Х.НЯМБААТАР: Н.Энхбаяр та Өргөө зочид буудлаа суллаж өгөөрэй. Таниас болж Билэгт дарга, Батбаяр дарга гээд үе үеийн хотын дарга шоронд суусан. Би дараагийнх нь болмооргүй байна. Та Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны ард газар авсан байна лээ. Нийслэлийн иргэдийн өмчийг буцааж өгнө үү. Надад алдах юм байхгүй, учраас би айхгүй байна
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр /2025.10.17/ Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. Ардчилсан Монгол Улсын ард иргэд ээ, Монгол Улсын Их Хурлын Дэд дарга, эрхэм гишүүд ээ, Төрийн эрх мэдлийн эх ундарга бол Монголын ард түмэн билээ. Тиймээс ч Үндсэн хуульд Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Улсын Их Хурлын гишүүн бид ард түмний элч болж тэдний нэрийн өмнөөс засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлж байгаа. Бидэнд эрхэмлэвэл зохих ганц л ашиг сонирхол бий. Тэр нь Үндсэн хуульд зааснаар нийт иргэн, улсын ашиг сонирхол юм. Гэвч…
-Төрийн байгуулалтын байнгын хорооны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд санал хураалгахад нийт гишүүдийн 71 татгалзсанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар огцорч байна. Ерөнхий сайд танхимынхаа 50 хувь байдаг учраас Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна. Дараагийн Ерөнхий сайдыг УИХ 30 хоногт багтаан томилно.
Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.” гэж хуульчилсан байна. Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах…
Б.Баасандорж: Чуулганы нэгдсэн хуралдаанд өчигдрөөс бэлтгэж, өнөөдөр ирц хүрсэн учраас эхлүүлж байгаа нь Дэгийн хуультай зөрчилдөхгүй УИХ-ын ЕНБД Б.Баасандорж: УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т зааснаар Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2025 оны 10-р сарын 16-ны өдрийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09:00 эхэлж, хэлэлцэх асуудалдаа бэлтгэсэн. Ийнхүү 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 10:13 цагт ирц бүрдсэн учраас дэг зөрчсөн зүйл байхгүй хэмээн мэдэгдлээ.
8 настай хүүхдийн цээжийг мэсээр зүссэн этгээдийг шалгаж байна. Тодруулбал, 10-р сарын 9-ний өдөр бага насны хүүхэд хутгалуулсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Ингээд байрныхаа гадаа явж байсан 8 настай хүүхдийн баруун хөхний доод талд мэсээр зүссэн этгээдийг олж тогтоон, шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын гэхэд зарим гишүүд ирцэд орохгүй, чуулганы нэгдсэн хуралдааныг боёкотлох асуудал үүсгэж байгаа билээ. Энэ талаар сөрөг хүчний төлөөлөл, Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “2017.09.07-ны өдөр Ж.Эрдэнэбатын буюу миний бие Засгийн газрын гишүүнээр нь ажиллаж байсан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэхэд огцруулахгүй гэж байнгын хорооны гишүүд үзсэн. Уг асуудал чуулганаар орж байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг томёоллоор санал хураалт явуулахад 57.5 хувийн саналаар гишүүдийн олонх дэмжээгүй учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар буюу манай Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх…
Цагдаагийн алба хаагчид яллагдагч Б.Эрдэнэсүхийг өчигдрөөс эхлэн эрэн сурвалжилж, улс орон даяар самналт хийсний эцэст өнөө өглөө Тэрэлжийн гүүрэн дээрээс илрүүлэн баривчилжээ. Баривчлагдах үедээ тэрбээр улаан цамц, хар маск зүүчихсэн байсныг эх сурвалж хэллээ. Яллагдагч Б.Эрдэнэсүх яг одоо Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст байцаалт өгч байгаа юм байна. Түүнтэй хамт явж байсан найман настай хүү нь эсэн мэнд байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 2023 онд “3алуу офицеруудын чуулган”, 2024 онд “Ахлагчдын чуулган” амжилттай зохион байгуулагдсан бол энэ жил “Ахлах офицеруудын чуулга уулзалт” залуучуудад урам зориг өгч, манлайллыг нэмэгдүүлэх, удирдах арга барил, ур чадварыг залуу үед өвлүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийг “Ахлах офицерийн жил” болгон зарласантай холбогдуулан ахлах офицеруудыг: Урт дунд богино хугацааны сургалтад хамруулж Алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад байрны урьдчилгаа олгох, зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх Залуучуудын дунд спортын цогцолбор тэмцээн, шилдэг илтгэлийн уралдаан зохион байгуулах Цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх “Зэв Z” клубыг ЕБС-уудын дэргэд байгуулах…
Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Боловсролын ерөнхий хуульд “Цахим сургалт” гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан. Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус…
