сурталчилгааг хэвлэл мэдээлэл, цахим сүлжээнд ил далд байдлаар сурталчилахыг хориглосон байна.
Эх сурвалж: https://www.health.gov.au/topics/smoking-vaping-and-tobacco/about-vaping
Канад улсын тамхи үйлдвэрлэгчид хайрцган дээрх анхааруулгын 2025 оны 1-р сарын 31-ны өдрөөс эхлэн хэмжээг томруулсан байна. Харин тамхины жижиглэн худалдаа эрхлэгчид 2025 оны 4-р сарын 30-ны өдрөөс эхлэн уг хуулийг дагаж мөрдөх болжээ.
Лаос улс 2024 оны 5-р сараас эхлэн тамхины хяналтын цогц арга хэмжээ авч эхэлсэн. Энэ ажлынхүрээнд тамхины энгийн сав баглаа боодлыг баталсан.Бүх тамхины хайрцаг дээрх брэндийн лого, өнгө, сурталчилгааны материалыг хасч, зөвхөн брэнд, бүтээгдэхүүний нэрсийг нэг төрлийн хэвтэй болгосон.
Нидерланд улсад 2023 оны 1-р сарын 1-ээс эхлэнгаатай, жимсний амттай электрон тамхийг хориглосон. Ингэснээр тус улсад зөвхөн электрон тамхи татах брл зөвхөн тамхины амттайг л татах болсон. Үүнээс өмнө 2017 онд тамхинд амт оруулахыг хориглосон бөгөөд угхоригийг 2023 оны 10-р сарын 23-наас эхлэн халаасантамхинд мөн дагаж мөрдөх болсон байна.
Португал улсын Эрүүл мэндийн хорооноос сургууль, их сургууль, эмнэлэг, спортын газар зэрэг олон нийтийн барилга байгууламжийн ойролцоо, ресторан, баар, кофе шопын гадна тамхи татахыг хориглосон хуулийг батлуулж, 2023 оны 10-р сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн байна. Мөн тамхийг зөвхөн зөвшөөрөлтэй газруудад л худалдаалах ажлыг энэ оноос эхлүүлээд байгаа юм.
Их Британи: 2009 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөнхүмүүст тамхи худалдахыг хориглох хуулийн төсөл санаачилж, улмаар жил бүр насыг нэмэгдүүлж, “тамхигүй үеийг“-ийг бий болгох юм. Уг хуулийн төслийг 2024 оны 11-р сарын 5-нд Их Британийн парламентад дахин өргөн барьсан. Хэрэв хуулийн төсөл дэмжигдэх юм бол 2027 оны 1-р сарын 1-ээс тамхи худалдаалах насны хязгаарлалт эхэлнэ.
Одоогоор тус улсад бүх төрлийн тамхи, никотинагуулсан бүтээгдэхүүнийг сурталчлах, ивээн тэтгэхийгхориглодог хууль мөрдөгдөж байна.
Франц улс тамхигүй үеийг бий болгох санаачилгынхүрээнд нэг удаагийн электрон тамхийг хориглох хуульбаталсан. Ингэснээр Франц ийм арга хэмжээгхэрэгжүүлсэн Европын холбооны хоёр дахь орон болж байна.
Грек улсад дам тамхидалтаас сэргийлэхийн тулд хариуцлагыг чангатгасан. Тухайлбал, насанд хүрээгүй хүүхдүүдийг дам тамхидалтаас хамгаалахын тулд 12 нас хүрээгүй хүүхэдтэй хамт машинд байхдаа тамхи татсан бол 1500 еврогийн торгууль ногдуулах болжээ.
БНХАУ-д олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон бөгөөд цахилгаан тамхийг бүрэн хориглосон. Үүнээс гадна хот тус бүр дэвшилтэд технологи ашиглаж байна. Тухайлбал, Бээжин хотод гар утсаараа газрын зураг ашиглах юм бол тамхигүй хэсгийг харуулах болно.
Зарим улсад тамхийг нүдэнд ил харагдахаар газар байрлуулахгүйгээр далд байршуулах болсон байна. Энэ нь хүмүүст тамхи татах сэдэл өгөхгүй байх давуу талтай аж.
Өөрөөр хэлбэл олон улсад дам болон шууд тамхидалтын эсрэг арга хэмжээнүүдийг шат дараатай авсаар байгаа бөгөөд энэ нь үр дүнтэй байгаа аж. Тиймээс 2040 он Финланд зэрэг улс тамхигүй улс болох зорилт тавьж байгаа юм байна.
Манай улсын хувьд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, өсвөр үе залуусыг тамхинд донтохоос сэргийлсээр байна.
Иргэн танд тамхинаас гарах хүч байгааг санаж эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийн хэмнэлт хийхийг зөвлөж байна.

